x

Хүн төрөлхтний МАРС гаригийг эзэмших холбоос нь БИД байж чадах уу?

Уншигч таныг цар тахлын үеийн аймшигт мэдээллүүдээс бага ч болов холдуулж, ирээдүйг өнгөлөгөөр харах, 10-хан жилийн дараа өөрийн биеээр “Улаан нүдэн гариг” дээр алхаж болох гайхалтай гэгээлэг, бас урам зориг нэмэх мэдээллийг хүргэе.

Хэдхэн хоногийн дараа /энэ ням гаригт/ Монголын телевизүүдээр Монголын сансрын судалгаа, хөгжүүлэлтийн төвөөс хэрэгжүүлж байгаа Mars-V төслийн үйл ажиллагааны талаарх “Марс хол биш” /Mars is not Far/ баримтат кино цацагдана.

Сансарт нисэх, шинэ гариг дээр очиж үзэх нь зөвхөн бэлтгэгдсэн сансрын нисгэгчдэд олдох ховорхон боломж биш. Та ч бас Монголын говьд яг Марс гариг дээр авч болох тэр мэдрэмжийг авч чадна. Төсөөлөөд үз!

“2030 он гэхэд хүн төрөлхтөн Марс руу хүмүүсээ, хөлөгтэй нь хамт илгээнэ”

Шинжлэх ухааны “Марс хол биш” баримтат кино дэлгэцнээ гарахаас өмнө Mars-V төслийн тухай таны мэдэх ёстой 10 зүйлийг хүргэж байна.

  1. Шинэ тэмүүлэл: Монгол залуус нэгдэн Mars-V төслийг 2018 онд анх санаачилжээ. Тухайн ондоо багтан төслийн танилцуулах уулзалтаа зохион байгуулж, 2019 оны хоёрдугаар сард төслийн нээлтийг хийж, төсөл хэрэгжүүлэх талбай дээрээ ажиллаж эхэлсэн байна.

  2. Монгол хүн сансарт ниссэн: Mars-V төсөл Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа уг төслийн зөвлөхөөр ажилладаг.

  3. Хамтын ажиллагаа: Marsa & Mars-V санг 2019 оны гуравдугаар сарын 29-нд байгуулж, анхны гадаад зөвлөхөөр Япон улсын Засгийн газрын харьяа Үндэсний Сансрын Бодлогын Хорооны ахлах зөвлөх Хироаки Акихито ажиллаж эхэлжээ.

  4. Дэлхийд өрсөлдөхүйц төсөл: Mars-V төсөл нь хэдийнээ NASA болон ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинд танилцуулагдаж ОХУ-ын “Роскосмос” сансар судлалын хүрээлэнтэй хамтран ажиллаад эхэлжээ.

  5. Томоор сэтгэ: Дэлхий дээр сансар судлал, сансрын аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг долоон төсөл хөтөлбөр / Virgin Galactic, Orion Span, Blue Origin, Space Adventures, Axiom Space, Space-X, ОХУ-ын Роскосмос/ бий. Найм дахь нь Монголын SPACE-M болж байна.

  6. Дэлхийн сонирхол: Сансрын бизнес, технологийн өрсөлдөөн жил ирэх бүр нэмэгдэж, олон старт-апп компаниуд бий болж, хоорондоо өрсөлдөж, хөрөнгө оруулалт татаж, хүмүүст олон төрлийн үйлчилгээ санал болгож байна. Харин манай залуус Марс судлалын академи байгуулж, сансрын судалгааны чөлөөт бүсийг бий болгож, аялал жуулчлалын дагуул хотоос бүрдсэн шинжлэх ухаан технологи, инновацийн олон улсын төв байгуулах төслийг хэдийнэ эхлүүлжээ. Энэ төвд та Марсыг зорих болон адил төстэй орчинд сургуулалт хийх боломжтой юм.  

  7. Марсыг колончлох төлөвлөгөө: Хүн төрөлхтөн шөнийн оддыг ширтэж, сансрын орон зайг мөрөөддөг байсан нь саяхан. Харин одоо сансар судлалын шинжлэх ухаан эрчимтэй хөгжиж, дэлхийн улс орнууд хэдийнэ сансрын аялал жуулчлалыг сонирхоод эхэлсэн. Аялал жуулчлалын төрөлжсөн сансрын станцыг байгуулж, жуулчин хөөргөх бүртгэлээ зарласан. Манай улс ч үүнд бэлэн болж эхэллээ. 

