Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас төр, нийгмийн зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, маршал Ю.Цэдэнбалын амьдрал, түүхэн үнэнийг харуулсан “Түүх мартахгүй” баримтат, уран сайхны киног бүтээхэд зориулж 500 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
“Түүх мартахгүй” уран сайхны киног “Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдэл бүтээж, зураг авалт 89 хувьтай явж байна.
Ю.Цэдэнбал агсны бага залуугийн дүрийг залуу жүжигчин Э.Саруул, идэр насны дүрийг УДЭТ-ын жүжигчин, СТА Г.Амгаланбаатар, ахимаг үеийн дүрийг Төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар нар бүтээж, ОХУ, БНХАУ, БНЭУ-ын жүжигчид, уран бүтээлчид оролцон тоглож байна.
Уг киноны зохиолч, ерөнхий продюсераар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, ерөнхий найруулагчаар “Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдлийн ерөнхий найруулагч А.Мөнхсүх, ерөнхий зураглаачаар Г.Баттулга, Э.Доржсүрэн нар ажиллаж байна.
Кино зураг авалтын үеэр,
Сэтгэгдэл (1)