Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ард нийтийн санал асуулга явуулах тов болн зардлын асуудлыг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. Өнөөдөр уг асуудлыг ТББХ-гоор анхлан хэлэлцэж байгаа юм.
Гэвч, Ерөнхийлөгч Х.Баттулга АНСА-д нэмэлт нэгэн асуулт асуухаар төлөвлөж буйг ЕТГ-ын дарга З.Энхболд Байнгын хороонд танилцууллаа. Тэрээр Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу гэдгийг асуух тогтоолын төслийг Ерөнхийлөгч боловсруулсан гэдгийг мэдэгдлээ. Тогтоолын төслийг Байнгын хорооны хурлын дараа УИХ-ын даргад өргөн барина гэв.