x

Хайрын дуучид: Дэлхийн дүрслэх урлагийн СОНГОДГУУД

Өөрийн уран бүтээлд хайр сэтгэлийг дуулсан дэлхийн гайхамшигтай зураач нарын бүтээлээс танилцуулья. Климт, Шиле, Роден, Бернини гээд л дэлхийн дүрслэх урлагийн түүхэнд өөрсдийгөө мөнхөлсөн мастерууд олон бий.

  • Жованни Лоренцо Бернини "Аполлон ба Дафна"

Жованни Лоренцо Бернини "Аполлон ба Дафна", 1622-1625 онууд, Боргезе галарей, Ром

«Би гантигийг ялаад түүнийг лааны тос шиг зөөлрүүллээ …»

Артемида дагина шиг онгон цэвэр үлдэх ам өчиг өгсөн, голын бурхан Пенейн охин Дафна, үзэсгэлэнт охин сахиуст сэтгэлээ өгсөн залуу бурхан Аполлоны тухай домгийн сэдвийг Бернинни гантигаар сийлэн амилуулжээ.

Яг тодруулбал бүх сэдвийг биш түүний оргил хэсгийг тэр урласан байгаа. Аполлонд баригдсан Дафна бурхадад хандан аврахийг гуйн лөврын мод болон хувирч буй агшинг зураач чулуунд буулгажээ. Хайрыг дагалдах хүсэл тачаал, цөхрөл бүрэн дүүрнээр барималд буужээ.

  • Франческо Айец "Үнсэлт"

Франческо Айец "Үнсэлт", 1859 он, Брера пинакотека, Милан

Айецийн "Үнсэлт" зургийг түүний бодит зураглал, хүсэлт хайрт тавьсан их анхаарлынх нь хамт итали романтизмын магтаал дуу гэж болно. XIX зууны хоёрдугаар хагасын улс төрийн их үйл явдалд өгсөн хариулт нь энэ байв.

Хайртаа баригдсан залуусын уулзалтыг нууц болзоо эсвэл залуугийн тэр үеийн итали цэргийн хувцастай адил хувцасласнаас харвал хагацлын уулзалт гэмээр байгаа юм.

  • Огюст Роден "Мөнхийн хавар"

Огюст Роден "Мөнхийн хавар", 1900-ээд онууд, Эрмитаж, Санкт-Петербург

«Зовлон, баясгалан, сэтгэмж нь манай урлагт улам бүрээр үйлчлэх боллоо...»

Бас нэг домгийн сэдэв бас сонгодог бүтээлийн сонголт болон Родены барималд мөнхлөгджээ. Овидийн “Фасти” гэх эртний Ромын хуанлийн баярт тайлбар өгсөн яруу найргийн нэгэн бүлгийг бараг тэр чигт нь барималдаа Роден буулгажээ.

Үзэсгэлэнт охин сахиус Хлоридаг Баруун салхины бурхан Зефир хулгайлдаг. Эротизм, экспресси гэх сэтгэлийн бүрэн илэрхийлэл, хүслэн биесийн “хөдөлгөөн” бүрт мэдрэгдэнэ. Францын барималч "Мөнхийн хаварт" өөрийн асситент Камилла Клодельтай ургуулсан энгийн биш харилцааныхаа мэдрэмжийг гаргасан юм.

"Мөнхий хавар" нь дуудлага худалдаанд хамгийн өндөр үнэ хүрсэн уран бүтээлчийн баримал болсон юм.

  • Густав Климт "Үнсэлт"

Густав Климт "Үнсэлт", 1908, Дээд Бельведер, Вена

Эхлээд харахад Климтын "Үнсэлт" зураг нь хайр сэтгэл, хүслэнгийн тухай гэмээр. Хоёр хайрт ангалын эрмэгт тэврэлдэн зогсоод үнсэлцэнэ. Хорвоо хүлээж байг. Гэхдээ зургийн хэсгүүдийг анхааралтай харахад бүсгүй эрэгтэйн эрхэнд байгаа аж. Тэр өвдөг сөгдөн хөл нь өвсөнд орооцолдож, нэг гар нь зангидагджээ. Ганцхан түүний царай нь хайр гэдэгт эргэлзэл төрүүлэхгүй.

"Үнсэлт" зураг нь Климтын уран бүтээлийн хямралаар бичигдсэн ч зураачийн хамгийн алдартай бүтээл нь болжээ.

  • Марк Шагал "Ягаан амрагууд"

Марк Шагал "Ягаан амрагууд", 1916, хувийн цуглуулга, Москва

Саарал, цэнхэр, ногоонтой хамт "Ягаан амрагууд" нь зураачийн 1914-1917 онуудад бүтээсэн цувралыг бүрдүүлдэг. Янз бүрийн өнгөөр хайр сэтгэлийг үзүүлсэн юм.

