УИХ-ын ээлжит бус чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дууссан тул өнөөдрөөс хэлэлцэх асуудлын жагсаалтад баталсан бусад асуудал руу орж байна.
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр хоёр Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаантай. Байнгын хороод болон чуулганаар намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт, “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай асуудлыг хэлэлцэх юм байна. Тус үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийн хугацаа нь энэ сарын 6-нд дууссан байна.
1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
- УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төсөл.
2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.30 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
- “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай асуудал.
12.00 цагаас чуулганы нэгдсэн хуралдаан:
- “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай асуудал;
- УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төсөл.