x

УИХ-ын дарга Г.Занданшатар парламентын ойн мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүллээ.

Эрхэм хүндэт иргэд ээ,

Та бүхэндээ Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан өдрийн чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүллээ.

1990 оны бүх ард түмний чөлөөт, ардчилсан сонгуулийн үр дүнгээр байнгын ажиллагаатай анхны парламент- Улсын Бага Хурал байгуулагдаж, есдүгээр сарын 13-ны өдөр анхдугаар чуулганаа зарлан хуралдуулснаас хойш 29 жил өнгөрчээ.

Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй. Хууль тогтоох, төлөөлөх шинжийг хослуулсан байнгын ажиллагаатай парламентат ёсыг шинжлэх ухааны чухал нээлт гэж үздэг бөгөөд манай үе үеийн парламентууд өөр өөрийн үүх түүхийг бүтээсээр ирсэн.

Өдгөө Монгол Улсын Их Хурал сургамж, туршлагаа цэгнэж, сайныг уламжлан саарыг засаж, улс гэр, иргэн түмнийхээ ирээдүйн зам мөрийг цэгцлэн тэгшлэх зорилгоор сүүлийн гурван парламент дамжин яригдсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг нийгмийн өргөн хүрээний зөвшилцлийг ханган, хуулийн дагуу боловсруулан хэлэлцэж, бэлэн болгосон төслөө ард түмнээсээ асуухаар шийдвэрлэсэн цаг үетэй энэ удаагийн Парламентын өдөр давхцаж байна. 

Энэхүү “Ард нийтийн санал асуулга” бол засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх Үндсэн хуулиар олгогдсон иргэний онцгой эрхийг 1945 оноос хойш анх удаа хэрэгжүүлэх гэж байгаа түүхэн үйл явдал юм.

Хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, хүнлэг энэрэнгүй нийгэм байгуулах ардчилсан Үндсэн хуулийнхаа эрхэм зорилгыг хэрэгжүүлэхээр хичээн зүтгэсэн өнгөрсөн 29 жилд амжилт ололт арвин, алдаа гажуудал ч багагүй байлаа.

Төрийн эрх мэдэл хуваарилалтын харилцан тэнцэл хангалтгүй, засаглалын хариуцлага, тогтвортой байдал, хяналт сул, баялгийн хуваарилалт тэгш бус, хууль тогтоомж явцуу бүлэглэл, эрх мэдэлтэнд үйлчилдэг болж, шударга ёс алдагдсанаар иргэдийн төрдөө, ирээдүйдээ итгэх итгэл алдарч, улмаар ядуурал, авлига ужгирсан нь хүн бүхэнд тодорхой байна. 

Парламентын засаглалтай улс орны хувьд Монгол Улсын Их Хурал эдгээр алдаа, гажуудлыг засах онцгой үүрэг хүлээж буйгаа ухамсарлаж, хууль батлах босгыг өндөрсгөх, УИХ-ын эрх мэдлийг багасгаж, хариуцлагыг чангатгах, “давхар дээл”-ийг хязгаарлах, мэргэжлийн Засгийн газар байгуулах боломжийг Ерөнхий сайдад олгох, өргөсөн тангаргаа зөрчсөн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татаж хариуцлага тооцох, шүүх, шүүгчдийн хараат бус байдлыг хангах, байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ шударга, тэгш хүртээх, орон нутгийн эдийн засгийн бие даасан байдлыг хангах зэрэг томоохон өөрчлөлтийг араасаа дагуулах шинэтгэлийн шинж чанартай олон суурь зохицуулалтыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгаад байна.

Эрхэм иргэд ээ,

Хүний эрх, эрх чөлөө, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг дээдэлсэн хуулийг тогтоож, хэлбэрэлтгүй сахиулж чаддаг парламентат ёсонд суурилсан ардчилсан төрийн тогтолцоог бэхжүүлэх нь үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолыг бүрнээ хангах үндсэн дархлаа мөн билээ.

Тиймээс парламентын бүгд найрамдах улсын тогтолцоогоо төгөлдөршүүлж, төрийг удирдах үйл хэрэгт оролцох эрхээ идэвхтэй ашиглахыг Та бүхнээсээ хүсье.

Цэгцлэх цаг ирж, цэгцрэх хөдөлгөөн эрчээ авч байна. Шийдэл, төсөл бэлэн боллоо. Цэгцрэх хөдөлгөөнийг түшин дэмжих нь Монголын төлөө гэсэн цохилох зүрхтэй хүн бүхний журамт үүрэг, нэр төрийн хэрэг мөн.

Мөнх тэнгэрээс заяат монгол түмэн минь амар амгалан, аз жаргалтай, төр улс маань түвшин тогтвортой, хөгжил дэвшил өрнүүн дэлгэр байх болтугай.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 5 цаг 50 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 5 цаг 52 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 5 цаг 54 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 5 цаг 56 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 5 цаг 58 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 6 цаг 8 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 6 цаг 9 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 6 цаг 11 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 6 цаг 16 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 10 цаг 20 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 10 цаг 24 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 10 цаг 26 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 10 цаг 31 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 10 цаг 32 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 10 цаг 33 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 10 цаг 34 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 10 цаг 36 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top