x

Нобелийн шагналтнуудын уулзалтад судлаач Н.Жавзмаа оролцоно

Энэ жилийн 70 дахь удаагийн Нобелийн шагналтнуудтай хийх Линдаугийн уулзалтад Монгол улсаас ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, судлаач, докторант Н.Жавзмаа оролцохоор сонгогджээ.

Уулзалт нь ирэх  6-р сарын 28-наас 7-р сарын 3-ны өдрүүдэд ХБНГУ-ын Линдау хотод Салбар дундын судалгааны (Interdisciplinary) чиглэлээр зохион байгуулагдах бөгөөд 35 хүртэлх насны 650 шилдэг залуу судлаачид, оюутнууд болон хими, физик, анагаах ухаан-физиологи, утга зохиолын чиглэлээрх Нобелийн шагналт 70 эрдэмтэн оролцох юм байна.

Манай улсаас Линдаугийн уулзалтад жил бүр шилдэг залуу эрдэмтэн судлаач нар сонгогдон оролцдог уламжлалтай. Cүүлийн жилүүдийн байдлаар:

  • 2019 онд ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Н.Жаргалан,

  • 2018 онд АШУҮИС-ийн багш, анагаах ухааны доктор О.Зэсэмдорж, Б.Хонгорзул,

  • 2017 онд МУИС-ийн багш, залуу судлаач Ж.Рагчаа,

  • 2016 онд ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Л.Сарантуяа,

  • 2015 онд ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын мэргэжилтэн Б.Отгонсувд нар сонгогдон оролцож байжээ. 

Уулзалтын үеэр залуу судлаачид маань Нобелийн шагналтнуудын илтгэлүүдийг сонсон, тэдний туршлагуудаас суралцахын зэрэгцээ харилцан ярилцах, мөн өөрсдийн судалгааны дүнгээс Нобелийн шагналтнууд болон бусад оролцогчдод танилцуулан илтгэдэг юм.

Линдаугийн Нобелийн шагналтнуудтай хийх уулзалт нь 1951 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс сонгогдон оролцож байгаа залуу судлаачдад Нобелийн шагналтнуудтай уулзан харилцаа тогтоох, тэднээс суралцах, туршлага солилцох зэрэг боломжуудыг олгодгоороо онцлог юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүүхдийнхээ 7 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг И-Монголиа системээр авах боломжтой боллоо 7 цаг 13 мин Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй 10 цаг 47 мин НДШ-ийн хувь хэмжээг бууруулах саналыг 100 мянган хүн дэмжив 12 цаг 35 мин Ч.Лодойсамбуу: Урд хөршөөс илүү сайн чанарын түлш авах боломж байна 12 цаг 51 мин Х.Баттулгыг Төгрөг нуурын ордтой холбоотой гэх шинэ баримт дэлгэв 13 цаг 4 мин ОХУ-аас онгоцны түлш авах хэлэлцээрийг АН-ын бүлэг дэмжсэнгүй 13 цаг 20 мин Дэлхийн зах зээл дээр түлш 600-700 ам.доллар байхад манайд 1000 давчихсан байгаа 13 цаг 33 мин Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтад оролцох зар 14 цаг 15 мин 3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний хүндэт харуулыг хүүхэлдэйн төрхөөр бүтээжээ 14 цаг 16 мин АТГ: 100 гомдол, 875 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 14 цаг 17 мин Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 50 тонн тэжээл, 40 өрхөд гэр олгов 14 цаг 18 мин Азийн аваргад Монголын 18 жүдоч өрсөлдөнө 14 цаг 19 мин О.Хангай аварга чансааг дахин тэргүүлж, Д.Алтанцоож арслан “топ 4”-т багтлаа 14 цаг 21 мин Израил Францын зүүний улстөрчдийн визийг цуцаллаа 14 цаг 22 мин Гадаадын Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 14 цаг 24 мин ТЭЦ-5 станцыг Баянгол дүүрэгт барьж, 51 мянган айлыг дулаанаар хангана 14 цаг 25 мин Аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгджээ 14 цаг 26 мин ТАНАЙ BIRKIN ҮНЭН ХЭРЭГТЭЭ $200: Хятадад үйлдвэрлэсэн люкс брэндүүдийн бодит үнэ илчлэгдэж, салбарын нэр хүндэд цохилт болов 16 цаг 32 мин Монгол, Оросын хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын инженер, техникийн боловсон хүчин бэлтгэнэ 16 цаг 34 мин Оскар Пиастри Саудын Арабын Гран-Прид түрүүлж, Формула-1-ийн чансааг тэргүүллээ 16 цаг 35 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цага... Дэлхийн шинэ дэг Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top