Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар манай улсад ажлын айлчлал хийсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлал албан ёсоор өндөрлөлөө.
Түүнийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэргүүтэй албаныхан өнөөдөр орой 19:00 цагийн орчимд Чингис Хаан олон улсын нисэх буудлаас үдлээ.
Энэхүү айлчлал нь манай хоёр ард түмний хувьд түүхэн ач холбогдолтой Халх голын байлдаанд ялалт байгуулсны 80 жилийн ойгоор хэрэгжиж байгаагаар онцлог бөгөөд уг ойг хамтран тэмдэглэх хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар ЗХУ-ын баатар, маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өгөх ёслолд оролцсон юм.