x

Цэц ямар ч шийдвэр гаргасан үр дүн нь ялгаагүй

Бүрэн эрхээсээ түдгэлзсэн УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын суудлыг нөхөх асуудал багагүй хугацаанд олны анхаарлын төвд байсан.

Аргагүй улсын тусгаар тогтнол, хөгжлийн баталгаа болсон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэж буй болохоор дүйвээнд нь нөхөн сонгуулийн сураг чимээ хэсэгтээ тасрав.

Харин Үндсэн хуулийн Цэц нэг жил гаруй хугацаанд үргэлжилж буй Хэнтийн нөхөн сонгуулийн маргааныг эцэслэхээр Их суудлын хуралдаанаа энэ сарын 6-нд товлосноор энэ тухай дахин сануулахад хүрлээ.

Цэцийн Их суудлын хуралдаанаар Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах УИХ-ын тогтоолын төслийг хууль зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэнэ. Гэхдээ энэ нь 42 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоотой Цэцээр шийдвэрлүүлж буй анхны маргаан биш.

Эхнээс нь дурдвал, УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ түдгэлзсэний дараа буюу өнгөрсөн оны зургаадугаар сард УИХ Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах тогтоол гаргаж байв. Ингэхдээ хуулийн дагуу нөхөн сонгуулийг аравдугаар сарын эхний ням гарагт явуулахаар төлөвлөж, сонгуульд зарцуулах зардал хөрөнгийг тогтоосон байдаг.

Харин нөхөн сонгуульд оролцох хүсэлтэй нам эвслүүд Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэхийн алдад УИХ-ын тогтоол нь хууль зөрчсөн гэсэн гомдол мэдээлэл Цэцэд очсоноор асуудал үүсэж эхэлсэн.

Улмаар уг мэдээллийг Цэц хянан хэлэлцэж, УИХ-ын тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргаж байлаа. Үндэслэл нь нөхөн сонгуульд нэр дэвших хүсэлтэй төрийн албан хаагчдын ажлаа хүлээлгэж өгөх хугацааг Сонгуулийн тухай хуульд тодорхой зааж өгөөгүйгээс үүдсэн хэрэг.

Өөрөөр хэлбэл, Сонгуулийн тухай хуульд төрийн албан хаагч сонгуульд нэр дэвших хүсэлтэй бол жилийн эхэнд ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөх улмаар сарын дараа ажлаа хүлээлгэж өгөх зохицуулалттай байсан. Тиймээс нөхөн сонгуульд оролцох төрийн албан хаагчдыг эрхийг хязгаарласан гэж үзэж байв.

Нөгөө нь сонгуульд оролцох нам, эвслийн зардлын дээд хэмжээг тогтоогоогүй нь УИХ-ЫН тогтоолын төсөл Цэцийн босгонд бүдрэхэд нөлөөлсөн. Харин УИХ Цэцийн шийдвэрийг хүлээж авч, Сонгуулийн тухай хуульдаа өөрчлөлт оруулсны дараа өнгөрсөн зургаадугаар сарын 30-нд нөхөн сонгууль явуулахаар дахин тогтоол гаргасан. Улмаар сонгуульд 11 нам оролцохоор батламжаа авч, нэр дэвшигчдээ тодруулж эхлэх үеэр Цэцэд дахин гомдол мэдээлэл ирснээр асуудал өдийг хүртэл үргэлжилж буй.

УИХ-ын тогтоолд нөхөн сонгуулийн зардал болох 287 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргахаар тогтоосон нь хууль зөрчсөн хэмээн Цэц дүгнэсэн байдаг.

Харин уг мэдээлэлтэй хамт ирүүлсэн гишүүн асан Д.Гантулгыг түдгэлзүүлсэн УИХ-ын шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг Цэц давхар хэлэлцэж, хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргаж байв. Үүний дараа нөхөн сонгууль явуулах зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргасан нь хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг УИХ хүлээж аваагүй бөгөөд ийнхүү Цэц Их суудлын хуралдаанаараа уг асуудлыг эцэслэхээр болж байгаа юм.

