Өмнө нь та бүхэндээ хөдөлгөөний гоо үзэсгэлэн, эрч хүчийг илэрхийлдэг өнгө стилээрээ бусдаас онцгой Аргентины зураач Мариано Родргес Севальосын бүтээлийг танилцуулж байсан.
Харин энэ удаа авъяаслаг зураач, бүтээл бүрээрээ эмэгтэй хүнийг магтан дуулагч Изабель Маэ (Isabel Mahe) талаар танилцуулья. Тэрээр Францын нийслэлд төрж, дүрслэх урлагийн боловсролд өөрийгөө бүрэн зориулж суралцсан эмэгтэй.
Түүнийг уран зургийн урлагийг ойлгон мэдрэхийн тулд нутаг нэгтэн суут франц зураачдийн бүтээлийг нэгт нэггүй үзэн судалсан гэдэг.
Импрессионизм ба натурализм гэсэн реализмын хоёр урсгал зураач бүсгүйг бишрүүлдэг аж.
Импрессионизмын үндэс нь Моне, Ренуар, Дега зэргийн суутнууд бөгөөд Изабель тэдний арга техникийг хэрэглэхийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргажээ.
Изабель зураач болохын тулд янз бүрийн арга барил, дүрслэх урлагийн түүхийг ихээхэн цаг зарцуулж байж суралцжээ.
Тэр уран бүтээлийн донтон гэхдээ өөртөө үргэлж шүүмжлэлтэй ханддаг нэгэн. Зургаа зурахдаа тэр хийсвэр, зөгнөлийн чиг хандлага, урсгалуудыг ашиглан суралцдаг.
Түүний бүтээлд геометр, өнгө, туршилт холилдсон байх нь олонтаа.
Изабелийн уран бүтээл эхлэлээс өнөөг хүртэл эмэгтэй хүн болж байсан байна. Тэр уран бүтээлдээ янз бүрийн цаг үеийн суут зураачдийн арга барилаас ядаж нэгийг буулгаж байхыг хүсдэг. Зураачийн бүтээлүүд нь түүний байнгын туршилт, эрэл юм.
Зураач бүсгүй овгор товгор текстурыг цэвэр өнгө аясаар баяжуулан дүр бүтээх шинэ арга барилын эрэлд байнга байдаг нь түүний бүтээлүүдээс харагдана.
Зураачийн байгалийн өгсөн хувь тавилан нь эмэгтэй хүнийг зурагт үлдээх явдал ба түүний зурсан бүх төрөлд хүүхэмсэг гоо сайхан харагддаг гэж өөрөө тодорхойлсон байдаг.
Гэрэл зурагчин загвараа нэгэн агшинд хальсанд буулгадагаас ялгаатай нь тэр дүр бүтээхдээ ирээдүйтэйгээр зурдгаар өөр хэмээн мөн ярьж байжээ. Зураачийн эрмэлзэл нь өнөөдрийн үнэнийг зуунаар үлдээх урлаг ажээ.
Изабель Маэгийн бүтээлийг үзэгчид үнэлэхдээ "зургууд нь хүүхэнсэг төрхийн дардастай гэж онцолдог" байна.
Тэр бүтээлдээ янз бүрийн техник, материалыг ашиглаж, өнгийн баян цуглуулга болон цэвэр өнгийн хольцоор гайхалтай хослуулан тоглосон байдаг.
Түүний зурагнаас хүн төрлөхтний үзэсгэлэнт хагасын сэтгэлийн ертөнцийг харж болно.
М.ЦОГТ