x

Японд ажиллаж, амьдрах сонирхолтой залуусыг аравдугаар сард сонгон шалгаруулна

Япон улс Монгол Улсаас хоёр салбарт ажиллах хүч авахаар болсон бөгөөд шалгалтыг аравдугаар сард явуулхаар төлөвлөжээ. Энэ талаар Япон улсын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Мицүко Шино мэдээллээ.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Япон улсын Гадаад хэргийн сайд Коно Таро өнгөрсөн өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн бөгөөд айлчлалын хурлын үеэр Мицүко Шино доорх мэдээллийг өглөө.

Япон улс 14 салбарт гадаад ажиллах хүч авахаа илэрхийлээд байгаа бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол Улстай ур чадвартай ажилтны Японд суух зөвшөөрлийн бичигт гарын үсэг зурсан байна.

Мицүко Шино “Японы компани, байгууллагуудаас энэ салбарт Монголоос ажиллах хүч авмаар байна гэсэн хүсэлт, саналд үндэслэн ажиллах хүч авна. Одоогийн байдлаар хоёр салбарт ажиллах хүч авмаар байна гэсэн хүсэлт ирсэн. Энэ хүсэлтийн дагуу япон хэл болон мэргэжлийн ур чадварын шалгалтыг авна. Энэ жилээс эхэлж буй энэхүү хөтөлбөрийн хүрээнд есөн улсаас ур чадвартай ажиллах хүч авна. Монгол улсын хувьд энэ оны аравдугаар сараас эхний шалгалтаа авахаар төлөвлөсөн. Хэлний шалгалт нь JLPT шалгалтын N4 буюу ахисан анхан шатнаас дээш байхаар заасан. Мөн шинэ хэлбэрийн шалгалтыг ч өгч болох юм. Ирэх оноос шалгалтын тоог нэмээд явах байх. Ажилтан авах хүсэлтэй байгаа тоо болон тэнцсэн иргэдийн тоог дүйцэх тохиолдолд улам нарийвчлаад явна” гэжээ.

Япон хэлний шалгалтын хувьд сурахаар явж буй хүмүүсийн өгдөг шалгалт учраас дүрэм түлхүү орсон байдаг. Харин ажиллаж амьдрахад шаардлагатай түвшинд ойлголцох хэмжээний чадвартай байхад үндэслэн шинэ төрлийн шалгалтыг авахаар болсон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ноцтой нөлөөлж байна 44 мин Улаанбурхан өвчний тохиолдол 986-д хүрч, 239 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 48 мин 2026 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төслүүдэд иргэдийн саналыг авч эхэллээ 50 мин Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ой, хээрийн түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулжээ 50 мин НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сараас олгож эхэллээ 51 мин Хонины махны үнэ 17 мянгыг давж, үхрийн махны ханш өссөөр байна 53 мин “Юнайтэд Эйрлайнс” Монгол Улсаас АНУ руу нислэг үйлдэх боллоо 54 мин Монголын парламентын төлөөлөгчид “Аугаа их өв – хамтын ирээдүй” чуулга уулзалтад оролцлоо 54 мин “Богд уул” сувиллыг нийслэл өмчлөлдөө буцаан авлаа 56 мин Тайланд руу зорчих иргэдийн анхааралд 56 мин Трамп 100 хоногийнхоо ололтыг сурталчилж, сөрөг хүчнээ шүүмжиллээ 1 цаг 1 мин ПСЖ Арсеналыг Лондонд хожиж, финалын зүг алхлаа 1 цаг 2 мин Өсвөрийн жүдо бөхийн улсын аварга “Буянт-Ухаа”-д үргэлжилж байна 1 цаг 3 мин “Amazon”-ы төлөвлөсөн татварын ил тод байдал Трампын засаг захиргааг бухимдуулжээ 1 цаг 4 мин ЕХ-ны шүүх: “Алтан паспорт”-ын схем нь хууль зөрчсөн гэж үзлээ 1 цаг 6 мин “Монголын хөрөнгө оруулалтын форум” Нью-Йоркт болов 2 цаг 34 мин Америкийн авто машин үйлдвэрлэгчдэд учрах татварын нөлөөллийг багасгана 2 цаг 48 мин Орос, Беларусь хамтран дроны үйлдвэр барина 2 цаг 53 мин Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд маш том үл ойлголцол үүсчихлээ 2 цаг 58 мин ГССҮТ-д соронзон үелзүүрт томограф аппаратыг суурилуулав 3 цаг 10 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top