x

Т.Аюурсайхан: Ерөнхийлөгч бидэнд шахалт үзүүлсэн

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн байгалийн баялагтай холбоотой зохицуулалтад найруулгын өөрчлөлт оруулах эсэхээр парламентын гишүүд хоёр өдөр цэц булаалдлаа.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын 20 гишүүн Үндсэн хуулийн төсөлд найруулгын өөрчлөлтөөр “Стратегийн ордын 51 хувь нь ард түмний мэдэлд, төрийн эзэмшилд байна” гэсэн томьёолол оруулах санал гаргасан.

 

Харин бусад гишүүн уг саналыг найруулгын өөрчлөлтөөр оруулах боломжгүй гэдгийг хэлж, бүлгийн болон Байнгын хорооны хуралдаанаар дэмжээгүй. Үүний зэрэгцээ энэхүү заалт нь гадаадын хөрөнгө оруулагчдад халтай бөгөөд 2011 онд уул уурхайн тэг зогсолт давтагдах эрсдэлтэй гэсэн шүүмжлэл ч гараад байгаа юм.

Тиймээс УИХ-ын дарга чиглэл өгсний дагуу Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн ажлын хэсгийнхэн хуралдаж, санал боловсруулсныг Төрийн байгуулалтын байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар дэмжив.

Тодруулбал, ажлын хэсгийнхэн “Стратегийн орд, байгалийн баялгийг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх заалтад нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрхзүйн үндсийг хуулиар тогтооно” гэж өөрчилжээ. Энэхүү заалтын талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайханаас тодрууллаа.

-Стратегийн орд, баялгийн 51-ээс дээш хувь нь ард иргэд, төрийн мэдэлд байх гишүүдийн санал ерөнхий утгаараа дэмжигдлээ. Харин энэхүү заалтыг оруулснаар 2011 оны уул уурхайн салбарын тэг зогсолт давтагдах нь гэсэн шүүмжлэл гарч байна. Үүнд тайлбар өгөхгүй юү?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хамгийн гол хэсэг нь байгалийн баялагтай холбоотой өөрчлөлт гэж үзэж байна. Тиймээс нэлээд сайн зохицуулалт хийх ёстой. Бид байгалийн баялаг ихтэй мөртлөө үүнийг улс орны хөгжилд зарцуулж чаддаггүй.

Ард иргэд нь, улс нь ч ядуу байна. Үндэстэн дамнасан корпорациуд байгалийн баялгийг ашиглахдаа хэдхэн хүнийг авлигадаж, хууль бус гэрээ байгуулахын зэрэгцээ өөрсдийн таалалд нийцүүлэн органик хуулиудыг өөрчилдөг. Тиймээс баялгийн зохицуулалтыг органик хуулиар шийдвэрлэхгүйгээр Үндсэн хуульдаа тодорхой зааж өгье гэдэг үүднээс энэ саналыг аль эрт гаргасан.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгасан байгалийн баялагтай холбоотой чухал заалтын нэг нь “байгалийн баялаг бол төрийн, нийтийн өмч мөн” юм. Харин үүнд стратегийн ордуудыг заавал тусгах санаачилгыг УИХ-ын нэр бүхий 20 гишүүн гаргасан.

Өөрөөр хэлбэл, стратегийн ач холбогдолтой ордуудын дийлэнх хувийг төр, ард түмний мэдэлд байх ёстой. Тиймээс стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа түүний үр өгөөжийн дийлэнх хувь нь ард иргэдэд ногдож байх зохицуулалтыг дэмжсэн. Өөрөөр хэлбэл, стратегийн ач холбогдолтой баялгаа хэрхэн ашиглах, үүнийг хуулиар хэрхэн зохицуулах вэ гэдгээ Үндсэн хуульд оруулж өгөх ёстой.

-Төрийн, нийтийн гэхээр яг хэнийх нь өмч вэ гэсэн эргэлзээ үүсэж байна л даа?

