x

Зураач Мариано Севальосын зураг бүр нь хөдөлгөөний ГОО ҮЗЭСГЭЛЭН

Аргентины зураач Мариано Родргес Севальосын зураг ямагт танигдана. Түүний зураг хөдөлгөөн, эрч хүч, өнгө стилиэр бусдаас онцгой.

Урлагийн ертөнц aka MARC нэрээр сайн мэддэг Мариано Родргес Севальос 1976 онд Аргентинд төржээ.

Дүрслэх урлагт сэтгэлээ өгсөн, хөдөлгөөнт дүрүүдийг дамжуулах хүслэн түүнд хүүхэд байхаас нь төрсөн ба үүнд түүний ээж нь гол багш нь байсан аж. 

Мариано Үндэсний дүрслэх урлагийн сургуульд элсэн амьдралын сонголтоо хийж байжээ. Уран зургийн арга техник, дүрслэх урлагийн үндсийг тэр нэгт нэггүй суралцсан  шилдэг оюутан байв.

Шилдэг төгсөгчийн нэг болсон Марианоо Испани руу нүүж Мадридын их сургуульд суралцжээ. Тэрээр европын урлагийг уудлан суралцаж, өөрийн арга барилаа төгсжүүлж чадсан байна. 

Мадридын их сургуулийг төгсөөд магистр цол авсны дараа Мариан эх орон, төрлөх хот Буэнос-Айрест эргэн ирээд боловсролоо "Estímulo de Bellas Artes" урланд үргэлжлүүлсэн байна. Маш өндөр боловсрол авсан тэр өөрийн орон зайг эзлэхээр урлагт орж иржээ.

Зураачийн бүтээлүүд ер бусын эрч хөдөлгөөнийг зурснаас олонд танигдсан билээ. 

Түүний зургийг хараад төрөх мэдрэмжүүд ер бусын...

  • Мариано маш чадамгайгаар гэрлийн ойлт, өнгөөр тоглон дүрийнхээ хөдөлгөөнөөр үзэгчдийг татан тэднийг бишрүүлдэг.
  • Зураг нь амьдарч, амьсгалж, хөдөлж буй сэтгэгдлүүдийг төрүүлэхээс гадна зураг бүр нь үргэлжлэлтэй кино мэт.
  • Үзэгчид нь үсрэлт, зугаалга, агаарын бүжгийн... дараа юу болох дараагийн агшинг ургуулан бодохоос өөр замгүй.
  • Мариано Родргес Севальосын зургууд нь импрессионизм, реализм, стрит-артын хольц юм.
  • Зураач зургаа зөвхөн урландаа бүтээгээд зогсохгүй гудамжинд гаран ямар нэгэн ханыг чимэглэж чаддаг.

Тэрээр 2000-аад оны эхээр тэр Аргентины нийслэлд хэд хэдэн ханын зураг бүтээв. Тэдний нэг дөрвөн метрийн өндөртэй, 80 метрийн урт зураг нь "Eva Peron" метроны станцыг чимэглэж байгаа.

Бараг зэргийн бүдүүлэг стиль нь зураачийн бүтээлүүдийг улам дэгжин болгодог.

Тийм арга барил нь Севальост хурц өнгө, хялбаршуулсан шугам ашиглах боломжийг өгнө. Гэхдээ зургууд нь түүгээр хожил авна уу гэхээс муудана гэхгүй.

Мастерын зургийнхаа арын дэвсгэр болгон сонгосон түүний зөгнөлийн сэдэв нь  урагш тэмүүлсэн дүрүүдийн хөдөлгөөнийг улам ч топруулж, хурдасгаж өгдөг.

Мариано Родргес Севальос саяханаас Аргентиныг ЮНЕСКО-д төлөөлөх бүрэн эрхтэй болсон байна. 2001 оноос хойш зураач өөрийн бүтээлийг нутагтаа мөн дэлхийд танилцуулж явна.

Хөдөлгөөнийг үзүүлэх авъяасыг нь аргентин зураачтай танил бүгд онцолж байгаа. Үнэн шүү.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"CU"-г дээрэмдсэн этгээдийг тогтоож, хэргийг шалгаж байна 8 цаг 6 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 8 цаг 32 мин "Офицеруудын ордон-Тэрэлж" том хүн 2300, хүүхэд 1200 төгрөгөөр зорчино 11 цаг 21 мин ГССҮТ нурууны мэс заслын шинэ технологийг эх орондоо нутагшуулах эхлэлийг тавилаа 11 цаг 56 мин Шатрын 2024 оны нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ 12 цаг 1 мин Байшинд гарсан гал түймрийн дуудлага 38-40 хувийг эзэлж байна 12 цаг 7 мин Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн байна 12 цаг 17 мин Цахим виз мэдүүлэх гадаад иргэдийн тоо нэмэгджээ 12 цаг 22 мин Сүхбаатарын талбайгаас “СКАЙ РЕСОРТ” чиглэлд нэмэлт автобус явж эхэллээ 12 цаг 34 мин Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга 14 цаг 29 мин “Үндэсний хиймэл дагуул” хөөргөх судалгааны ажлыг нягталж дуусгав Уржигдар 14 цаг 45 мин Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн хуримтлал бүрдлээ 2024-12-20 ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн бэ? 2024-12-20 Утааны асуудлаар сонсгол зохион байгуулах ажлын хэсгийг Ж.Чинбүрэн гишүүн ахлана 2024-12-20 Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” 2024-12-20 Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана 2024-12-20 Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр хөрш ямар байр эзлэнэ вэ? 2024-12-20 450 мянгаас дээш торгуультай иргэдийг шинэ оны эхний өдрөөс албадан ажил хийлгэнэ 2024-12-20 Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь 2024-12-20 Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна 2024-12-20
iИх уншсан
Д.Баттогтох: Шинжлэх ухаанд үзэл баримтлалын том шилжилт явж... Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Сирийн Асадын дэглэм нурсан нь Сири яагаад бутрах аюулд оров? Намын дээд сургуулийг дунд сургууль болгох санал асуулгыг Ха... Ард түмнээ тонон дээрэмдэх технологи: Автомашины хотын дугаа... Хоточ банхрууд чонотой уралцахдаа биенээ хаздаггүй Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр ... Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Эцэг, эхчүүд сургалтын төвд багадаа 3 сая төгрөг зарцуулдаг Билл Гейтс өөрт нь сэтгэгдэл төрүүлсэн ТОП-5 номыг нэрлэв Аюултай хог хаягдал үүсгэгчийг шалгажээ Шольц дууслаа. Бундестаг яагаад түүнд итгэл үзүүлсэнгүй вэ? Маргааш өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдана 2025 оны технологийн чиг хандлага С.Амарсайхан: Евроазийн эдийн засгийн холбоотой хийх хэлэлцэ... Х.Нямбаатар: Яндан, зуух солих ажлыг зогсоохгүй Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, бүрэлдэх...
Top