x

Нөхөн сонгуулийн товыг хүчингүй болгосон Цэцийн шийдвэрийг эсэргүүцлээ

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн товыг Цэц хүчингүй болгосныг эсэргүүцэж мэдэгдэл гаргалаа.

 

Мэдэгдэлд:

"УИХ-ын гишүүн Д.Гантулга нь гэмт хэрэгт холбогдсоны улмаас өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн билээ. Сонгуулийн тухай хуульд заасны дагуу УИХ-ын гишүүний орон гарсан тохиолдолд нөхөн сонгууль зохион байгуулах тухай заасан хэдий ч Цэцийн дүгнэлтээр нөхөн сонгууль хоёр удаагаа хойшлоод байна.

Сонгуулийн тухай хууль 2015 онд батлагдсанаас хойш 2016-2019 оны хугацаанд орон нутгийн нөхөн ба дахин сонгууль 60 удаа ямар нэгэн эрх зүйн маргаангүйгээр зохион байгуулагдсаныг Сонгуулийн ерөнхий хороо нотолж байна. Тодруулбал төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан нь орон нутгийн нөхөн сонгуульд нэр дэвших, бүртгүүлэх эрхийг Сонгуулийн тухай хууль хязгаарлаагүй.

Сонгуулийн тухай хууль нь Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн сонгуультай холбоотой харилцааг нэгтгэсэн байдлаар зохицуулдаг. Өөрөөр хэлбэл төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан УИХ ч тэр, орон нутгийн ч тэр нөхөн сонгуульд нэр дэвших, бүртгүүлэх эрхтэй билээ.  

Гэтэл УИХ-ын нөхөн сонгуулийн нэр дэвшигчийн бүртгэлтэй холбоотойгоор Сонгуулийн ерөнхий хороо ямар нэг шийдвэр гаргаагүй байхад түүний өмнөөс төрийн албан хаагч гэх Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багийн оршин суугч, иргэн С.Мөнхцэцэг Үндсэн хуулийн дүгнэлт гаргаж УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуулийн товыг хүчингүй болгосон. Дараа нь Цэц нь УИХ-ын гишүүн  Д.Гантулгыг чөлөөлсөн УИХ-ын тогтоолыг хүчингүй болгох замаар сонгуулийг хойшлуулахаар завдсан боловч олны эсэргүүцлээс зайлсхийн, санал авах өдрөөс 180 хоногийн өмнө сонгуульд оролцох тухай Сонгуулийн тухай хуулийн заалт болон нөхөн сонгуулийн зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргах тухай УИХ-ын тогтоолоор халхавчлан нөхөн сонгуулийг хоёр дахь удаагаа хойшлуулсан.

Харин Сонгуулийн хуулийн уг заалтын дагуу 2016 оны ээлжит сонгууль явагдсан ба энэ талаар эрх зүйн маргаан гараагүй болно. Түүнчлэн өнгөрсөн 27 жилийн хугацаанд УИХ-ын нөхөн сонгуулийг Засгийн газрын нөөцөөс гаргахад мөн л эрх зүйн маргаан үүсч байгаагүй. Тухайлбал УИХ-ын 2002 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн тогтоолоор сонгуулийн зардлыг Засгийн газрын нөөцөөс санхүүжүүлж байжээ.

Дээрхээс үзэхэд Үндсэн хуулийн цэц нь эрх баригч нам, тэр дундаа түүний дарга Ухнаагийн Хүрэлсүхийн захиа даалгавраар УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг хоёр удаа Үндсэн хуулийн цэцээс хойшлуулж, хүчингүй болгосныг эсэргүүцэж байна.

Иймд Үндсэн хууль, Хэнтийн аймгийн сонгогч иргэдийн сонгох эрхийг зөрчсөн 2019 оны 02 дугаар дүгнэлтээ хүчингүй болгохыг Үндсэн хуулийн цэцээс шаардаж байна.

Цэц өөрийн гаргасан дүгнэлтээ хүчингүй болгож байсан тохиолдолд Цэцийн түүхэнд хэд хэд гарч байсан. Тухайлбал Цэцийн 1994 оны 01 тогтоол, 2000 оны 01 тогтоолоор урьд гарсан дүгнэлтээ өөрчилж байсан болно" гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 5 цаг 45 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 5 цаг 47 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 5 цаг 48 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 5 цаг 51 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 5 цаг 53 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 6 цаг 3 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 6 цаг 4 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 6 цаг 6 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 6 цаг 11 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 10 цаг 14 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 10 цаг 19 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 10 цаг 21 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 10 цаг 25 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 10 цаг 27 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 10 цаг 27 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 10 цаг 29 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 10 цаг 30 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top