УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай асуудлыг хэлэлцлээ.
Тус үйлдвэрүүдэд тогтоосон онц дэглэмийн зургаан сарын хугацаа энэ сарын 6-нд дууссан тул Засгийн газраас он дэглэмийн хугацааг сунгуулахаар УИХ-ын холбогдох байнгын хороодод танилцуулсан билээ. Өнөөдөр уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо Эдийн засгийн байнын хороогоор хэлэлцэн дэмжсэн бөгөөд эцэст нь УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж, Онцгой дэглэмийн хугацааг дахин зургаан сараар сунгалаа.