x

Ц.Нямдорж сайд "оройтсон борооны араас цув нөмрөв"

Хууль зүйн сайд Ц.Нямдорж өчигдөр Эрүүгийн хууль болон Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьжээ.

Түүний өргөн барьсан Эрүүгийн хуульд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тооцох асуудлыг өөрчлөн тусгасан байна. Тодруулбал, 2015 онд баталсан Эрүүгийн хуулиар хэргийг шалгаж эхэлснээр хөөн хэлэлцэх хугацааг зогсоодог байсныг МАН 2017 онд өөрчлөлт оруулж, хэргийг шалгаж байх явцад ч /анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл/ хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор болсон билээ. 

Харин Ц.Нямдорж сайдын өчигдөр өргөн барьсан төсөлд хөөн хэлэлцэх хугацааг өмнөх 2015 оных руу нь эргүүлж оруулахаар тусгажээ. Өөрөөр хэлбэл, нэгэнт гэмт хэргийг шалгаж эхэлсэн бол хэдэн жил ч шалгасан хөөн хэлэлцэх хугацаа тооцохгүй, ингэснээр гэмт хэрэгтэн ял завших боломж гарахгүй гэсэн үг.

Гэвч харамсалтай нь уг хуулийн өөрчлөлт хууль батлагдсанаас хойш үйлдэгдсэн гэмт хэргүүд дээр л үйлчилнэ. Өөрөөр хэлбэл, хууль хэдий хурдан батлагдлаа ч гэсэн "Жаст"-ын Г.Батхүү, Ч.Ганзориг нарын хэрэг дээр шинэ хуулийн заалтыг хэрэглэхгүй. Тэр тусмаа Ш.Батхүү нарын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа шүүхийн шийдвэрт хүрэлгүйгээр дуусч байгаа. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхгүй буцаасаар байсан нь ийм учиртай.

Тиймээс "шударга ёсны" сайдын энэ шударгуу байдал "оройтсон борооны араас цув нөмрөх"-тэй адил  болжухуй хэмээн халаглах хүн олон байна.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.9.42.204)
    Бүү харлуулж бодоорой. Эрдэнэтийг хөл дээр нь босгосон хүн энэ захирлууд дотроо Ганзориг юм шүү.
    2019 оны 09 сарын 19 | Хариулах
  • GO Gan-Od (202.21.98.154)
    Улс Төрчидийн хамгийн адгийн үйлдэл нь Ард Түмнийхээ боломжийг хулгайлах явдал..ЖАСТ" Группийн ерөнхийлөгч ноён Ш.Батхүү нь Эрдэнэт Үйлдвэрийг Нефтээр хангаж байсан гавьяатан ..Монголын том эдийн засагчдийн нэгэн төлөөлөл гэж би ойлгодог ..Жирийн нэгэн бизнесмений бүтээн байгуулалтанд .. зүгээр л Улс Төр оролцчихсон тэгээд л "Хонгилынхон" ашиглачихсан л байхгүй бодит үнэн нь л ердөө л энэ Хэн хүнийг одоо цагт яаж ч буруутгадаг цаг үе!! 21 аймагт махны чиглэлийн үйлдвэрүүд барьж босгосон байхад Улс хурааж авах нэрээр Хятадуудад үнэгүйдүүлж зарчихсаныг Ард Түмэн мэдэхгүй л дээ https://youtu.be/aVpBq1aM5K
    2019 оны 09 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 5 цаг 49 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 5 цаг 52 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 5 цаг 53 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 5 цаг 56 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 5 цаг 58 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 6 цаг 8 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 6 цаг 9 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 6 цаг 11 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 6 цаг 16 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 10 цаг 19 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 10 цаг 24 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 10 цаг 26 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 10 цаг 30 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 10 цаг 31 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 10 цаг 32 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 10 цаг 33 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 10 цаг 35 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top