x

Шонхор авлах дон: Н.Цэрэнбат сайдын мөнгөний авдар нь араб ноёд уу?

30-аад компанийн хувьцаа эзэмшдэг, тэрбумын үнэт эдлэлтэй БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад энэ удаагийнхаа сурвалжилгыг хаяглаж байна./"Үндэсний шуудан" сонин/

 

Түүнд хамаатуулсны учир нь манай сонины сурвалжлах баг Төв аймгийн Эрдэнэсант сумын III багийн нутгаас арабууд Засгийн газрын нууц тогтоол гээчээр бамбай хийж БОАЖЯ-ны нэр бүхий даргын гарын үсэгтэй зөвшөөрлөөр отог байгуулж олон тооны шонхор барилаа гэсэн иргэдийн мэдээллийн мөрөөр газар дээр нь ажиллаад ирлээ.

Нэгэнт хоёр орны харилцаагаар зохицуулагдаад отог, сууцаа байршуулаад авдгаа аваад явжээ, тэд. Ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр хэдэн зуугаар нь төрийн бахархалт шувууг бариад явсны дараа арабуудыг буруутгаад яах ч билээ.

Шилэгдэж баригдсан нь торноосоо гарч, гологдож сүүлнээсээ тайруулж зэрэмдэглүүлсэн нь зовлонгоо бидэнд тоочиж чадахгүйгээс хойш зөвшөөрөл өгдөг, энэ төрлийн хууль, тогтоомжийг хэрэгжүүлдэг сайд руу нь асуудлыг хандуулах нь зүйтэй болов уу гэж саналаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажлаа авсан даруйдаа Н.Цэрэнбатыг БОАЖЯ-ны сайдад дэвшүүлсэн. Харин Н.Цэрэнбат ажлаа авсан даруйдаа өөрийн багаа бүрдүүлж эхэлсэн.

Ингэхдээ өнөөдрийн улс төрийн өнгө болсон нутгархах үзлээр төрийн ажилд хандаж яамныхаа хамгийн чухал албанд Увсын ахаа авчирсан нь БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга П.Цогтсайхан байлаа. Энэ хүн гэтэл чиг үүргээсээ хэтэрсэн зөвшөөрөл олгож суугаа нь арабуудыг дураараа дургихад сайхан боломж олгов.

Уснаас бусдыг алтаар хийж эдэлдэг гэх арабын ханхүүгийн халаасанд Монголын Засгийн газар салбарын яамтайгаа багтсан болохыг П.Цогтсайхан даргын гарын үсэг бүхий шонхор барих зөвшөөрөл, хил гаргах эрх олголт Н.Цэрэнбат сайдын хөшигний ар дахь шонхрын наймаа харуулж байна.

“Багтлаа” гэсний учир нь Байгалийн нөөц газрын энгэр бараадуулж суманд ч байхгүй тохь тух бүрдүүлэн шонхорчлох эрх чөлөөг арабуудад манай Байгаль орчны яамны сайд нь олгожээ. Дархан эрхээ ямба болгон даналзах харийнхан байгалийн нөөц Батхаан уулыг баруун зүүнгүй нь нэгжиж буга, согооноос нь эхлээд янгир, чоно авласан байх магадлалтайг Төв аймгийн цагдаагийнхан хэрэг үүсгэн шалгаж байгаа гэх эх сурвалжийн мэдээлэл бидэнд ирсэн.

Төв аймгийн мөрдөгчид хэд хэдэн хар ууттай ангийн мах, арьс, үс, шийр зэргийг отогийнхны хог булах хэсгээс олсон гэсэн мэдээлэл бий. Олны яриа ортой гэдэг. Бид энэ талаар шинжилгээний хариу гарахад эргэн мэдээллэнэ.

ИДЛЭГ ШОНХРООС БУСДЫГ НЬ ШАТААСАН БАЙХ МАГАДЛАЛТАЙ ЮУ?

Арабууд идлэг шонхроос бусад шонхор баригдвал ууланд нь тавьсан гэхээсээ илүү алж устгасан байх магадлалтайг Эрдэнэсант сумын иргэд хэлж байна.

Иргэдийн хэлж буйгаар арабуудын хогноос үхсэн шонхрын сэг зэм, далавч, сарвуу гарсан гэх яриа олны чихийг дэлсжээ. Тиймээс арабуудын булж үлдээсэн хогийн цэгт шинжилгээ хийж болох эсэхэд орон нутгийн иргэд хариулт нэхэж байна.

