x

У.Хүрэлсүх: Би цаашдаа Монгол төрийнхөө төлөө, шударга ёс, шударга шүүхийн төлөө зүтгэнэ

МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас огцорч байгаагаа мэдэгдлээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Манай улсын эрхэм хүндэт иргэдээ, та бүхэндээ хандан таагүй мэдэгдэл хийж байгаадаа хүлцэл өчье.

Хоёр хоногийн өмнө дөнгөж төрсөн эмэгтэйг ХӨСҮТ рүү тээвэрлэхдээ хариуцлагагүй үйл ажиллагаа явагдсаныг та бүхэн мэдэж байгаа. Би эцэг хүн. Гэр бүлтэй, охин үртэй хүн. Энэ явдал нь Улсын Ерөнхий сайдын хувьд ч, эцэг хүний хувьд ч сэтгэл эмзэглүүлсэн үйл явдал байлаа.

Тухайн эмэгтэйгээс, ар гэрийнхнээс нь чин сэтгэлээсээ уучлал гуйж, биднийг өршөөгөөрэй гэж хүсье. Энэ явдалд Монгол улсын Ерөнхий сайд ёс зүйн хувьд хариуцлага ёстой гэж бодож байна. 

Монголын төр ард түмэндээ үйлчилдэг байгаасай гэж чин сэтгэлээсээ бодож, эрмэлзэж, ард түмний итгэлийг хүн ёсоор хариулъя гэж хичээн зүтгэж ирсэн. 

Энэ цар тахлыг амжилттай давахын төлөө УОК, Засгийн газар бүхий л хүчээ дайчлан ажилласан. Бидэнд амжилт ололт, алдаа оноо ч байгаа. 10 сарын хугацаанд халдвар алдаагүй. Бидний хийж буй ажил нь урьд өмнө нь хэзээ ч хийж хэрэгжүүлж байгаагүй арга хэмжээнүүд. Энэ бүхний үр дүнд коронавирусаар нэг ч хүн нас бараагүй. Хийж үзээгүй ажлыг хийхэд алдаа оноо гардгийг бүгд мэднэ. Цар тахлын эсрэг тэмцэж байгаа хэн бүхэнд талархаж байна.

Гэхдээ хариуцлага алдаж, хөөрхий эмэгтэйг ямар нөхцөлд авч явсныг бид бүгд харсан. Иймд алдаа гарвал хариуцлагаа үүрч чаддаг төр засаг байх ёстой. Үүнийг би байнга хэлдэг. Гэвч энэ удаа элэг шимшрэм байдалтайгаар авч явсанд миний бие дахин хүлцэл өчиж байна.

Би өөрөө цэргийн хүн, дайны гал шугам дээр өөрийнхөө командтай хамт тулалдаанд орж ялвал ялж, яладвал тэр довон дээрээ үхдэг хувь заяа бол цэрэг хүнийх. Тийм учраас би энэ танхимыг элэг бүтэн явна гэж бодсон.

Төрийн нүд сэргэг, чих сонор байх ёстой. Иргэд хариуцлага тооцохыг шаардсан. Үүнийг бид хүлээн авч байна. Ёс зүйтэй төр, ёс зүйтэй хүн байх ёстой.

Хариуцлагаа үүрч, Монгол Улсын Ерөнхий сайд хэмээх хүндэт албан тушаалаас огцорч байгаагаа мэдэгдэж байна.

Ард түмний минь жагсаал цуглаан болж байгааг далимдуулж улстөрийн үйл ажиллагаа болсон. Миний итгэж найдаж, хамтарч ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймээн самуунд турхирч, хөрөнгө санхүүжилт хийж, ард түмний тайвнаар өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн жагсаалыг улс төржүүлсэн. 

Миний итгэл найдвар үнэхээр алдарч байгаа. Цаашдаа ч гудамж талбайн жагсаалыг зохион байгуулалттайгаар хийж, нийтийн эмх замбараагүй байдалд өдөөн турхирах гэсэн үйл ажиллагааг төлөвлөж байгааг үгүйсгэхгүй гэж бодож байна.

Тиймээс би улсынхаа эрх ашгийг дээдэлдэг Ерөнхий сайдын хувьд хэлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн институт, Монгол Улсын Засгийн газар хооронд зүй бус харилцаа үүсэх вий, үүнээс болж олон түмэн үймээн самуунд турхирагдан орох вий, монгол хүний амь нас үрэгдэх вий гэхээс сэргийлж байгаа юм. 

