x

Ц.Мөнх-Оргил: УИХ тарах нөхцөл байдал үүсээгүй

УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах асуудал улс төрийн хүрээнд хүчтэй яригдаж байна. Өмнө нь энэ оны нэгдүгээр сард парламентын нэр бүхий гишүүд УИХ-ыг тарахыг дэмжиж гарын үсгээ зурж байсан ч төдийлөн дэмжлэг авч чадаагүй юм.

 

Тэгвэл энэ удаа яриа эрчээ авч, уг саналыг дэмжиж гарын үсэг зурсан гишүүдийн тоо 40-өөс даваад байгаа гэнэ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын байр суурийг тодрууллаа.

-УИХ бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө тарж, ээлжит бус сонгууль явуулах талаар танай намын зарим албан тушаалтан гишүүдийн гарын үсэг цуглуулж эхэлжээ. Та үүнийг дэмжиж байгаа юу?

-Би гарын үсэг зурахгүй. Энэ удаагийн парламент бүрэн эрхийн хугацаагаа дуусгах ёстой. Ард түмэнд амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна.

Нөгөө талд хийж чадаагүй ажлаа ч ард түмэндээ тайлагнах нь зөв. Ингээд бүрэн эрхийн хугацаа дуусгавар болохоор ард түмнээр дүнгээ тавиулах ёстой.

-УИХ-ыг тарахыг дэмжиж гарын үсэг зурсан гишүүдийн тоо өдөр ирэх бүр нэмэгдэж байна гэх мэдээлэл бий. Хэрэв гишүүдийн тоо 51 хүрвэл ямар нөхцөл байдал үүсэх вэ?

-УИХ тарж, ээлжит бус сонгууль явуулах хуулийн заалтууд бий. Тухайлбал, УИХ-ын чуулган хуралдаж чадахгүй, Ерөнхий сайдаа томилж чадахгүй эсвэл улсын төсөв баталж чадахгүй тохиолдолд УИХ тарж, ээлжит бус сонгууль явуулах боломж бүрдэнэ гэсэн үг.

Гэтэл өнөөдөр ийм нөхцөл байдал үүсээгүй байна. УИХ, Засгийн газар ажлаа хэвийн явуулж байна шүү дээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг парламент хийж, ард нийтийн санал асуулга явуулахаар тогтлоо.

-Энэ удаагийн парламент хангалтгүй ажиллаж байгаа учир тарах асуудал хөндөгдсөн юм биш үү?

-Манай нам 2016 оны сонгуульд орохдоо дөрвөн жилийн мөрийн хөтөлбөр гаргаж, түүнийгээ танилцуулж дэмжлэг авсан. Үүн дээрээ суурилсан УИХ, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөө ч батлаад хэрэгжүүлээд явж байна.

Хийсэн ажлаа тайлагнадаг, хийж чадаагүйгээ тайлбарладаг, хугацаандаа дүнгээ тавиулдаг л байх ёстой. УИХ тарах нь нэг талаас улс төрийн тогтворгүй байдал үүсэх эрсдэлтэй. Нөгөө талаас парламентын засаглалын дархлааг сулруулна.

"Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 5 цаг 54 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 5 цаг 57 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 5 цаг 58 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 6 цаг 1 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 6 цаг 3 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 6 цаг 13 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 6 цаг 14 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 6 цаг 16 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 6 цаг 21 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 10 цаг 24 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 10 цаг 29 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 10 цаг 31 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 10 цаг 35 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 10 цаг 36 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 10 цаг 37 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 10 цаг 38 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 10 цаг 40 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top