Н.ЦЭРЭНБАТ САЙД АА, ТА ӨӨРӨӨ ХУУЛИА ЗӨРЧӨӨД БАЙНА

Арабууд шонхор барихдаа өгөөшинд нь хэдэн мянган тагтаа ногтруу хядсан гэдгээ өөрсдөө хэлсэн. Мөн сум, орон нутгийн санд 1.5 сая төгрөгийг тагтаа, ногтруу алсны төлбөр болгон тушаасан баримт нь байна.

Тэгвэл шонхрын гол өгөөш болсон дээрх шувуудын экологи, эдийн засгийн үнэлгээ ямар байдаг вэ. Барих, агнах хугацаа найм, есдүгээр cap мөн үү гэдгийг танаас асуумаар байна. Ингэхэд, Н.Цэрэнбат сайд аа, та болон таны даалгавраар ан амьтан агнах, барих, хилээр гаргах элдэв зөвшөөрөл олгож суудаг П.Цогтсайхан дарга чинь хуулиа буруу хэрэглээд байна.

Өөрөөр хэлбэл, Амьтны тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль зэрэг хэд хэдэн хууль, тогтоомжийг зөрччихлөө. Тухайлбал, Амьтны тухай хуулийн 29 дүгээр зүйлийг тодруулж харна уу. Жил бүрийн гуравдугаар сарын 15-наас аравдугаар сарын 31-ны өдрийг хүртэлх хугацаанд ногтруу агнах, барихыг хориглосон байдаг.

Гэтэл арабууд хэдэн зуугаар нь агнаад өгөөш болгон ашиглаад түүнийхээ төлбөрт 1.5 сая төгрөгийг орон нутгийн төсөвт тушаажээ. Ингэж хуулийг гууль болгон ашиглаж болох уу

Мөн арабууд орон нутгийн төсөвт 15 шонхрын экологи, эдийн засгийн үнэлгээний дагуу нэг шонхрын толгойг 16 сая төгрөгөөр боджээ. Ингэж бодсон ч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн зүйл заалтыг буруу ашигласан ноцтой алдаа гаргаад байгаагаа салбарын сайд хэрхэн тайлбарлах вэ. Тухайлбал, уг хуулийн 17 дугаар зүйлийн 1.5 дугаарт гадаадын иргэнд агнуулсан ан амьтны нөөцийн төлбөрийг Засгийн газраас тогтоосон жишиг үнийн 80-90 хувиар тооцох ёстойг дурджээ.

Гэтэл үе үеийн сайдууд 17.1.2-т заасан ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнасан бусад амьтны экологи эдийн засгийн үнэлгээний 20-40 хувиар тооцоод шонхрын нэг толгойг үнэлээд байна.

Хэрэв бид дээрх үнэлгээг зөв хэрэглэж чадвал 96 сая биш 192-216 хүртэлх сая төгрөгийг хурааж авах боломжтой байлаа гэдгийг хуулийнх нь тайлбартайгаар онцлоё. Өөрөөр хэлбэл, БОАЖЯ-ны үе үеийн сайд нар буюу УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын үеэс л Ан амьтны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоохдоо хуулиа буруу хэрэглэсээр ирсний бодит жишээг Н.Цэрэнбат сайд ч өнөөдөр давтаж байна.

Ингэж иргэдийн хуулийн мэдлэг тааруу байдлыг ашиглаж салбарын сайдууд ашиг хүртэж араб баячуудын халаасанд багтаж толгойг нь илж болох уу.

Мөн арабууд шонхор бариад буцахдаа төлбөрөө хамгийн бага хувиар бодож төлдөг ч хураамжаа төлөхгүй явдаг нийтлэг завхрал байсаар л.

Дахин сануулахад, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 112 дугаар тогтоолоор, Амьдаар барих нэг толгой идлэг шонхор шувууны жишиг үнийг 12 мянган ам.доллар, төлбөрийг 10,800 ам.доллар, хураамжийг 960 ам.доллар байхаар тогтоосугай хэмээсэн байдаг.

Энэ тогтоолын хэрэгжилт бүрэн хэрэгжсэнгүй ээ, Н.Цэрэнбат сайд аа. Эрдэнэсант сумын орон нутгийн төсөвт шонхор барих төлбөрийн мөнгө болох 96 сая төгрөгийг Мубарак Алмунтайри гэгч этгээд тушаажээ.

