x

Ё.Баатарбилэг сайд шүүхийн шийдвэрийг хүндэтгэж, шударга ёсыг тогтооно уу!

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт хандаж, АШУҮИС-ийн доктор, профессорууд, нэр бүхий багш нар албан бичгээр шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагыг хүргүүлэх болсон шалтгаан нь  Ё.Баатарбилэгийн өмнө алба хашиж байсан БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа АШУҮИС-ийн захирлаар ажиллаж байсан Г.Батбаатарыг  үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонг томилсон.

Үүнээс үүдэж захирал асан Г.Батбаатар шүүхэд гомдол гаргаж гурван шатны шүүхээр түүнийг  үндэслэлгүй халсан нь тогтоогдсон. Шүүхийн шийдвэр энэ оны  дөрөвдүгээр сарын 25-д гарч, долдугаар сарын 2-ны өдөр Г.Батбаатарыг үүрэгт ажилд нь эгүүлэн томилох  шийдвэрийг албадан биелүүлэх шүүгчийн захирамж хүртэл гарсан юм байна.

Тиймээс тус сургуулийн багш нар  өнгөрөгч долоо хоногт Ё.Баатарбилэг сайдад  албан шаардлага хүргүүлж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг хүсчээ. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэрвээ шүүхийн шийдвэрийг хүндэтгэж, шударга ёсыг баримталдаг бол АШУҮИС-ийн эрдэмтэн багш тавьсан шаардлагыг яаралтай шийдвэрлэж. С.Батбаатарыг албан тушаалд нь эргүүлэн томилох биз. Үндсэн хуульт ёсонд "шүүх эцсийн шийдвэрийг гаргана" гэдэг болохоор салбарын сайд байтугай төрийн тэргүүн нь түүнийг дагаж мөрдөх учиртай гэдгийг эрхэм сайдад сануулах юун. 

Жич: Ё.Баатарбилэг сайдад хаягласан албан бичгийг бүрэн эхээр нь хуулбарлан оруулав.

 

Улсын их хурлын гишүүн, МУ-ын Засгийн газрын гишүүн, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд Ё.Баатарбилэг танаа

2019 оны 9 сарын 10-ны өдөр

Таны энэ өдрийн амгаланг айлтгахын ялдамд Монгол улсын ирээдүй болсон мянга мянган хүүхэд багачууд оюутан залуус, багш сурган хүмүүжүүлэгч, судлаач эрдэмтэдийг Монгол улсын Засгийн газарт төлөөлөн нийгмийн нэн чухал энэ салбарын хөгжил дэвшил, шинэчлэлийн төлөөх их ажилд тань амжилт хүсье.

Өмнөх Засгийн газрын үед буюу 20018 оны 7-р сард АШУҮИС-ийн захирал профессор Г.Батбаатарыг БСШУС-ын сайдын тушаалаар өөрчилж, Ж.Цолмонг захиралын үүрэг гүйцэтгэгчээр томилсоныг Та мэдэж байгаа байх. Энэ томилгоо нь хуулийн үндэслэлгүй болохыг Монгол улсын гурван шатны шүүх тогтоож, профессор Г.Батбаатарыг албан тушаалд нь эргүүлэн томилох шийдвэр гаргасан ба шүүхийн энэ шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж ч гарсан байна.

Иймд хууль тогтоогч, засгийн газрын гишүүн таныг шүүхийн шийдвэр ба захирамжийн дагуу АШУҮИС-ийн захирал профессор Г.Батбаатарыг албан тушаалд нь буцаан томилох шударга шийдвэр гаргана гэдэгт гүнээ итгэн хүсч энэхүү захидлыг хүргүүлж байна.

Гүнээ хүндэтгэсэн:

  • АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн багш
  • Монгол Улсын Ардын эмч,
  • Анагаах ухааны доктор, профессор                                            Д.Малчинхүү
  • Монгол Улсын Ардын эмч,
  • Анагаах ухааны доктор, профессор                                            Ж.Баасанхүү
  • АШУҮИС-ийн Биоанагаахын сургуулийн багш
  • Монгол улсын Гавьяат багш,
  • Биологийн ухааны доктор, профессор                                       И.Пүрэвдорж
  • Анагаах ухааны доктор, профессор                                            С.Цогтсайхан
  • Анагаах ухааны доктор, профессор                                            Ж.Сарантуяа

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 5 цаг 51 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 5 цаг 54 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 5 цаг 55 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 5 цаг 58 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 6 цаг 0 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 6 цаг 10 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 6 цаг 11 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 6 цаг 13 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 6 цаг 18 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 10 цаг 21 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 10 цаг 26 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 10 цаг 28 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 10 цаг 32 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 10 цаг 33 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 10 цаг 34 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 10 цаг 35 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 10 цаг 37 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top