УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг баасан гарагт Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүчиндэх” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ.
Энэ дагуу эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны есдүгээр сарын 27-ний өдрийн 10.00 цагт товлогдсон байна.