x

Ерөнхий сайд, Засгийн газрын 4-өөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүнийг хавсрахыг дэмжив

УИХ-ын ээлжит бус чуулганаар Үнпсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлэг үргэлжилж байна.

 

УИХ-ын Дэгийн тухай хуулийн 14.3, 14.4 дэх хэсэгт Шаардлагатай бол саналын нэг томъёоллоор гурван удаа санал хурааж болно гэж заалтыг үндэслэн Үндсэн хуулийн дөчин зургадугаар зүйлийн 46.4 дэх хэсгийн төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, хараат бус байдалтай холбоотой зохицуулалтад Ерөнхийлөгчийн зүгээс төрийн жинхэнэ албан хаагч яамны Төрийн нарийн бичгийн дарга хүртэл дэвшин ажиллах эрхтэй бөгөөд шатлан дэвших, чадахуйн зарчимд үндэслэсэн сонгон шалгаруулалтын болзол хангасан Монгол Улсын иргэн Төрийн нарийн бичгийн даргад чөлөөтэй өрсөлдөх, Төрийн нарийн бичгийн даргыг 10 жилийн хугацаагаар томилохоор тусгасан заалтад дахин санал хураалт явуулах саналыг УИХ-ын гишүүн С.Чинзориг гаргав.

Тэрбээр, Монгол төрийн босго өндөр байх ёстой гэж би боддог. Монгол төр чадамжгүй байна гэж иргэд их шүүмжилдэг. Энэ бүхэн бол төрийн албыг тогтвортой бөгөөд мэргэшсэн, ёс зүйтэй, хариуцлагатай байх гэсэн үндсэн зарчмуудаас улбаатай.

Энэ хуулийн заалт орсноор Монгол төрийн албан хаагчийн мэргэшсэн байх чадавхийн зарчим болоод шатлан дэвших зарчим үйлчлэх асуудал шийдэгдэнэ. Тиймээс 12.1 дэх заалтад дахин санал хураалт явуулж, дэмжиж өгөхийг хүсэж байна" гэсэн юм.

Энэхүү саналтай холбоотойгоор гишүүд саналаа хэлэв.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Монгол Улсын төрийн үйл ажиллагаа зөв байхын гол үндэс нь төрийн албан хаагчид. Өнөөдрийн байдлаар ур чадвар нь буурсан, шатлан дэвших гэсэн зарчмыг харж өдөр хоногоо өнгөрөөсөн хандлага бий.

Улс төрийн сонгууль дээр намууд өөрсдийнхөө хүмүүсийг дотор нь оруулж суулгадаг. Тэр нь төрийн мэргэшсэн албан хаагчдыг ажил хийх боломжгүй болгодог. Гол нь төрийн албан хаагчид тогтвортой ажилладаг байх, тухайн салбартаа мэргэшсэн чадварлаг байх явдал нь Монгол Улсын төрийн тогтвортой байдлын үндэс суурь учраас заавал энэ заалтыг дахин нэг хармаар байна" гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Учрал "Монголын Улсын төрийн албанд орох залууст "шатлан дэвших" гэсэн үгийг Үндсэн хуульд оруулах юм бол би ёстой уучлаарай гэж хэлнэ. Шатлан дэвших гэдэг үгийг энэ заалтаас хасахгүй бол би энэ хуралдаанд суухгүй. Намын бүлгийн шийдвэр надад хамаагүй. Учир нь Монголын мянган залуус энэ төслийг харж байгаа" гэв.

Шатлан дэвших гэсэн үгийг хасаж, гуравдугаар хэлэлцүүлэгт өөрчлөн найруулах чиглэл өгсөн ч санал хураалтаар дэмжигдсэнгүй.

Мөн төслийн 3 дугаар зүйлийн 6 заалт буюу 39 зүйлийн 1 дэх хэсгийг "Засгийн газар Ерөнхий сайд болон гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын 4-өөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно" гэж өөрчлөн найруулахад санал хураалт явуулахад 95.1 хувиар дэмжигдэв.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.55.188.90)
    Uchral duud uhaaruulah n: Huuhed iim DeeDee huurhun baidgiin. Duu ch mun boloogui baina daa. UIH- iin gishuun yamdaar hesuuchilj amin huviin ajil huutsulduh yosgui. Toirgiin ajil ch min adil chi tegj yavdag hun bish. Uuruu hiih yosgui yum hiij dooshoo orchihood turiin alban haagchdiig dairch doromjilj baihiig chin haraad iim humuuseer duursen unuugiin IH hural iim doroi baih n argagui bolohiig mederlee. IH hurliin gishuun boloh nasnii bosgiig undursuguj 40 nas hureegui huuhduudiig IH hurald suulgaj bolohgui yum baina gedgiig uhaarlaa.
    2019 оны 09 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 5 цаг 50 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 5 цаг 52 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 5 цаг 54 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 5 цаг 56 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 5 цаг 58 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 6 цаг 8 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 6 цаг 9 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 6 цаг 11 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 6 цаг 16 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 10 цаг 20 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 10 цаг 24 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 10 цаг 26 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 10 цаг 31 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 10 цаг 32 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 10 цаг 33 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 10 цаг 34 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 10 цаг 36 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top