x

Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс гараа татлаа

Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслөө буцааж буйтай холбогдуулан ЕТГ-ын дарга З.Энхболд мэдээлэл хийлээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн УИХ-ын даргад хүргүүлсэн саналыг уншиж танилцуулав. Үүнд,

"Монгол Улсын Их хурал улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа, оршин тогтнохуйн эх үндэс болсон Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хууль зүйн зөрчил маргаантайгаар эхлүүлж, өнөө маргаашийн асуудалд хэт автсан, улс төрчдийн дахин сонгогдох явцуу ашиг сонирхлыг гүйцээн хангасан байдлаар хэлэлцэж улс оронд бодитой оршиж буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх бус 30 жилийн хугацаанд тодорсон алдаа завхралыг үргэлжлүүлэх ач холбогдол муутай хувилбарыг ард түмэнд тулгахаар шийдлээ.

Миний бие УИХ-ын гишүүдийн өргөн барьсан төсөлд улс оронд үүссэн хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх, тодорхой ач холбогдол бүхий зохицуулалт тусгагдсан гэж үзэж, орхигдсон асуудлуудын хүрээнд өөрийн санал төслийг хүргүүлэн, хямрал бэрхшээлийг нэгмөр хамтран шийдвэрлэхийн төлөө ажилласан боловч үр дүнд хүрсэнгүй.

Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой байдлыг хангах, Ерөнхий сайдад танхимаа бүрдүүлэх эрх олгох, УИХ-ын гишүүдэд сайдын ажлыг давхар эрхлэхийг хориглох, сонгуулийн тогтолцоог тодорхой, тогтвортой болгох, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, гишүүдийг улс орны нийтлэг эрх ашиг, хөгжлийн төлөө ажилладаг болгох зэрэг ач холбогдол бүхий улс орны хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах өөрчлөлтүүд бүгд хасагдлаа.

Иймд миний бие Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд хүргүүлсэн өөрийн санал, төслийг хэлэлцүүлгийн шатнаас бүрэн татан авч байгаагаа үүгээр мэдэгдэж байна.

УИХ, АН-ын санал шахалтаар үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөө ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх болсныг зөв гэж үзэж байна.

Гэхдээ ач холбогдол муутай төсөл тусгах бус, Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн зарчмын дагуу засаглалын хэлбэрээ сонгох боломжийг ард түмэнд өгч нэгмөр асууж шийдвэрлэх ёстой. 

Тодруулбал, Монгол Улс цаашид Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, Парламентын засаглалтай байх уу гэдгийг ард түмнээсээ асууж шийдвэрлэх шаардлагатай байна.

Миний бие ард нийтийн санал асуулгын тухай хуулийн дагуу энэ чиглэлээр ард нийтийн санал асуулга явуулах УИХ-ын тогтоолын төсөл боловсруулсан бөгөөд ард иргэдийнхээ өгсөн хариулт, шийдвэрийн хүрээнд  шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулж нийтээр хэлэлцүүлэн  батлахаас өөр аргагүй гэж үзэж байна. Ингэснээр Гүйцэтгэх засаглалын тэргүүнийг улс төрчдийн барьцаа хүлээснээс ангижруулж, улс орон тогтвортой хөгжин дээшлэх боломж бүрдэнэ.

Тиймээс үндсэн хуулийн асуудлаар явуулах ард нийтийн санал асуулгын тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-аар нэн даруй хэлэлцэн шийдвэрлэхийг хүсье" гэжээ.

Мөн ЕТГ-ын дарга З.Энхболд дараах тайлбарыг хийлээ.

-"Одоогийн Үндсэн хуулийн өөрчлөлтөд Ерөнхийлөгч ч, Ардчилсан Нам ч оролцохгүй, дан МАН-ын төсөл гэдэг утгаараа батлагдах нь зөв гэж үзсэн. Учир нь өнөөдрийг хүртэл засагласан 30 жилийн хугацаанд Үндсэн хуулийн бүх нөөц боломжийг ашиглалаа. Тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа учир ийм өөрчлөлт хийхийг улстөрчид биш олон нийтээсээ асуух нь зүйтэй гэж үзэж байна. Гэхдээ энэ нь Х.Баттулга гэж хүнтэй холбож ойлгох нь утгагүй. Ард нийтээс ийм асуулт асуугаад гарах үр дүн нь дараагийн парламент, ерөнхийлөгчид хамаатай алсыг харсан шийдвэр гэдгийг ойлгох хэрэгтэй.

Мөн одоогийн УИХ -д 40 гишүүн ЖДҮХС-гаас зээл авсан байна. Ийм УИХ-д хариуцлага тооцох тухай ярих ёстой. Түүнчлэн Ерөнхийлөгчийн өргөн барьсан саналын 80 хувь нь хасагдсан бол УИХ-ын гишүүдийн саналын 80 хувь нь дэмжигдсэн" гэв.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 5 цаг 42 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 5 цаг 45 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 5 цаг 46 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 5 цаг 49 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 5 цаг 51 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 6 цаг 1 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 6 цаг 2 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 6 цаг 4 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 6 цаг 9 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 10 цаг 12 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 10 цаг 17 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 10 цаг 19 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 10 цаг 23 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 10 цаг 24 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 10 цаг 25 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 10 цаг 26 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 10 цаг 28 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top