Тагнуул, цагдаагийн байгууллагаас 2019 онд хамтарсан ажиллагаа явуулж, цахим луйвар хийж байсан байж болзошгүй БНХАУ-ын 800 орчим иргэнийг илрүүлж, 783 иргэнийг Монгол улсаас албадан гаргасан.
Уг хэрэгтэй холбогдуулан Лью Тин Хуа нарын 15 хүнд холбогдох тус хэргийн гэм бурууг шүүх хурал Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд долоо хоног үргэлжилж өчигдөр орой шийдвэрээ гаргажээ.
Шүүхээс Лью Тин Хуад холбогдох хэргийг тусгаарласан бол хоёр шүүгдэгчид 12 жилийн хорих ял, бусдад нь 9 жилийн хорих ял оноосон байна.