x

Халхын голын байлдааны ялалтыг дархлалцсан ахмад дайчиддаа талархал илэрхийлье

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулан мэндчилгээ дэвшүүллээ.

Монгол Улсын эрхэм хүндэт иргэд ээ,

Халхын голын байлдааны ялалтыг дархлалцсан ахмад дайчид аа!

Та бүхэндээ Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн баярын мэндчилгээг Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлж, чин сэтгэлийн хүндэтгэл, талархлаа илэрхийлье.

Халхын голын байлдаан нь туурга тусгаар шинэ Монгол Улсаа бататган, хүн төрөлхтний хамтын нийгэмлэгт байр суурь, бүрэн эрхт байдлаа бэхжүүлэхийн төлөө амь биеэ үл хайрлан тэмцсэн ахмад үеийнхний баатарлаг үйлсийн тод жишээ, Монголын ард түмний элгэн халуун эх оронч үзэл, эрэлхэг зориг, эв нэгдэл, тэсвэр хатуужлын жинхэнэ шалгуур болж түүхэнд мөнхөрсөн юм.

Халхын голын байлдаан Монгол Улсад эх орныхоо бүрэн эрхт байдал, аюулгүй байдлын соргог манаа нь болсон орчин үеийн байнгын цэрэгтэй болох үндэс тавигдсаныг нотлон харуулсан билээ.

Монгол ардын хувьсгалт цэргийн даргалах бүрэлдэхүүний дайн, байлдааныг удирдан зохион байгуулахад хуримтлуулсан туршлага, сургамжнь манай Зэвсэгт хүчний цаашдын хөгжил, дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр болсон төдийгүй энэхүү ялалт нь Монгол цэргийн ялалт, амжилтын түүхийн нэгэн алтан хуудас болсныг онцлон тэмдэглэхэд таатай байна.

Өнөө жил Монгол Улсын төр засаг Халхын голын ялалтын 80 жилийн ойг улс түмний энх амгалан, аюулгүй байдлын төлөө хамтын ажиллагааг өргөтгөн бэхжүүлэх үзэл санаан дор ёслон тэмдэглэж байна.

Энэхүү түүхэн ялалтын ойн арга хэмжээг тэмдэглэхдээ Монгол Улсын төр засаг эх орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө манай ард түмэн, ахмад үеийнхэн хэрхэн амь биеэ үл хайрлан тэмцэж ирсэн, уг тэмцэлд Оросын ард түмний үзүүлсэн тусламж дэмжлэг, хамтын ялалтын үнэ цэнэ, ач холбогдлыг өнөөгийн болон хойч үеийнхэнд ойлгуулах, дайнд оролцож, ялалт байгуулсан ахмадуудынхаа алдар гавьяаг мөнхөлж, дурсгалыг хүндэтгэх, тусгаар тогтнолын үнэ цэнийг үеийн үед сануулж байхыг зорьж байдаг юм.

Ахмад үеийнхний эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, ирээдүйн сайн сайхны төлөө бие, сэтгэлээ зориулсан ариун үйл хэргийг үргэлжлүүлэх нь эх орончид, эрэлхэг дайчдынхаа өмнө хүлээсэн Та бидний мөнхийн үүрэг юм.

Монголын ард иргэд, түүний дотор төрийн цэргийн байгууллагуудын бие бүрэлдэхүүн энэ үүргээ өдгөө нэр төртэй биелүүлж, эх орноо хамгаалах эрхэм үйлсэд хоёргүй сэтгэлээр зүтгэхийн хамт дэлхийн халуун цэгүүдэд ч улс түмний энх амгаланг бэхжүүлэх ариун үйлсэд оролцон Монгол цэргийн мэргэжлийн ур чадвар, тэсвэр хатуужлыг харуулсаар байна.

Халхын голын байлдаан бид бүхний хамтын ялалтаар дууссан. Бид энэ дайнд ялснаар зөвхөн зэр зэвсгийн хүч төдийгүй дайчин нөхөрлөлийн хүч агуу юм гэдгийг харуулж чадсан билээ.

Чухамхүү тэр хүнд цаг үе, эгзэгтэй түүхэн мөч бүхэнд хамт байсан Оросын ард түмэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна.

Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйлсэд алтан амь, залуу халуун насаа зориулсан ахмад дайчид, тэдний үр хүүхдүүд, нийт ард түмэндээ Халхын голын хамтын ялалтын баярын мэндийг дахин дэвшүүлье.

Халхын голын баатруудын гавьяат үйлс Монголын ард түмний сэтгэл зүрхэнд өнө мөнхөд дуурсагдах болно.

МОНГОЛ УЛСЫН​​​​ ЕРӨНХИЙ САЙД​​​​​

УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ

2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр

Улаанбаатар хот

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 8 цаг 33 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 8 цаг 36 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 8 цаг 37 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 8 цаг 39 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 8 цаг 42 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 8 цаг 51 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 8 цаг 52 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 8 цаг 54 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 9 цаг 0 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 13 цаг 3 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 13 цаг 7 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 13 цаг 10 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 13 цаг 14 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 13 цаг 15 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 13 цаг 16 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 13 цаг 17 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 13 цаг 19 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top