  8. Монгол орны давтагдашгүй онцлог: Дэлхий дээр оршдог 24 цөл дотроос долоо нь хасах градустай. Үүн дотроос хамгийн хүйтэн, бас Марс гаригтай ойролцоо бүтэцтэй нь Монголын говь. Монголын говь Зүүн өмнөд Азийн улс орнуудтай харьцуулахад өндөрлөг газарт оршдог. Нэмэх, хасах 40 хэм хүртэл халж, хөрдөг. Энэ нь манай орны байгаль цаг уурын давуу тал. Япон руу шинжилгээнд илгээсэн говийн хөрсний дээж Марс гаригтай хамгийн ойролцоо болох нь тогтоогдсон.

  9. Үнэ цэнэ: Яагаад заавал сансрын аялал жуулчлал? гэж та бодож байж магадгүй. Энэ бол маш ойрын ирээдүй. Монголчууд энэ төслийг амжилттай хэрэгжүүлж чадвал дэлхийд үнэ цэнэтэй ард түмэн болох болно.

  10. Марсыг тойрсон бизнес санаа: Сансрын орон зайд аялал жуулчлал, бизнесийн маш том ирээдүй хүлээж байна. Мөнгө төлөөд сансарт нисэх үйлчилгээ бүгдэд нээлттэй болоход ойрхон байна. Бид Марсыг тойрсон бизнесийн нэгхэн хувийг эзэмшихэд л өөрийн улсынхаа эдийн засгийг дөрөв нугалах хэмжээний орлого олох боломжтой.

“Энгийн бизнест оруулсан хөрөнгө 10 хувийн ашиг өгдөг бол сансрын бизнест оруулсан хөрөнгө 10 мянга нугарна”

Mars-V төслийг Монголын томоохон бизнесменүүд дэмжин ажиллаж, одоогийн байдлаар 500 гаруй сая төгрөгийн санхүүжилт босгоод байна. Мөн дэлхийн удирдагчид Монголын залуусын санаачилсан Mars-V төслийг дэмжиж байгаа нь бидэнд технологийн ирээдүй байгаа гэх итгэлийн илрэл. Монголчууд уул уурхайгаас гадна технологийн дэвшилд анхаарлаа хандуулж буйн бас нэг жишээ.

Тиймээс та “Марс хол биш” шинжлэх ухааны баримтат киног дөрөвдүгээр сарын 12-ны Ням гаригт дараах телевизийн сувгуудаас сонгон хүлээж авч үзээрэй. Дэлхийгээс хоцорч биш, угтаж хөгжих боломж бидэнд байна.

1. МҮОНРТ - 18:00 цагт
2. Mongol HD - 15.30 цагт
3. Боловсрол телевиз - 18.30 цагт
4. UBS телевиз - 15.25 цагт
5. С1 телевиз - 18.00 цагт
6. Эх орон телевиз - 16.10 цагт
7. Парламент телевиз - 15.00 цагт
8. Рояал телевиз - 18.00 цагт
9. Bloomberg телевиз - 22.00 цагт
10. ТВ9 телевиз - 18.00 цагт
11. NTV телевиз - 18.30 цагт
12. ТВ2 телевиз - 18.00 цагт
13. 25-р суваг телевиз - 18.10 цагт
14. Малчин суваг телевиз - 18.30 цагт
15. Соён гэгээрүүлэгч телевиз - 18.40 цагт
16. SBN телевиз - 18.30 цагт
17. МНС телевиз - 18.30 цагт
18. ТВ8 телевиз - 18.30 цагт
19. Өлзий телевиз - 20.00 цагт
20. Боловсрол телевиз - 18.30 цагт /4.18нд/
21. EAGLE телевиз - /4.17-нд/
22. ТВ5 телевиз - /4.19-нд/ тус тус гарах юм. 

Ц.Булгантуяа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.212.117.151)
    Харь гаригууд даяарчлагдаж хоорондоо нэгдэж холбооны улс болж аль нэг гариг нь удирдагч гариг болохоос өөр
    2021 оны 05 сарын 21 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 6 цаг 32 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 10 цаг 7 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 11 цаг 54 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 12 цаг 11 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 12 цаг 23 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 12 цаг 40 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 12 цаг 53 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 13 цаг 35 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 13 цаг 36 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 13 цаг 37 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 13 цаг 37 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 13 цаг 38 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 13 цаг 40 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 13 цаг 41 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 13 цаг 43 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 13 цаг 45 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 13 цаг 45 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 15 цаг 51 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 15 цаг 53 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 15 цаг 54 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top