x

Завшиж сурсан Дамжингийн Бат-Эрдэнэ, биш ээ Батмөнх

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Бат-Эрдэнэ гэж хүн бий. Угтаа бол Д.Батмөнх л дөө.

Д.Батмөнх яагаад Д.Бат-Эрдэнэ болчихсон түүх намтрыг эхлээд товчхон дурьдах нь зүйтэй болов уу.

Түүнийг 2009 онд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Нийслэлийн авто замын газрын даргын албыг хашиж байхад Авлигатай тэмцэх газраас төсвийн хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан эрүүгийн хэрэгт шалгасан байдаг. Эрүүгийн хэргийг шалгах явцдаа Дамжингийн Батмөнх нь нэрээ Дамжингийн Бат-Эрдэнэ болгосон буюу иргэний хуурамч бичиг баримттайг тогтоосноор барахгүй Хөдөө аж ахуйн их сургууль, Санхүү эдийн засгийн дээд сургуулийг дүүргэсэн гэх ажил, мэргэжлийн диплом нь хуурамч болохыг тогтоон Авлигын эсрэг хуульд заасны дагуу хариуцлага тооцох албан бичгийг 2009 ондоо тухайн үед хотын дарга байсан Г.Мөнхбаярт хүргүүлж байсан. Авлигатай тэмцэх газраас бүрэн эрхийнхээ хүрээнд тавьсан хууль хэрэгжүүлэх удаа дараагийн шаардлагын дагуу хотын дарга асаны авсан арга хэмжээ нь Д.Бат-Эрдэнийг, биш ээ Д.Батмөнхийг ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан явдал.

Дашрамд дурьдахад хотын дарга асан Г.Мөнхбаяр, эдүгээгийн Их Хурлын гишүүн, өмнө нь Чингэлтэй дүүргийн Засаг дарга байсан Д.Ганболд энэ гурвын хэтэвч, сонирхол нэгтэй гэж олон хүн хэлдэг юм билээ.

Хүний нэрээр амьдарч, хуурамч дипломаар төрийн албаны удирдах албан тушаал хашиж байсан нь илэрсэн ч тэрбээр түүнээсээ хойш нэрээ зөв болгож зассангүй, зээлдсэн хэвээр. Хуурамч дипломаа ч жинхэлсэнгүй, төрийн албанд ажилласаар.

Нийслэлийн автозамын газрын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөнийхөө дараахан нийслэлийн зам засвар, арчлалтын “Аз зам” төрийн өмчит компанийн захирлаар очсон ч бас л хэл ам таталсан. 200 гаруй сая төгрөгийг хувийн сонирхлын үүднээс өндөр хүүтэйгээр компаниудад олгосон гэх зэргээр наанаа батлагдаагүй ч цаанаа баттай гэх мэдээллүүд хэвлэлийн хуудсаар гарсан.

Энэ хүнд холбогдох эдгээр асуудлууд бүгд шийдвэрлэгдээгүй нь тун гайхмаар явдал биш гэж үү. Дорвитой шийдвэрлэхийн оронд түүнийг нам нь улам л дэвшүүлдэг нь эрх бүхий албан тушаалтнуудтайгаа ашиг сонирхол нэгтэйг харуулж байгаа бус уу.

Харамсалтай нь тэр дэвших тоолондоо төрөөс, төсвөөс сурамгай завшигч болж суралцсаар байгаа гэхэд хилсдүүлсэн, бас гүтгэсэн болохгүй.

Эдүгээ Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байгаа түүнийг төсвийн мөнгийг хууль бусаар захиран зарцуулсан асуудлаар шалгуулахаар иргэдийн төлөөлөгчид нь Авлигатай тэмцэх газарт хандсан ч уг газраас хууль зөрчиж, дүүрэгт хохирол учруулаагүй гэж үзжээ.

Авлигатай тэмцэх газрын эл шийдвэрт Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчид нь тун их гайхаж байна. 

Чингэлтэй дүүргийн удирдлагад өмнө байсан болон одоо байгаа хэсэг бүлэг хүмүүс ашиг сонирхол нэгдэж, бусад төрийн албан хаагчдаа өмчилж авдаг, уруу татаж эгнээндээ элсүүлдэг, үүнийхээ үр дүнд хуулийн цоорхойг ашиглаж, төрөөс завшин, тэр хүрээллээ улам зузаатгаж, оршин тогтнох баталгаа олж авч байна хэмээн халаглаж суугаа юм.

