Өчигдөр Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх “Ноён уулаа аврах хөдөлгөөн” ТББ-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж, “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшилд байсан тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон тухай бид мэдээлсэн.
Тэгвэл өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг хэлэлцсэн байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ноён уулыг тусгай хамгаалалтад авч, дархан цаазат газар болгох асуудлыг УИХ-д оруулж шийдвэрлүүлэх санал оруулсныг Засгийн газрын гишүүд дэмжсэн тухай Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.