Дахиж долдугаар сарын 1-н шиг үйл явдал битгий гараасай гэж хүсэж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийн илэрхийлэл. Ард түмний аюулгүй байдлыг хангаж хамгаалж байх үүрэгтэй, Үндсэн хуулийн үүрэгтэй хүн. Харамсалтай нь энэ ажлуудыг хийж чадахгүй, зөвхөн өөрийнхөө сонгуулийн ажлыг удаа дараа хийж, улс төрийн оноо авах гэсэн, ард иргэдийн сэтгэл санааг үймүүлсэн мэдээ цацаж байгааг хэвлэлийнхэн та бүгд мэднэ. 

Үндсэн хуулийн дагуу өнөөгийн Ерөнхийлөгчид хариуцлага тооцох ёстой гэж эрх баригч намын даргын хувьд үзэж байгаагаа илэрхийлье!

Төр түвшин түмэн олон амгалан байх ҮАБЗ-ын гурван гишүүний шууд асуудал байдаг юм. Харамсалтайн өнөөгийн ерөнхийлөгч маань энэ ажлаа хийж чадахгүй байна. 

Би ард түмнээ боддог. Улс төрийн үймээн самуунаас болж улс оронд минь эмх замбараагүй байдал битгий үүсээсэй гэж бодож байна. Тийм учраас огцорч байна. 

Миний бие улс төрөөс явж байгаа юм биш. Би цаашдаа Монгол төрийнхөө төлөө зүтгэнэ. Шударга ёс, шударга шүүхийн төлөө зүтгэнэ. 

Маргааш нөгөөдрийн дотор шинэ Ерөнхий сайдыг тодруулна" гэлээ. 

МАН-ын Удирдах зөвлөл болон Бага хурлыг маргааш буюу 2021 оны нэгдүгээр сарын 22-нд зарлажээ.

Удирдах зөвлөл, Бага хурлаас дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулна. Ийнхүү шинээр томилогдсон Ерөнхий сайд ирэх долоо хоногт танхимаа бүрдүүлэх нь.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (140.78.5.102)
    сэтгэцийн өвчтэй хог шүү. Парламентын үнэмлэхүй олонх ялсан намын дарга. Хамгийн хүчтэй эрх мэдэлтэй Ерөнхий сайд байх бүх хууль зүйн боломж нь бүрдсэн үед ажлаа өгдөг гэнэ ээ. Шалтгаан нь улс удирдаж чадаагүй. Энгийн ажил зохион байгуулж чадахгүй. Асуудлынхаа гол цөмийг харахгүй. Эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, соёл... гол асуудлуудаа хамтад нь харж авч явах чадваргүй.... ерөөсөө ч сачий хүрэхгүй жулдчаад одоо араас нь том том чаагаад. хөгийн ч эр болдоо
    2021 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.161.29)
    Yu xutsna be
    2021 оны 01 сарын 25 | Хариулах
  • Зочин (175.223.30.59)
    ЕСайдын суудал дээрээ тэмцэж чадахгүй өөр хаана очиж байж тэмцэх гээд байнаа?
    2021 оны 01 сарын 22 | Хариулах
  • Усан нүдэт (103.57.95.60)
    Шүүхийнхэнийг Ерөнхийлөгч томилдог. Хүрэлсүх: Би ерөнхийлөгч болоод... гэж хэлж
    2021 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зоригт (188.168.155.231)
    Ийм л зальтай хулгайч даа нэг их ард тумнээ боддог хун болчихож гэнэ чи сонгуулийн омно юу ярьж байлаа монгол торийг хулгайчуудаас салган цэвэрлэх юм ярьж байснаа хулгайчуудаа бугдийг луйварын аргаар чирээд торийг луйвардаж авсаныг чинь бид мартаагуй байна ..одоо еронхий сайдын албыг шудрага дуртэй огоод еронхийлогчийн сэнтийд ухэн хатан тэмцэх гэж байгааг чинь ойлгох хун хэд байгаа юм бол
    2021 оны 01 сарын 21 | Хариулах
  • зочин (119.40.98.18)
    Одоо шудрага ёс гэвэл хотын дарга Сумъяабазар огцорвол төрөө цэвэр тунгалаг болно.
    2021 оны 01 сарын 21 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 2025-04-18 Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 2025-04-18 Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 2025-04-18 Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 2025-04-18 Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 2025-04-18 Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 2025-04-18 Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 2025-04-18 Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 2025-04-18 Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ 2025-04-18 Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ 2025-04-18 Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо 2025-04-18 Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа 2025-04-18 Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ 2025-04-18 Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай 2025-04-18 Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ 2025-04-18 И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу 2025-04-18 Ард түмэн “юмаа" мэддэггүй 2025-04-18 Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ 2025-04-18
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top