-Тийм эргэлзээ байх шиг байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд төрийн өмч, нийтийн өмч гэж тусдаа заасан байдаг. Нийтийн зориулалттай өмчийг хуулиар нийтийн зориулалтаар ашиглахаар тогтоосон эд хөрөнгийг хэлэх зохицуулалттай. Тэгэхээр энэ нь нэлээд ахиц дэвшилтэй заалт болсон гэж болно.

-Гишүүдийн гаргасан саналыг найруулгын өөрчлөлтөөр оруулах боломжгүй гэж байсан ч утгыг нь өөрчлөн хуралдаанаар дэмжлээ. Энэ нь ямар учиртай юм бэ?

-Найруулгын өөрчлөлтөөр оруулахгүй гэж хэсэг маргалаа Энэ саналыг яагаад найруулгын өөрчлөлтөөр авч үзэх ёстой вэ гэвэл өмнөх заалтад нь байгалийн баялаг бол төрийн нийтийн өмч гээд заачихсан Тиймээс стратегийн орд нь төрийн, нийтийн өмч шүү гэдгийг илүү ойлгомжтой найруулж, эргэлзээтэй байдлыг арилгах үүднээс энэ саналыг дэвшүүлсэн.

Мөн 50+1 хувь гэж төсөлд тусгах санал гаргасан ч эцсийн найруулгад тоо тусгаж болохгүй учраас дийлэнх гэдгээр бичихээр болж. хуралдаанаар дэмжлээ.

-Гол нь гаднын хөрөнгө оруулагчдад их халтай зохицуулалт боллоо гэсэн шүүмжлэл гарч байна л даа?

-Гаднын хөрөнгө оруулагчдад халтай гэдэг байдлаар асуудлыг хөндөж байгаа гишүүд нэлээд байсан. Гэхдээ яг юунаас болж гаднын хөрөнгө оруулагчид зугтаах юм бэ гэхээр эдийн засгийн хор хохирлыг жишээ гаргаж дэвшүүлж чадахгүй байгаа юм.

Ерөөсөө хор хохиролтой л гэж хэлж байна. Энэ нь зүгээр л үгүйсгэхийн тулд үгүй гэж хэлж байгаа хүмүүсийн эсэргүүцэл. Харин бид ямар гарц гаргалгаа байгаа, яаж харилцан үр ашигтай болох вэ гэдгийг жишээтэй нь хамт үндэслэлээ дэвшүүлсэн. Үүнийг няцааж чадахгүй байгаа юм.

-Гаднын компаниудын хөрөнгө оруулалттай холбоотой зохицуулалт өөрчлөгдөх үү?

-Хөрөнгө оруулалтын хувьд одоо хэрэгжиж байгаа хууль тогтоомжоороо л явна. Харин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдвал Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах байх.

-Та Байнгын хорооны хуралдааны үеэр “Ерөнхийлөгчийг бидний саналыг дэмжих байх гэж итгэж байсан” гэж хэлсэн. Ерөнхийлөгч энэ саналыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн юм уу?

-Ерөнхийлөгчийг бидний саналыг дэмжинэ гэж итгэж байлаа. Гэтэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд өргөн мэдүүлсэн саналуудаа буцааж татахаа мэдэгдсэн. Ингэхдээ гишүүдийн тоо, парламентын хугацааг нэм, шүүхтэй холбоотой зохицуулалтыг буцаа гэж шахалт үзүүлсэн.

Ингэж шахалт үзүүлсэн шигээ байгалийн баялгийн зохицуулалтад шахалт үзүүлсэнгүй. Зөвхөн стратегийн ач холбогдол бүхий ордыг ашигласан үр өгөөжийн ихэнхийг ард түмний мэдэлд байлгахаар шахалт үзүүлсэн бол энэ асуудал илүү хурдан шийдэгдэх байсан болов уу.

"Үндэсний шуудан" сонин

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 5 цаг 54 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 5 цаг 56 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 5 цаг 58 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 6 цаг 0 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 6 цаг 2 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 6 цаг 12 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 6 цаг 13 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 6 цаг 15 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 6 цаг 20 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 10 цаг 24 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 10 цаг 28 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 10 цаг 30 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 10 цаг 35 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 10 цаг 36 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 10 цаг 37 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 10 цаг 38 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 10 цаг 40 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top