x

Хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа энэ сарыг дуустал үргэлжилнэ

НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас зохион байгуулж буй “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.

Өмнө нь есдүгээр сарын 16-23-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн задгай талбайд амжилттай зохион байгуулж, нийслэл болон 15 аймгийн 176 тариалан эрхлэгч, ногоочид нийт 15 төрлийн 700 тонн гаруй төмс, хүнсний ногоог борлуулж, 770 сая төгрөгийн худалдаа  хийсэн гэсэн дүн гарсан.

Мөн үеэр  18 хүнсний үйлдвэр, 20 мал аж ахуй эрхлэгч худалдаа үйлчилгээ явуулсан юм.

Улаанбаатар хотын хүнсний хангамжийн гол нийлүүлэгч болох Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Ховд аймгийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын зүгээс хүсэлт гаргасны дагуу “Намрын ногоон өдрүүд”-ийг арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл сунгаад байна.

Одоогийн байдлаар Сүхбаатарын талбайд худалдаа эрхлэгчдэд зориулж 60 асар барьж, босгоод байгаа юм.

Тэдгээрийн 18-ыг жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан бол үлдсэн асруудад ногоочид, тариаланчид байршиж, тарьсан төмс, хүнсний ногоо, нарийн ногоо болон бусад бүтээгдэхүүнийг худалдан борлуулж буй. Гэвч жижиг, дунд үйлдвэрлэгчдийн оролцоо хангалтгүй, 10 орчим асар эзэнгүй байна.

Өөрөөр хэлбэл, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэд нийслэлээс олгосон боломжийг бүрэн дүүрэн ашиглаж амжаагүй байгаа бөгөөд иргэд, аж ахуйн нэгжүүд УБЗАА-ны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтэстэй холбогдон худалдаа үйлчилгээ эрхлэх боломжтой.

Сүхбаатарын талбай дахь зарим асарт нийслэлийн харьяа газар, алба, агентлагууд “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулж, хийж хэрэгжүүлсэн ажил болон цаашид хийх ажлаа иргэдэд танилцуулж байна. “Намрын ногоон өдрүүд” арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Сар шинийн баярын өдрүүдэд замын хөдөлгөөн нэмэгдэж байна 3 мин Нөөцийн махны худалдаа энэ сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ 21 мин Орос АНУ-тай газрын ховор металл олборлох чиглэлээр хамтран ажиллах санал тавилаа 22 мин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Францын төрийн тэргүүн Эммануэл Макрон нар Цагаан ордонд уулзлаа 24 мин XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн үр 24 мин НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Украин дахь дайны талаар анхны тогтоол баталлаа 25 мин Морингийн даваанд барилгын хог дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо 29 мин Банк бус санхүүгийн байгууллагуудын (ББСБ) 2024 оны тайлан 31 мин Допингийн шинжилгээний хариу 4-5 хоногийн дараа ирнэ 39 мин Х.Булгантуяа: Иргэд, олон нийтийн зүгээс парламентад итгэх итгэл нэмэгдсэн 45 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ 51 мин Сар шинийн өдрүүдэд 933 автобус иргэдэд үйлчилнэ 54 мин Германы шинэ сонголт: Хуучин канцлерын ялагдал 3 цаг 13 мин Хэлмэрчийн зэрэг тогтоох (MATTI) шалгалтын хуваарь 3 цаг 24 мин Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй байршлуудыг чөлөөлнө 3 цаг 28 мин Унхиагүйн ЛАЙ 3 цаг 29 мин Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг хадгаламж хэлбэрээр байршуулахаар шийдвэрлэв 3 цаг 32 мин Автотээврийн Үндэсний Төвийн салбарууд уртасгасан цагаар ажиллана 3 цаг 34 мин ЕБС-д ажиллах сэтгэл зүйчийн мэргэшүүлэх сургалт амжилттай зохион байгуулагдлаа 3 цаг 36 мин Гэр бүлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулж байна 3 цаг 38 мин
iИх уншсан
Үндэсний гадуурхал, глобаль Булли Ц.Баатархүү: Хиймэл оюуныг бид үзэл суртлын зэвсэг биш, ил т... АНУ-ын засаг захиргаа томоохон хэвлэл мэдээллийн байгууллагу... ХҮН СҮРЭГ Жижиг улсын улстөрчид эх орон, ард түмнээ л тонох юм даа Трампын Ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрхийн эхний сар: Гол... Орос, АНУ-ын хэлэлцээрийг удирдах Америкийн төлөөлөгчид хэн ... Баваарын тэнгэр доор Рио Тинто, Инвескор ББСБ жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжи... Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Аз жаргалыг оюун санаа, с... Унхиагүйн ЛАЙ Германы шинэ сонголт: Хуучин канцлерын ялагдал "Төрийн банк" ХК 2024 оны ногдол ашгийг хуваарилахаар шийдвэ... Дэлхийн дотоод цөм 15 жилийн дараа бүрэн зогсоно гэж эрдэмтэ... Баруун цанхийн уурхайд бульдозерийн жолооч амиа алджээ УДЭТ-ын жүжигчид төрийн дээд одон, медалиар шагнагдлаа Володимир Зеленский: Украиныг НАТО-д элсүүлбэл би огцроход б... Украины дайн эхэлсний гурван жилийн ой: Зеленскийн мэдэгдэл ... БНАКонгод M23 босогчдын давшилт үргэлжилж, Букаву хотыг эзлэ... Коста-Рика АНУ-аас цагаачдыг хүлээн авч эхэллээ
Top