x

"Цөмөөхэй" балетаар дамжуулж нийгэмд урлаг яагаад хэрэгтэйг ойлгуулна

Монгол Улсын Гавьяат жүжигчин П.Алтанхуяг болон ДБЭТ-ын залуу бүжигчид удахгүй тус театрт тавигдаж эхлэх “Цөмөөхэй” балетийн талаар мэдээлэл хийлээ.

П. И.Чайковскийн “Щелкунчик” балетыг МУГЖ балетчин Д.Алтанхуяг 2014 онд “Цөмөөхэй” нэрээр тайзнаа амилуулснаар зургаа дахь жилтэйгээ золгожээ. УДБЭТ-т энэ сарын 20, 21, 27, 28-ны өдрүүдэд тоглогдох “Цөмөөхэй”-гийн эхний өдрийн тоглолтод Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг ОХУ-ын Пермь хотын театрын гоцлол балетчин Р.Булганы хамт гол дүрд тоглох аж.

Цөмөөхэй балетийн нэг тоглолтод 200 гаруй хүүхэд тоглодог бөгөөд жил жилийн тоглолтод тоглох хүүхдүүд нь ч шинэчлэгдэн, шинэ дүр төрхтэйгээр хүрдэгээрээ онцлог байдаг юм.

"Бид 21 аймагт энэ урлагийг хүргэх хүсэлтэй байна"

Монголын балетын хөгжил сангийн тэргүүн МУГЖ П.Алтанхуяг:

-“Урлаг бол хүүхдэд чадна гэсэн итгэл, төлөвшлийг бий болгодог. Ялангуяа сонгодог урлаг бол асар үнэ цэнтэй. Хүүхдүүд аль нэг дүрд тоглоод бүтэн хоёр цагийн балетыг бий болгосон гэцгээн баярладаг.

Бид жил бүр есдүгээр сарын сүүлээр бүх нийтээр сонгон шалгаруулалт явуулан хүүхүүдээ бэлтгэдэг. Тоглолтод оролцсон хүүхэд тухайн дүрд тоглосноор заавал балетчин болох албагүй. Оролцох 200 хүүхдээс ердөө ганц нь л балетчин болж ч магадгүй. Хамгийн гол нь тэр хүүхэд бидэнтэй тоглосноор наад зах нь тайзны ард ямар амьдрал явж байгааг харах боломжтой.

"Цөмөөхэй" зөвхөн тоглолт биш бөгөөд нийгэмд яагаад урлаг хэрэгтэй гэдгийг ойлгуулах зорилготой. Зарим хүмүүс сонгодог урлагийг мэдэхгүй, ойлгохгүй гэцгээдэг. Харин би яг хаяанд чинь байна гэж хэлмээр байна. 

Хэрвээ бид нийгэмдээ энэ урлагийг сайтар хөгжүүлж чадвал хэн ч Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзан дээр гарах боломжтой. Тиймээс бид 21 аймагт энэ урлагийг хүргэх хүсэлтэй байна. Энэ тал дээр хамтарч ажиллахад Монголын балетын хөгжил сан нээлттэй" гэв.

"Цөмөөхэй бол хүүхэд бүрийн хүлээдэг балет"

Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин Б.Саруул:

-“Дуурь, бүжгийн эрдмийн театрын урын санд Цэнхэр нүдэн бүсгүй, Дэггүй лиз гэх балет нэмэгдсэн.

Мэдээж хүүхдийн балетыг улам нэмэх шаардлагатай. Харин Цөмөөхэйн хувьд хүүхэд болгон жил бүр хүлээдэг балет юм. Бид аль болох л хүүхдүүдтэйгээ ойр байж, хүүхдийг энэ урлагаар хичээллэх сонирхлыг төрүүлэхийг хичээдэг.

