x

Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөө буцаан татна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөө буцаан татахаар болжээ.

 

Тэрбээр энэ тухай хүсэлтээ УИХ-ын даргад албан ёсоор хүргүүлэх бөгөөд ЕТГ-ын дарга З.Энхболд түүнийг нь УИХ-ын даргад гардуулах гэнэ. Үүний дараа ЕТГ-аас мэдээлэл хийх бололтой.

Буцаан татаж буй төсөл /ХУРААНГУЙ/

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.

“Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал өргөн мэдүүлэх тухай” албан бичигт:

… Өнгөрсөн 27 жилийн, тэр дундаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан 2000 оноос хойших хугацаанд хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хяналт-тэнцэл Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалын дагуу хэрэгжиж чадаагүй; засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх зарчим бүрэн алдагдсан; улс төрийн намын үйл ажиллагаа, санхүүжилт, ил тод байдал хангалтгүй; байгалийн баялгийг тэгш хүртээмжтэй, үр ашигтай ашиглах Үндсэн хуулийн үзэл санаа бүрэн нуран унасан; алс хэтийг харсан хөгжлийн бодлого хэрэгждэггүй, залгамж чанар муутай; шүүх эрх мэдлийн хараат бус, хариуцлагатай байдал суларч, иргэдийн шүүхэд итгэх итгэл үлэмж буурсан зэрэг засаж сайжруулбал зохих асуудлууд бүрэн илэрсэн гэж хэлж болно.

Үүний хүрээнд миний бие нийт ард түмнээс сонгогдсон Төрийн тэргүүний хувьд улс оронд үүсээд байгаа хүндрэл бэрхшээлийг бүрэн шийдвэрлэх ач холбогдол бүхий, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөлд тусгагдаагүй орхигдсон боловч зайлшгүй авч үзэж, сайжруулах шаардлагатай асуудлуудын хүрээнд Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд нийцсэн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж, УИХ-д санал болгон, хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно хэмээн онцолсон байна.

Түүнчлэн УИХ-аар хэлэлцэгдэж буй төслөөс Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбогдсон нэмэлт, өөрчлөлтөд хамаарч буй төслийн 49.5, 49.6, 49.7, 49.8, 51.1, 51.2, 51.3, 51.5 дахь хэсгийг бүхэлд нь хасах санал гаргаж байгаагаа дурдсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 5 цаг 50 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 5 цаг 52 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 5 цаг 54 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 5 цаг 56 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 5 цаг 58 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 6 цаг 8 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 6 цаг 9 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 6 цаг 11 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 6 цаг 16 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 10 цаг 20 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 10 цаг 24 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 10 цаг 26 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 10 цаг 31 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 10 цаг 32 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 10 цаг 33 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 10 цаг 34 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 10 цаг 36 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top