x

Багануурын ордын лицензийг “Эрдэнэс МГЛ” ХХК-д шилжүүллээ

Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн харьяанд эрчим хүчний нүүрс үйлдвэрлэгч “Багануур”, “Шивээ-Овоо” гэсэн хоёр компани байдаг. Төвийн болон аймаг, орон нутгийн дулаан, цахилгааны станцуудад эрчим хүчний нүүрс нийлүүлдэг эдгээр гол уурхайнуудын үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дээрх уурхайнуудад очиж ажиллав. Түүнтэй хамт ЭХЯ-ны Дулааны хэлтсийн дарга Т.Батдондог, “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн дэд захирал О.Одбаяр, Ц.Батсайхан, ТЭЦ-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуяг нар ажилласан байна.

Олон жил маргаан дагуулсан “Багануур” ХК-ийн лицензийг бусдад хууль бусаар шилжүүлсэн эсэх тухай маргаан эцэслэн шийдэгдэж, төрд буцааж авахаар болсонтой холбогдуулж “Эрдэнэс МГЛ” ХХК-д шилжүүлэх бүртгэлийн  ажлыг энэ удаа хийж дуусгав. 2012 оны аравдугаар сарын 23-нд АМГ-ын даргын 615, 616 тоот тушаалаар “Багануур” ХК-ийн уурхайн лицензийг “Алтайн гянт” ХХК-д шилжүүлсэн байж.

Энэ асуудлыг хууль бус гэж үзэн Засгийн газар анхааралдаа авч ажилласан бөгөөд энэ оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр Улсын Дээд шүүх уг маргааныг хэлэлцээд эцэслэн шийдвэрлэсэн байна. Дээд шүүхийн мөн өдрийн 102 дугаар тогтоолоор Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 615, 616 тоот тушаалуудыг хүчингүй болгож, уурхайн тусгай зөвшөөрлийг сэргээхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 12959А тоот тусгай зөвшөөрлийг сэргээхийг  холбогдох газруудад даалгасан юм.

“Багануур” ХК-ийн лицензийг төрд буцаах шүүхийн шийдвэр гарсан учраас энэ дагуу “Эрдэнэс МГЛ” ХХК-д тусгай зөвшөөрлийг шилжүүлэх бүртгэлийн ажил хийгдэж дуусчээ.

Сүүлийн жилүүдэд “Багануур”, “Шивээ-Овоо” ХК-иудын хувьд  цахилгаан станцуудаас авах авлага, ханган нийлүүлэгч, зээлдэгч нарт өгөх өр, авлагын асуудал үүссэн байна. Урт болон богино хугацаанд үүссэн өр, авлагын асуудлыг холбогдох байгууллагууд өөрсдийн байгаа боломжоор шийдвэрлэж ирсэн ч зайлшгүй ЗГ, УИХ-ын түвшинд анхаарах асуудлууд байгааг удирдлагууд нь тайлбарлаж байсан юм. Байгууллага хоорондын санхүүгийн өр, авлага зэрэг нь менежментээс гадна эрчим хүчний тарифын өөрчлөлт, үнийн болон вальютын ханшийн зөрүү зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг байна.

Багануурын уурхайн тухайд техник, технологийн шинэчлэл, хөрс хуулалт, түлш, тэсэлгээтэй холбоотой зардлуудаас гадна 1 тонн нүүрс олборлолтын өртөг нь 34,969 төгрөг байгаа хэрнээ цахилгаан станцуудад 31,500 төгрөгөөр борлуулж алдагдал хүлээж байгаа аж. Дээр нь ингэж борлуулсан мөнгөө авч чадахгүй, өр, авлага хуримтлагддаг байдал жил бүр давтагддаг гол шалтгааныг тус компанийн Тэргүүн дэд захирал Д.Түвшинжаргал  дэлгэрэнгүй тайлбарласан. “Багануур” ХК-ийн хувьд 1978 онд байгуулагдаад 1995 онд хувьцаат компани болсон, манай эрчим хүчний нүүрсний 58 хувийг дангаараа нийлүүлдэг хамгийн том уурхай юм. Нүүрсний нөөц ихтэй буюу 812 сая тонн боловч өөр нэг санаа зовоож байгаа зүйл нь уурхайн гүнзгийрэлт аж. Өвөлжилтийн бэлтгэл ажлын явц харьцангуй сайн буюу 88 хувьтай байгаа бөгөөд үлдсэн хугацаанд хийх ажилд багагүй хөрөнгө шаардлагатай байгаа юм байна.  

Тиймээс тус уурхайгаас ДЦС-уудад нийлүүлсэн эрчим хүчний нүүрсний төлбөрийг хугацаанд нь төлүүлэх, ЗГ-ын 2018 оны 132-р тогтоолын 1, 2-р заалт, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 270 дугаар тогтоолын 3-р заалтуудад тусгасан асуудлын хэрэгжилтэнд анхаарч өгөхийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс хүслээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 5 цаг 52 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 5 цаг 54 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 5 цаг 56 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 5 цаг 58 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 6 цаг 0 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 6 цаг 10 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 6 цаг 11 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 6 цаг 13 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 6 цаг 18 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 10 цаг 22 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 10 цаг 26 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 10 цаг 28 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 10 цаг 33 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 10 цаг 34 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 10 цаг 35 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 10 цаг 36 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 10 цаг 38 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top