Тэгвэл хураамжийн төлбөр хаа хаанаа төлөгдөхгүй мартагддаг байж болох уу. Арай энэ мэт хуулийг буруу хэрэглэсэн, завхруулсан, цоорхойг нь ашигладаг байдал нь үе үеийн салбарын сайдын халаасыг түнтийлгэдэг юм биш биз дээ гэсэн хар төрөөд байх юм.

САЙД АА, 2012 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 10-НЫ ӨДРИЙН А-299 ДУГААР ТУШААЛ ЧИНЬ ХЭРЭГЖИХГҮЙ БАЙНА

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын гарын үсэгтэй дээрх тушаал Эрдэнэсант сумын нутгаас идлэг шонхор ачаад ниссэн арабуудад үйлчилсэнгүй ээ. Ингэж Монгол Улсын хууль дүрмийг уландаа гишгэлэх бүрэн эрх хоёр улсын найрамдалт харилцааны гэх бамбар доор хяналтгүй өрнөж болох уу.

Уг нь манай салбарын яамнаас гаргасан тушаал, шийдвэр болгоноо хэрэгжүүлж чадсансан бол ДК сертэй жийпүүд хаалган дээрээ доор зөвшөөрөгдсөн наалтыг наах байв.

Энэхүү наалт нь ямар учиртай болохыг сийрүүлье. Дээрх тушаалд, Идлэг шонхор барихаар тус улсад зорчих гадаадын иргэдийн бүртгэл хяналтыг сайжруулах, идлэг шонхор барих үйл ажиллагааг орон нутгийнхаа хэмжээнд сайтар зохион байгуулах, түүнд хяналт тавихад зориулагдсан байдаг. Гэвч Эрдэнэсантад 19 аймгийн нутагт байх 17 отог дээрх шонхруудаа бөөгнүүлсэн гэх араб иргэдийн машины хаанаас ч энэхүү наалт, таних тэмдгийг хайгаад олсонгүй ээ.

Тэгэхээр Н.Цэрэнбат сайд аа, Араб, Катар, Кувэйтийн гэх ханхүү, хунтайж нарт Монгол Улсын ямар ч хууль тогтоомж үйлчлэхгүй байгаагийн учир юу вэ.

ШОНХОР БАРИХ НУУЦ ТОГТООЛЫГ ИЛ БОЛГОЁ

2012 онд буюу Ц.Оюунгэрэл сайдын үед шонхрыг үндэсний бахархалт шувуу болгон зарлаж байсан бол 2013 оны 15 дугаар тогтоолоор Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд асан С.Оюуны үед идлэг шонхрыг таван жилийн хугацаагаар барьж ашиг олох, гадаад орон руу гаргахыг хориглож байв.

Энэхүү тогтоолын хугацаа дуусаж 2019 оны долдугаар сарын 9-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БОАЖЯ-ны сайд Н.Цэрэнбат таны гарын үсэгтэй 293 дугаар тогтоол гарсан. Үүнд мөн л идлэг шонхрыг таван жилийн хугацаатайгаар ашиг олох зорилгоор гаргахгүй байхыг тушаасан.

Гэвч энэ тушаал шийдвэр чинь хэрэгжихгүй байна. Засгийн газрын нууц тогтоол гээчийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Байгаль орчны сайд байхдаа бий болгож уг нууц тогтоолоор шонхортой холбоотой бүхий л наймаа, тохиролцоо өрнөдөг болсон нь нууц биш ээ.

Тэгэхээр араб, кувэйтийн баячуудыг давраасан нууц тогтоол гээчийг ил болгоё. Ингэвэл жилдээ хэчнээн шонхор Монгол Улсаас Арабыг зорьж хэчнээн төгрөг шонхрын наймаанаас орж ирж, хэчнээн гадны иргэн энэ хугацаанд хэдий хэмжээний тоо толгой идлэг шонхрыг Монголоос аваад явсан нь ил тод болно. Хаалттай, нууц бүхнийг дагасан нууц хэргүүд шонхор дагасан арабуудын отгоос хил гарч байгааг даанч монголчууд таашгүй ээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Төв (202.126.89.211)
    Цэрэнбат огцрох ёстой.эсэргүүцэж байна
    2019 оны 09 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 5 цаг 48 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 5 цаг 51 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 5 цаг 52 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 5 цаг 55 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 5 цаг 57 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 6 цаг 7 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 6 цаг 8 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 6 цаг 10 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 6 цаг 15 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 10 цаг 18 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 10 цаг 23 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 10 цаг 25 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 10 цаг 29 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 10 цаг 30 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 10 цаг 31 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 10 цаг 32 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 10 цаг 34 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top