x

Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулганд оролцож байна

ОХУ-ын засгийн газар 2015 оноос эхлэн жил бүр Ази тивийн улс орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор Номхон далайн эргийн Владивосток хотод Дорнын Эдийн Засгийн Чуулганыг зохион байгуулж байна.

 

Энэ жилийн чуулганд Ази тивээс Энэтхэг, Япон, Малайзийн ерөнхий сайд нар, Монгол улсын ерөнхийлөгч оролцож байна. Өчигдөр буюу Лхагва гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модитой уулзаж, ихэнх цагийг хамтдаа өнгөрөөжээ. Хоёр удирдагч Оросын тэнгисийн флотын хөлөг онгоцонд сууж, Владивостокоос 40 км зайтай оршдог Звезда усан онгоцны үйлдвэрт зочилсон байна.

Энэтхэг улс нь ОХУ-ын зэвсгийн салбарын чухал түнш. 2018 онд хоёр орны хооронд $11 тэрбумын зэвсгийн худалдаа хийгдсэн байна. Энэтхэг улс цэрэг армиа шинэчлэхийн тулд өөрийн газар нутагт зэвсэг техник үйлдвэрлэдэг болох зорилт тавьж, үүнд нь ОХУ тусалж байгаа. Тухайлбал өнгөрсөн гуравдугаар сард Энэтхэгт АК-203 автомат бууны хамтарсан үйлдвэр нээлтээ хийж байв.

2015 онд талууд Камов Ка-226 байлдааны нисдэг тэрэг хамтран үйлдвэрлэхээр гэрээ байгуулж байжээ. Гэвч энэ гэрээ одоог хүртэл хэрэгжиж эхлээгүй байгаа. Энэ удаагийн чуулганаар нисдэг тэрэг хамтран үйлдвэрлэх төсөлд ахиц гарна гэсэн хүлээлт байна. Өнгөрсөн онд Энэтхэгийн засгийн газар АНУ-ын анхааруулгыг үл тоон ОХУ-аас С-400 агаараас хамгаалах системийг $5 тэрбумаар худалдаж авах гэрээ байгуулсан юм. Уг зэвсэг 2023 онд нийлүүлэгдэх төлөвлөгөөтэй байна.

Уулзалтын өмнө Нарендра Моди Оросын хэвлэлд ярихдаа “Ерөнхийлөгч Путинтай уулзах бүрт бид улам дотносож, манай хоёр орны харилцаа өргөжин тэлж байдаг” гэж ярьжээ. Жил бүр Сибириэс тогорууны сүрэг төрөлх Гужарат мужид нь ирж өвөлждөг тухай ярьсан Моди байгаль хамгаалах үйлсэд анхаарал тавьдгаараа ОХУ-ын ерөнхийлөгч Путинтай ижил сонирхолтойгоо ярьсан байна.

Эх сурвалж: AFP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 8 цаг 26 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 8 цаг 29 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 8 цаг 30 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 8 цаг 33 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 8 цаг 35 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 8 цаг 44 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 8 цаг 46 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 8 цаг 48 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 8 цаг 53 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 12 цаг 56 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 13 цаг 1 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 13 цаг 3 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 13 цаг 7 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 13 цаг 8 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 13 цаг 9 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 13 цаг 10 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 13 цаг 12 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top