x

Айчлалын тойм: Засгийн газар, яамд хоорондын нийт 10 баримт бичигт гарын үсэг зурав

Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин 9 дүгээр сарын 3-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийв.

Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путиныг Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтах ёслолоор эхэлж ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав.

Угтах ёслолын дараагаар Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй уулзалт хийж хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, бүс нутаг болон олон улсын түвшинд хамтран ажиллах өргөн хүрээний асуудлаар ярилцаж тохиролцоонд хүрэв.

Айлчлалын үеэр ерөнхийлөгч В.Путинд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар тус тус бараалхаж хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд өргөжүүлэн хөгжүүлэх тодорхой асуудлуудаар санал солилцов.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Орос-Хятадыг холбосон байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулах манай талын саналыг ОХУ, БНХАУ-ын удирдлагын дээд түвшинд дэмжсэнд баяртай байгаагаа илэрхийлээд, Монголоор дамжуулан тавих асуудлыг хариуцсан хоёр талын хамтарсан Ажлын хэсэг байгуулан ажиллуулах санал тавьсан.

Энэ асуудлаар шийдвэр гаргаж, тооцоо судалгаа хийж ажиллахыг уулзалтад оролцсон холбогдох албаны хүмүүст Ерөнхийлөгч В.В.Путин даалгав.

Уулзалт, хэлэлцээний үеэр талууд түүхэн уламжлалт, дайчин нөхөрлөл, цаг хугацааны сорилтоор шалгагдсан Монгол Улс, ОХУ-ын харилцаа итгэлцлийн үндсэн дээр хөгжиж байгааг онцлохын зэрэгцээ ОХУ-ын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалаар Монгол, Оросын харилцаа нэг шат ахин, Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг зарлаж Найрсаг харилцаа, Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурав. Айлчлалын хүрээнд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар, яамд хоорондын нийт 10 баримт бичигт гарын үсэг зурлаа.

Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин нарын хэвлэл, мэдээллийн төлөөлөгчдөд хандаж айлчлалын дүнгийн талаар мэдээлэл хийв.

Энэхүү айлчлал нь манай хоёр ард түмний хувьд түүхэн ач холбогдолтой Халх голын байлдаанд ялалт байгуулсны 80 жилийн ойгоор хэрэгжиж байгаагаар онцлог бөгөөд уг ойг хамтран тэмдэглэх хүрээнд Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин нар ЗХУ-ын баатар, маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өгөх ёслолд оролцсон юм.

Айлчлалын үеэр байгуулсан баримт бичгийн жагсаалт:

  1. “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ”
  2. “Терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай Монгол Улс, Оросын Холбооны Улсын Засгийн хоорондын хэлэлцээр”
  3. “Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”
  4. “Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Монгол Улс, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн үйлчлэлийг сунгах тухай Засгийн газар хоорондын протокол”
  5. “Монгол-Оросын Улсын хил дээр Хиагт-Алтанбулаг олон улсын авто-замын хилийн боомтын хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон ОХУ-ын Холбооны Гаалийн алба хоорондын протокол”
  6. “Монгол Улсын Гаалийн ерөнхий газар,ОХУ-ын Холбооны гаалийн алба хоорондын стратегийн хамтын ажиллагааны 2020-оос 2024 оны төлөвлөгөө”
  7. “Монгол Улсын Ашигт малтмал, газрын тосны газар, Оросын Холбооны Улсын “Росгеологи” хувьцаат нийгэмлэг /төрийн өмчит компани/ хоорондын хэлэлцээр”
  8. Монгол Шуудан хувьцаат компани, Оросын Холбооны Улсын “Орос шуудан” холбооны төрийн нэгдсэн үйлдвэр хоорондын Стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээр”
  9. “Эрдэнэс Монгол” компани, Оросын Холбооны Улсын “Россети” олон нийтэд нээлттэй хувьцаат нийгэмлэг хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” 
  10. “Ди Би Эм ассет менежмент” үнэт цаасны компани болон Оросын Холбооны Улсын Шууд хөрөнгө оруулалтын санхоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрт”
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 8 цаг 22 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 8 цаг 24 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 8 цаг 26 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 8 цаг 28 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 8 цаг 30 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 8 цаг 40 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 8 цаг 41 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 8 цаг 43 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 8 цаг 48 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 12 цаг 52 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 12 цаг 56 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 12 цаг 58 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 13 цаг 3 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 13 цаг 4 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 13 цаг 5 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 13 цаг 6 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 13 цаг 8 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top