Анх дүүргийн Иргэдийн төлөөөгчдийн хурлын төлөөлөгчдийг хоолонд урин арьсан цүнх зэрэг бэлэг сэлтээр уруу татаж, /угтаа зарим хүмүүс нь сайн дураараа уруу татагдсан хэрэг/ эгнээндээ элсүүлснээр энэ дөрвөн жилд тэд хуулийн цоорхойг ашиглан завших үйл ажиллагаагаа идэвхжүүлсээр явна.  Төсвийн тухай шинэ хуулийн дагуу төсвийн ерөнхийлөн захирагч нь тухайн Иргэдийн хурлын дарга болсон нь сурсан зангаараа төрөөс завших боломжийг зарим хүмүүст олгочихжээ, Ерөнхий сайд аа.  

Дүүргийн төсвийн мөнгөнөөс машин авч уначихаад, энэ үйлдлээ “Адилхан нэг нам байж та нарт тайлбарлахгүй, та нар мэдээд байх шаардлагагүй” гэж төлөөлөгчдөдөө томордог, өрөөндөө засвар хийх, тавилга, төхөөрөмж худалдаж авах зэргээр өчнөөн сая төгрөгийн зардал гаргасныхаа дараа тухайн ажилдаа тендер зарладаг гээд энэ хүний дураар дургисан үйлдэл жижиг гэлтгүй зузаарсаар байна.

Тендер зарлалгүйгээр төсвөөс гаргаж засвар хийлгүүлсэн мөнгө нь 49 сая төгрөг. Төсвийн мөнгийг захиран зарцуулахдаа нэг төгрөг ч байсан Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар оруулж хэлэлцүүлж байж, захиран зарцуулах хуультай учраас төлөөлөгчид нь шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандсан байдаг. Харамсалтай нь тус газрын байцаагчид яаж шалгахаараа “Хууль зөрчөөгүй” гэж шийдвэрлэснийг төлөөлөгчид мөн л гайхаж байна.

Авлигатай тэмцэх газрын шинэ удирдлагууд энэ мэт хувийн сонирхлоор албан тушаал хашдаг хүмүүсийг өөгшүүлсээр байвал энэ нийгэмд шударга ёс тогтохгүй. Илүү эрх мэдэлтэй нь түүнийгээ ашиглаж хувийн хөрөнгөө л зузаалсаар, жирийн иргэд улам сөхөрсөөр байх болно.

Авлигатай тэмцэх газрын шинэ удирдлага үүнд эрх биш анхаарал хандуулж, авлигаас урьдчилан сэргийлэх ажилдаа ахиц гаргана гэж найдаж байна.

Төрийн хөрөнгөнд энэ мэт цаг ямагт хувийн сонирхлоор гар дүрж байдаг түүнийг хувь эрх ашигтаа нийцүүлэн төрийн мөнгийг зарцуулсан гэж дүгнэхээс өөр аргагүй ээ, Ерөнхий сайд аа.

Түүнийг мэддэг хүмүүс, Чингэлтэй дүүргийн нутаг, Дэнжийн 1000-д байдаг “Эрдэнэсуврага” хэмээх үйлчилгээний төв, халуун усны газраа жилээс жилд сурсан зангаараа төрөөс завшсан  хөрөнгөөрөө тордож, хавь ойрын сургуулийн  газрыг ч хүртэл эзэмшилдээ авчихаад байгааг хэлж, гайхаж халаглахаас өөр шидгүй л сууцгаах юм.

Ийм тогтолцоонд Д.Бат-Эрдэнэ шиг хүмүүс, биш ээ Д.Батмөнх шиг хүмүүс намын мянга мянган гишүүдийн өмнөөс төрийн албанд очиж, ашиг сонирхлын зөрчил гаргаснаас болж төрийн албаны нэр хүнд олон нийтийн дунд унаж байгаатай цаашид эвлэрээд л суух уу, МАН-ын дарга аа?

