Аугаа зураачдийн бүтээлийн үнэ үе үе бишрүүлж байдаг. Янз бүрийн дуудлага худалдаа дээр зургийн үнэ хэдэн арван саяар яригддаг билээ. Урлагийн түүхэнд хамгийн өндөр үнэтэй зургуудыг та мэдэх үү?
1. Дэлхийн хамгийн үнэтэй зургуудын чансааг Леонардо да Винчийн "Ертөнцийг аврагч" нээж байна. Нью-Йоркийн Christie’s дуудлага худалдаа 2017 оны арваннэгдүгээр сарын 15-нд 450 сая 312 мянга 500 доллараар зарагджээ.
Зургийн төлөөх өрсөлдөөн 100 саяас эхлээд 20 минутын дараа 450 сая доллар болсон байлаа.
Зураг нэг биш удаа маргаан гаргаж ирсэн ба жинхэнэ эх зураг мөн эсэх гэсэн эргэлзээ өнөөдөр ч унтрахгүй байна. Уулын болор бөмбөлөг Христийн зүүн гарт баригдсан байгаагаар зурагдсан нь гол маргааныг үүсгэдэг байна.
Тунгалаг бөмбөлөгийг нэвтлэн харагдах Исусийн хувцасны хэсэг болон аврагчийн алганы дүрс нь оптикийн хуулийг зөрчдөг. Леонардо өөрөө оптикийн шинжлэх ухааны судалдагхүны хувьд тийм алдааг гаргахгүй гэж шинжээчид хэлдэг. Тиймээс суут зураач зургийг зураагүй гэдэг ажээ.
2. Поль Гогены "Хурим хэзээ вэ?" зураг 2015 оны хоёрдугаар сард 300 саяар худалдагджээ. Зурагдсан хоёр тати эмэгтэйн нэг нь нутгийн уламжлалын дагуу цэцэг зүүсэн нь нөхөрт гарах гэж буй илэрхийлжээ. Нөгөө нь түүнийг энэ үйлдлээс холдуулахаар барьсан мэт.
Гоген Таити арлын эмэгтэйчүүдийг зөвхөн хайр сэтгэлд зориулагдсан мэтээр алдаршуулсан хүн. Биржийн муугүй маклер байсан тэр 40 хүрэх үеэр бүхнээ орхин аралд ирээд тэнд 13 настай охинтой гэрлэсэн байдаг. Мөн тэнд л тэр зураач болсон юм.
3. Чансааны гуравт Виллем де Кунингийн "Солилцоо" зураг 300 сая доллараар зарагдсанаар бичигджээ.
Хийсвэр зураачийн энэ бүтээлд будаг нялаад л хаясан юм шиг. Виллем Де Кунинг бүх он цагийн аугаа хийсвэр зураачдын тоонд багтаж иржээ.
М.ЦОГТ