Зураач эмэгтэй: Женнифер Кронин.
Төрөл: Сюрреалист гиперреализм.
Хэрэгслүүд: Зотон, тосон будаг.
Улс: Америкийн Нэгдсэн Улс.
Женнифер Кронин нь Америкийн визуалист зураач бөгөөд биет сюрреализмын төрлөөр ахуйн амьдралыг зурдаг.
Уран бүтээлийн үндсэн сэдэв нь ахуйн өдөр тутмын хязгаарлагдмал амьдралын хүрээнд гол баатрынх нь хийж байгаа тэмцэл аж.
Уран бүтээлч Женнифер Кронин "Гадаад саарал орчин ба хүний дотоод эсэргүүцлийн буриглалыг зурагтаа буулгахаар оролдож байна" гэжээ.
Энд үзүүлэгдэж байгаа бүх бүтээлүүд түүний өөрийн хөргүүд юм.
Зураач бүсгүй "Өөрийн дотоод сэтгэлээ дүрсэлснээр би бодит амьдралыг дахин утгачилж байна. Өнгөрсөн туршлага болон бүтэлгүйтлээ би өөр өнцгөөс харах гэсэн юм" хэмээн өгүүлжээ.
Энэ бүсгүйг дипломтой сэтгэл зүйч гэдгийг мэдэхэд илүүдэхгүй байх. Энэ нь түүний сюрреализмд нөлөөлдөг нь мэдээж.
Зураачийн тухайд:
Тэрээр Иллинойс мужийн Оук-Лоун хотод төржээ. Одоо түүний урлан нь Чикаго хотод байрладаг бөгөөд Иллинойс мужийн Урбан Шампейны их сургуульд уран зургийн боловсрол эзэмшжээ. Уран зургийн болон уран сайхны боловсролын хоёр бакалавртай.
Өөрийн бүтээлийн тухайд:
"Миний уран зураг буланд шахагдаад гарц хайж байгаа, үл үзэгдэх саадыг нэвтлэн хаяг, сүсэгийн шоронгоос зугтах гэсэн эмэгтэйн түгшүүр юм".
Түүний зургууд 680$ доллар гэх мэт хамгийн бага үнээр Америкийн дуудлага худалдаанд тавигддаг. Учир түүнийг дэлхийд танигдаагүй, уран бүтээлээ эхэлж байгаа зураач гэдэг. Голчлон түүний бүтээлийг хувийн цуглуулга ба америкийн галерейнуудаас харж болно.
Зураачийн бүтээлд орчин үеийн экологийн асуудалд зориулагдсан байгалийн цуврал зургууд бий. Түүнийг зураачийн өөрийнх нь сайтаас үзэж болох юм.
М.Цогт