Дашрамд дурьдахад дүүдээ нэрээ завшуулсан ах Д.Бат-Эрдэнэ нь Увс аймагтаа ажиллаж, амьдарч байна.  Улсын бүртгэл дээр хоёр хүн нэг нэр, нэг регистрийн дугаараар явдаг уу, эсвэл хоорондоо нэрээ, иргэний мэдээллээ бүгдийг нь солилцсон уу… Төрийн албанд, тэр тусмаа төсөв захиран зарцуулах эрх мэдэлтэй удирдах албан тушаалд энэ мэт бүх зүйлийг завшиж сурсан, хуулийн цоорхой сэлтийг ашиглаж сурсан хүмүүс ажилласаар байх уу.

Ийм шударга бус зүйлийг засаж залруулах, арга хэмжээ авах тогтолцоо байхгүйд үнэхээр харамсаж байна, Монгол Улсын Ерөнхий сайд аа. Таны уриалаад байдаг хариуцлага тооцох, шударга ёс тогтоох механизм төрийн албанд хэзээ үйлчлэх юм бэ?

Дамжингийн Бат-Эрдэнэ, биш ээ Батмөнх сурсан занг сураар боож болох биш гэдэг шиг эрх мэдэл албан тушаалаа хувийн сонирхолдоо ашигласаар байхад дуугүй яваад л байх уу?

/Уншигчийн хүсэлтээр нийтлэв/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (59.153.115.23)
    ЗАА ДАА УЛС ТӨР Ч ТЭР УЛС ТӨРЧИД Ч ТЭР НОВШ Ш ДЭЭ. ЗАЙЛУУЛЖ ЧАДАХГҮЙ Л БАЙГАА БИЗДЭЭ,
    2019 оны 09 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.10.23.249)
    Pooooh sdaa yu ve ene odoo
    2019 оны 09 сарын 24 | Хариулах
  • Дүүргийн иргэн (64.119.22.75)
    Чингэлтэй дүүрэг гэж МАН- н адгийн новшнууд цугласан их эвтэйхэн мөнгө цохидог хулгайчууд байгаам даа хужаа Ганболд гэж гишүүн бол новш гар да аятайхан залуучуудаа дэмжээд 20 оны сонгуульд дэмжицгээе залуучууд сайн оролцож байж энэ хужаа бас бус нөхдийг дарга даамлын ажлаас нь зайлуулцгаая
    2019 оны 09 сарын 22 | Хариулах
  • Zolboo (103.10.23.249)
    Manai angiin ohinii aaw n gene lee. Huuhduudee haysan adgiin er
    2019 оны 09 сарын 22 | Хариулах
  • 12 иргэн (202.55.188.41)
    Нөгөө Нийслэлийн хуралд дэвшээд унаад байдаг нөхөр мөн бна хахаха. Ийм болохоор л унаад байж л дээ
    2019 оны 09 сарын 22 | Хариулах
  • Хэ хж (139.5.216.90)
    Энэ нээрээ баяжаад эхнэрээ хаяаад нөгөөх нь шарандаа булхайг нь дэлгээд сүйд хийсэн дээ.Салсан авгай хамгийн том дайсан гэж мэдэж ав эрчүүд ээ!!!
    2019 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.70.36.122)
    Сайхан дүүргийн нэрийг бузарлаа хаячих юм аа, Зайлууч
    2019 оны 09 сарын 21 | Хариулах
  • Тж. Сүрэн (202.9.44.155)
    39~р сургуулийн газар дээр барьж байгаа биеийн тамирын заалны газрыг ямар замаар хэнд шилжүүлж, яиар замаар одоо төсвийн хөрөөгөөр заал барьж байгааг тайлбарлуулмаар байна. Тэгээд сургуулийн сургалт хүмүүжлийн ажилд ашиглуулахгүй гэж байгааг юу гэж ойлгох вэ? Үүнийг нарийн шалгуулна.
    2019 оны 09 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 5 цаг 57 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 6 цаг 0 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 6 цаг 1 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 6 цаг 3 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 6 цаг 6 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 6 цаг 15 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 6 цаг 16 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 6 цаг 18 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 6 цаг 24 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 10 цаг 27 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 10 цаг 31 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 10 цаг 34 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 10 цаг 38 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 10 цаг 39 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 10 цаг 40 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 10 цаг 41 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 10 цаг 43 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top