  • Эгон Шиле "Нууц амрагууд" (Тэврэлт)

Эгон Шиле "Нууц амрагууд" (Тэврэлт), 1917, Дээд Бельведер, Вена

«Биесээс ялгарах гэрэл гэгээг би бичнэм...»

Шилегийн үзүүлсэн хайр нь тачаангуй, секси, мэдрэлтэй бөгөөд ямар нэгэнт хаалт, чимэггүй. Зургийг зураач 28 настайдаа насбарахаас нэг жилийн өмнө урлажээ. Зургаас Шиле зураач, Шиле эр хүн гэдэг харагддаг.

  • Рене Магритт "Амрагууд"

Рене Магритт "Амрагууд", 1928, Нью-Йоркийн Орчин үеийн урлагийн музей (МоМа), Нью-Йорк

Магритт зургаа хариу шаардсан үгийн таавар мэт зурдгаараа алдартай. Түүний энэ зураг ч ялгаагүй. Олон бэлгэдэл, нууц тэмдгүүд зурагт байгаа. Зурагтаа буулгасан Магриттийн санааг олон янзаар тайлбарладаг. Хайр сэтгэл сохор, хайраас толгой эргэн, түүнийгээ алдана эсвэл жинхэнэ хайр сэтгэлд ил тод байх ёсгүй гэх мэтээр тайлбарладаг. Үзэгч бүр л түүнийг өөрийнхөөр шийдэх ёстой болов уу.

  • Константин Сомов "Дурласан Арлекин"

Константин Сомов "Дурласан Арлекин", 1912, хувийн цуглуулга, Санкт-Петербург

Сомов нандин нинжин хайрын яруу найргийг бүтээжээ. Арлекины гарыг барих гэсэн хатагтай, элдэгээр тэврэх гэсэн Арлекин, навчисийн цоорхойгоор тэдний харах гэсэн хөгжөөтэй багууд... гээд л деталуудад нь Сомовын зохиомж, өнгийн хослолууд нь түүний суутыг илтгэх бус уу?

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"CU"-г дээрэмдсэн этгээдийг тогтоож, хэргийг шалгаж байна 7 цаг 54 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 8 цаг 20 мин "Офицеруудын ордон-Тэрэлж" том хүн 2300, хүүхэд 1200 төгрөгөөр зорчино 11 цаг 9 мин ГССҮТ нурууны мэс заслын шинэ технологийг эх орондоо нутагшуулах эхлэлийг тавилаа 11 цаг 44 мин Шатрын 2024 оны нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ 11 цаг 50 мин Байшинд гарсан гал түймрийн дуудлага 38-40 хувийг эзэлж байна 11 цаг 55 мин Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн байна 12 цаг 5 мин Цахим виз мэдүүлэх гадаад иргэдийн тоо нэмэгджээ 12 цаг 10 мин Сүхбаатарын талбайгаас “СКАЙ РЕСОРТ” чиглэлд нэмэлт автобус явж эхэллээ 12 цаг 22 мин Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга 14 цаг 18 мин “Үндэсний хиймэл дагуул” хөөргөх судалгааны ажлыг нягталж дуусгав Уржигдар 14 цаг 45 мин Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн хуримтлал бүрдлээ 2024-12-20 ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн бэ? 2024-12-20 Утааны асуудлаар сонсгол зохион байгуулах ажлын хэсгийг Ж.Чинбүрэн гишүүн ахлана 2024-12-20 Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” 2024-12-20 Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана 2024-12-20 Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр хөрш ямар байр эзлэнэ вэ? 2024-12-20 450 мянгаас дээш торгуультай иргэдийг шинэ оны эхний өдрөөс албадан ажил хийлгэнэ 2024-12-20 Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь 2024-12-20 Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна 2024-12-20
iИх уншсан
Д.Баттогтох: Шинжлэх ухаанд үзэл баримтлалын том шилжилт явж... Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Сирийн Асадын дэглэм нурсан нь Сири яагаад бутрах аюулд оров? Намын дээд сургуулийг дунд сургууль болгох санал асуулгыг Ха... Ард түмнээ тонон дээрэмдэх технологи: Автомашины хотын дугаа... Хоточ банхрууд чонотой уралцахдаа биенээ хаздаггүй Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр ... Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Эцэг, эхчүүд сургалтын төвд багадаа 3 сая төгрөг зарцуулдаг Билл Гейтс өөрт нь сэтгэгдэл төрүүлсэн ТОП-5 номыг нэрлэв Аюултай хог хаягдал үүсгэгчийг шалгажээ Шольц дууслаа. Бундестаг яагаад түүнд итгэл үзүүлсэнгүй вэ? Маргааш өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдана 2025 оны технологийн чиг хандлага С.Амарсайхан: Евроазийн эдийн засгийн холбоотой хийх хэлэлцэ... Х.Нямбаатар: Яндан, зуух солих ажлыг зогсоохгүй Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, бүрэлдэх...
Top