x

ГЕГ: Гаалийн алба хоорондын стратегийн хамтын ажиллагааны 2020-2024 оны төвөвлөгөөнд гарын үсэг зурав

Монгол Зөвлөлтийн дайчдын Халх голд байгуулсан ялалтын 80 жилийн ойн арга хэмжээг тохиолдуулан хүрэлцэн ирсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиний ажлын айлчлалын хүрээнд Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралтын урилгаар ОХУ-ын Холбооны гаалийн албаны дарга В.И.Булавин тэргүүтэй ОХУ-ын Холбооны гаалийн албаны төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчилж байна. 

Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, ОХУ-ын Холбооны гаалийн албаны дарга В.И.Булавин нар өнөөдөр Монгол-Оросын гаалийн хамтын ажиллагааны цаг үеийн асуудлыг хэлэлцэж, санал солилцлоо. Энэхүү уулзалтаар “Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын Холбооны гаалийн алба хоорондын стратегийн хамтын ажиллагааны 2015-2019 оны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн ерөнхий дүнг эерэг үр дүнтэй гэж талууд дүгнэсэн байна. Мөн гаалийн хяналтын үр дүнг сайжруулах зорилгоор рентген тоног төхөөрөмжийн тусламжтай авсан мэдээллийг солилцох тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын Холбооны гаалийн алба хоорондын хэлэлцээр амжилттай хэрэгжиж байгаад талууд сэтгэл хангалуун байгаагаа онцлон тэмдэглээд хүрсэн үр дүнг цаашид хөгжүүлж, мэдээлэл солилцох хамтын ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэх талаар тохиролцоонд хүрсэн юм. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нарын төрийн ордонд болсон албан ёсны уулзалтын үеэр Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, ОХУ-ын Холбооны гаалийн албаны дарга В.И.Булавин нар дараах бичиг баримтуудад гарын үсэг зурлаа.

Үүнд:

Монгол-Оросын улсын хил дээр Алтанбулаг-Хиагт олон улсын авто замын хилийн боомтын хэвийн үйл ажиллагааг хангахад хамтран ажиллах тухай Монгол Улсын ГЕГ, ОХУ-ын ХГА хоорондын Протокол,

Монгол Улсын ГЕГ, ОХУ-ын Холбооны гаалийн алба хоорондын стратегийн хамтын ажиллагааны 2020-2024 оны төвөвлөгөө багтав.

Гаалийн ерөнхий газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 8 цаг 25 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 8 цаг 28 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 8 цаг 29 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 8 цаг 32 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 8 цаг 34 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 8 цаг 44 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 8 цаг 45 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 8 цаг 47 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 8 цаг 52 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 12 цаг 55 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 13 цаг 0 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 13 цаг 2 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 13 цаг 6 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 13 цаг 7 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 13 цаг 8 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 13 цаг 9 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 13 цаг 11 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top