Сонгодог урлагийн бүтээл бол зөвхөн нэг удаа үзээд өнгөрдөг кино шиг биш дахин дахин үзэхэд ч шинэ, шинэ зүйл хүлээж байдаг. Балетыг нэг үзээд тухайн үед утга санааг нь ойлгосон ч, давтаж үзэх тусам өөр өөр мэдрэмж авдаг"

Дуурь, бүжгийн эрдмийн театрын бүжигчин н.Мөнхнаран:

-“Балет бол маш их баялаг урлаг. Би анх балетыг огт мэддэггүй, бүжгээр хичээллэдэг байсан. Дараа нь ОХУ-н тэтгэлэгтэй сургуульд суралцах хугацаандаа балет гэдэг ямар гайхалтай урлаг болохыг ойлгосон. Нэг үзээд тухайн үед утга санааг нь ойлгосон ч, давтаж үзэх тусам бүх нарийн зүйлүүдийг мэдэж авч, түүнээсээ өөр өөр мэдрэмж авдаг” гэв.

Энэ сарын 20-ноос эхлэн тоглогдох "Цөмөөхэй" балетийн тасалбарыг www.ticket.mn болон www.shoppy.mn -ээс захиалан авах боломжтой юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"CU"-г дээрэмдсэн этгээдийг тогтоож, хэргийг шалгаж байна 6 цаг 48 мин Улаанбаатарт шөнөдөө 24 хэм хүйтэн 7 цаг 14 мин "Офицеруудын ордон-Тэрэлж" том хүн 2300, хүүхэд 1200 төгрөгөөр зорчино 10 цаг 3 мин ГССҮТ нурууны мэс заслын шинэ технологийг эх орондоо нутагшуулах эхлэлийг тавилаа 10 цаг 38 мин Шатрын 2024 оны нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ 10 цаг 43 мин Байшинд гарсан гал түймрийн дуудлага 38-40 хувийг эзэлж байна 10 цаг 49 мин Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн байна 10 цаг 59 мин Цахим виз мэдүүлэх гадаад иргэдийн тоо нэмэгджээ 11 цаг 4 мин Сүхбаатарын талбайгаас “СКАЙ РЕСОРТ” чиглэлд нэмэлт автобус явж эхэллээ 11 цаг 16 мин Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга 13 цаг 11 мин “Үндэсний хиймэл дагуул” хөөргөх судалгааны ажлыг нягталж дуусгав Уржигдар 14 цаг 45 мин Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн хуримтлал бүрдлээ 2024-12-20 ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн бэ? 2024-12-20 Утааны асуудлаар сонсгол зохион байгуулах ажлын хэсгийг Ж.Чинбүрэн гишүүн ахлана 2024-12-20 Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” 2024-12-20 Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана 2024-12-20 Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр хөрш ямар байр эзлэнэ вэ? 2024-12-20 450 мянгаас дээш торгуультай иргэдийг шинэ оны эхний өдрөөс албадан ажил хийлгэнэ 2024-12-20 Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь 2024-12-20 Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна 2024-12-20
iИх уншсан
Д.Баттогтох: Шинжлэх ухаанд үзэл баримтлалын том шилжилт явж... Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Сирийн Асадын дэглэм нурсан нь Сири яагаад бутрах аюулд оров? Намын дээд сургуулийг дунд сургууль болгох санал асуулгыг Ха... Ард түмнээ тонон дээрэмдэх технологи: Автомашины хотын дугаа... Хоточ банхрууд чонотой уралцахдаа биенээ хаздаггүй Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр ... Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Эцэг, эхчүүд сургалтын төвд багадаа 3 сая төгрөг зарцуулдаг Билл Гейтс өөрт нь сэтгэгдэл төрүүлсэн ТОП-5 номыг нэрлэв Аюултай хог хаягдал үүсгэгчийг шалгажээ Шольц дууслаа. Бундестаг яагаад түүнд итгэл үзүүлсэнгүй вэ? Маргааш өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдана 2025 оны технологийн чиг хандлага С.Амарсайхан: Евроазийн эдийн засгийн холбоотой хийх хэлэлцэ... Х.Нямбаатар: Яндан, зуух солих ажлыг зогсоохгүй Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, бүрэлдэх...
Top