x

Ирьяа Халаш: Монголын ардчилсан хувьсгалын 30 жилийн ойд зориулан баримтат кино хийнэ

Монгол Улсад "Ройтерс" агентлагийн гэрэл зурагчнаар ажиллаж байсан, чөлөөт сэтгүүлч Ирьяа Халашийн "Сэрсэн Монгол" гэрэл зургийн үзэсгэлэнг өчигдөр Монголын уран зургийн галерейд нээлээ. 

Үзэсгэлэнг Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойд зориулан гаргаж байгаа аж. Тэрээр Монголд ардчилсан хувьсгал өрнөж байсан тэртээ цагаан морин жилийн өвлийн тэсгим хүйтэн өдрүүдэд манай оронд ажиллаж байсан гадаадын цөөн сэтгүүлчдийн нэг юм. Түүнийг Монголын ардчилсан хувьсгалын түүхийн гэрч болсон хүн гэдгийг монголчууд андахгуй сайн мэдух буйзаа. Үүнийгээ ч тэрээр гэрэл зургийн үзэсгэлэнгээрээ дахин харууллаа.

Ирьяа Халаш үзэсгэлэндээ 80 гаруй гэрэл зургийг дэлгэж, мөн ном бүтээснээ танилцуулав. Үзэсгэлэнгийн нээлтэд оролцсон Гадаад хэргийн сайд асан, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, манай улсын нийгмийн шилжилтийн түүхийн чухал үеийг монголчууд бидэнд баримтжуулан үлдээсэнд нь хатагтайд талархлаа илэрхийлсэн юм. 

Ирьяа Халаш хэлэхдээ "Монголын ардчилсан хувьсгалын 30 жилийн ойд зориулаад “Сэрсэн Монгол” төсөл хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд эхний ээлжинд гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж байна, цаашдаа энэ тухай баримтат кино хийнэ" гэсэн юм.

Үзэсгэлэнг нээх үеэр Ирьяа Халашийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медалиар шагнасан юм.

Тэрээр үзэсгэлэнгийн нэрийн талаар хэлэхдээ, "С.Цогтсайхан агсан тухайн үед монголчууд муухай зүүдлээд сэрсэн гэх утгаар дуугаа дуулсан гэж би боддог. Тиймээс сэрээд сэрээд гэсэн "Хонхны дуу"-тай холбон үзэсгэлэнгээ нэрлэсэн. "Хонхны дуу" монголчуудыг хуучин коммунист нийгмээс шилжихэд сэрээсэн" гэсэн юм. 

Үзэсгэлэнд тавьсан зургуудаасаа онцлохдоо, "Миний тухайн үед авсан зургуудаас хамгийн их үнэ цэнтэй нь Монголын ардчилсан хувьсгалын удирдагчийн нэг С.Зориг агсны зургууд юм. Тэр шөнөжингөө унтаагүй, сахлаа ч авч амжаагүй, Сүхбаатарын талбайд ирэхдээ маш их ядарсан байсан. Гэтэл хүмүүстэй уулзаад гэнэт л маш сайхан энерги цацруулж инээж эхлэх үед нь авсан зураг. Энэ бол түүхэн зураг. 

Өөр нэг зураг бол тэр доор зогсож  байгаа оюутнууд. Улс төрийн товчооноос магадгүй хүч хэрэглэж жагсаалыг  зогсооно гэж байсан. Тэр үед оюутнууд талбайд орж ирсэн. Энэ бол миний хувьд маш "хүчирхэг" зураг. Мөн туг барьсан залуугийн зураг байна. Бүх хэрэг бүтсэн. Энэ хүмүүсийн царай бүхнийг хэлсэн. Энэ бол ялалт. Энэ утгаараа энэ их нөлөөтэй зураг юм" хэмээн яриж байв. 

Эх сурвалж: montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 24 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 3 цаг 58 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 5 цаг 45 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 6 цаг 2 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 6 цаг 15 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 6 цаг 31 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 6 цаг 44 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 7 цаг 26 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 7 цаг 27 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 7 цаг 28 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 7 цаг 29 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 7 цаг 30 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 7 цаг 32 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 7 цаг 33 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 7 цаг 35 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 7 цаг 36 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 7 цаг 37 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 9 цаг 42 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 9 цаг 45 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 9 цаг 46 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top