x

Элчин сайд И.К.Азизов Халх голын ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Халх голд хамтын ялалт байгуулсны 80 жилийн ойг тохиолдуулан ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов мэндчилгээ дэвшүүллээ. Мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт Монгол найз нөхөд өө, Орос нутаг нэгтнүүд ээ, 

ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнуудын эрхэм хүндэт ард иргэд ээ,

Халхын голд Зөвлөлт-Монголын цэргүүдийн байгуулсан хамтын ялалтын 80 жилийн ойн чин сэтгэлийн мэнд дэвшүүлж, баяр хүргэе! Уг ялалтын ойг тэмдэглэснээрээ бид манай улс орнуудын, ард түмнүүдийн баатрууддаа, тэдний цэргийн ахан дүүсийн холбоо болон баатарлаг үйлсэд нь хүндэтгэл илэрхийлж байгаа билээ.

Таван сар үргэлжилсэн тэрхүү цуст тулалдаануудыг бид ч, монголчууд ч мартаагүй. Тэдний үнэн утга, ач холбогдлыг хэтрүүлэн үнэлэх боломжгүй. Халхын гол дээр болсон үйл явдлууд нь Дэлхийн хоёрдугаар дайны оршил байсан. Үнэмлэхүй ялалт байгуулсан нь манай ард түмнүүдийн хувь заяанд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Энэхүү ялалт нь Зөвлөлт Холбоот Улсыг хоёр фронт дээр зэрэг дайтахаас сэргийлж, хамаг хүчээ нацист Герман болон Европ дахь түүний холбоотнуудыг няцаахад төвлөрүүлэх боломж олгосон бол нацизм болон түүний дагуулуудыг бут цохисон явдал нь БНМАУ-ыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх арга хэмжээг Ялта хотод болсон бага хурлын үеэр авах боломж нээсэн. Монгол-Зөвлөлтийн цэргүүдийн баатарлаг эр зориг, дарга офицеруудын ур чадвар, хүч чадлаа хамгийн ихээр дайчилсны ачаар Квантуны армийн давшилтыг зогсоож, түүний анги нэгтгэлүүдийг бут цохиж, Монгол Улсын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хадгалан хамгаалж чадсан билээ.

Өөрийнхөө болон холбоотныхоо төлөө эрэлхэгээр тэмцэж, милитаризм болон фашизмыг ялан дийлсэн хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэн хадгалах нь бидний хамтын үүрэг билээ. Нийтлэг түүхийг маань ямар ч хамаагүй аргаар мушгин гуйвуулах гэсэн аливаа оролдлогуудыг бид үг дуугүй таслан зогсоох ёстой. Өнөө амьдарч буй бидний үеийнхэн болон бидний үр хүүхдүүд, хойч үеийнхэн маань оросууд болон монголчууд хамтын хүчээр Дорнодод болон Өрнөдөд энх тайвныг сахин хамгаалж чадсан ялагчид юм шүү гэдгийг мэдэж байх ёстой.

Цөөхөн үлдсэн ч амьд сэрүүн байгаа ахмад дайчиддаа, тэдний гэр бүл, ойр дотнынхонд амар амгаланг хүсэн ерөөе. Оросын болон Монголын ард түмэнд, бидний бүх найз нөхөд, холбоотнуудад энх тайван, цэлмэг тэнгэрийг хүсэн ерөөе!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 8 цаг 21 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 8 цаг 24 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 8 цаг 25 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 8 цаг 27 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 8 цаг 29 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 8 цаг 39 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 8 цаг 40 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 8 цаг 42 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 8 цаг 47 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 12 цаг 51 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 12 цаг 55 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 13 цаг 2 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 13 цаг 3 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 13 цаг 4 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 13 цаг 5 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 13 цаг 7 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top