Тэгвэл Цэц ямар ч шийдвэр гаргасан нөхөн сонгууль явуулах шаардлагагүй нөхцөл байдал хэдийнээ үүсчихсэн. Хэдийгээр ээлжит сонгууль болохоос нэг жилийн дотор нөхөн сонгууль явуулахгүй байх зохицуулалт одоогийн хэрэгжиж буй Сонгуулийн тухай хуульд байхгүй ч нөхөн сонгуулийг зургаа эсвэл аравдугаар сард зохион байгуулах хуультайг мартаж болохгүй.

Өөрөөр хэлбэл, нөхөн сонгуулийг зургаадугаар сарын сүүлийн ням гараг эсвэл аравдугаар сарын эхний ням гарагт явуулах хуультай учраас эртнээс нэр дэвшихээр бэлтгэсэн улстөрчид, УИХ-д төлөөллөө суулгах иргэдийн үлдсэн ганц боломж нь үгүй болсон гэхэд болно.

Тэгэхээр одоо Цэц ямар ч шийдвэр гаргасан үр дүн нь адилхан байна. Хэдийгээр нэн чухал биш ч Үндсэн хуулийн Цэц энэ удаа өмнөх шийдвэрээ үгүйсгэхгүй нь ойлгомжтой биз ээ.

Цэцийн эл шийдвэрүүдийг улс төрийн нөхцөл байдал, эрх мэдэлтнүүдийн хүсэл сонирхлоор гаргасан гэж үзэх хүмүүс ч цөөнгүй бий. Уг нь Цэцийн сүүлд гаргасан шийдвэрийг УИХ хүлээж авч, тэр даруй нь улсын төсөвт тодотгол хийх замаар нөхөн сонгуулийн зардлыг төсвөөс захиран зарцуулахаар хуульчлах боломж байсан. Харин ийм шийдвэр гаргахыг хүсээгүй зэргээс хүмүүсийн хардлага үнэн болохыг баталж буйг үгүйсгэх аргагүй.

Магадгүй энэ нь ирэх оны сонгуулийн өнгийг тодорхойлох сунгаа байсан учраас эрх мэдэлтнүүдийн хувьд ашигтай нүүдэл байсан гэхэд хилсдэхгүй.

Эрх баригч МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАХН-ын дарга Н.Энхбаяр, АН-ын гишүүн, Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатар гээд Хэнтийдээ өндөр рейтингтэй хүмүүс тэнд нэр дэвших нь тодорхой болж байсан.

Хэн нь ч ялсан өндөр шагнал хүртэж, харин ялагдсан нь шууд болон шууд бус асар их хохирол амсах нь ойлгомжтой байсан биз. Тиймээс л нөхцөл байдлыг өөрсдийн талд ашигтай байлгахын тулд УИХ-ын тогтоолыг Үндсэн хуулийн Цэцийн босгонд хоёр ч удаа бүдрүүлсэн байж болох. Үндсэндээ улс төрийн сонирхлоор хүсвэл сонгууль явуулж, хүсэхгүй бол явуулахгүй байж болдгийг хоёр дахиа харуулсан гэхэд болно. Цэцийн энэ удаагийн шийдвэрээр дахиад ч харуулах биз.

Үүний үр дүнд Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн 30 мянга орчим иргэн хоёр жилийн турш парламентад төлөөлөлгүй байсаар дараагийн сонгуультай золгох нь ойлгомжтой болсон. Зөвхөн энэ удаа гэлтгүй дараа дараагийн парламентад гишүүний орон гарах асуудал гарч дахиад ийм байдал үүсвэл яах вэ.

Ашигтай тал нь хүсвэл сонгууль явуулж, хүсэхгүй бол шат шатны шийдвэрүүдээрээ явуулахгүй байх боломжийг үүсгэсээр байж болохгүй. Тиймээс хуулиа улам төгөлдөржүүлэх, цаашлаад заавал зардал гаргаж, нөхөн сонгууль явуулахгүйгээр ээлжит сонгуульд дараагийн өндөр саналтай нэр дэвшигчийг оруулах гарц бас бийг бодолцох л хэрэгтэй.

"Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 8 цаг 38 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 8 цаг 41 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 8 цаг 42 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 8 цаг 44 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 8 цаг 47 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 8 цаг 56 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 8 цаг 57 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 8 цаг 59 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 9 цаг 5 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 13 цаг 8 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 13 цаг 12 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 13 цаг 15 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 13 цаг 19 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 13 цаг 20 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 13 цаг 21 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 13 цаг 22 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 13 цаг 24 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top