x

Ж.Хунан: Бид өнөөдөр зарчмын гол юмаа хийх ёстой

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар хуульчид энэ сарын 29-нд (өчигдөр) “Зангиатай жагсаал” зохион байгууллаа. Уг жагсаалаар хуульчид шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх талаар зарим саналыг гаргаж, иргэдэд мэдээлэл түгээсэн юм. Ингээд уг жагсаалыг дэмжин оролцож буй Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунангаас дараах зүйлийг тодрууллаа.

-Хуульчид ингэж жагсаж байсан нь бараг анхных болов уу. Хуульчдын зүгээс яг ямар саналтай байгаа юм бэ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгагдаж байгаа шүүх эрх мэдэлтэй холбоотой асуудлыг анхааралтай ажиглаж, тухай бүрт нь санал хүргүүлж байсан. Мөн уг саналыг олон нийтэд хүргэх үүднээс оролцсон. Ялангуяа шүүх эрх мэдэлтэй холбоотой асуудалд онцгойлон ач холбогдол өгч байна. Учир нь өнөөдөр шүүх эрх мэдэл хараат бус байх, байхгүйг шийдэх чухал цаг мөч ирээд байна. Өмнө нь шүүх 100 хувь хараат байсан биш. Гэхдээ одоо оруулах гэж байгаа хуулийн зохицуулалтаар хараат бус байдлыг бэхжүүлэх боломж нөхцөл үүсэх юм.

Одоогийн зохицуулалт шүүгчийн томилгоо, шүүгчийг сонгон шалгаруулдаг Шүүхийн ерөнхий зөвлөл нь ч, Шүүхийн сахилгын хороо нь хүртэл нэг хүнээс “хамааралтай”. Ийм тохиолдолд шүүгчийн хараат бус байдал зөрчигдөх эрсдэл өндөр. Тиймээс үүнийг залруулах нь зөв юм гэдэг асуудлыг хөндсөн. Үндсэн хуулиас бусад хуулиар зохицуулах боломж бий. Гэвч тэгж зохицуулах хүсэл, зориг байхгүй байна. Тиймээс Үндсэн хуульдаа баталгаажуулах, бэхжүүлэх замаар хангах нь зүйтэй. Хараат бус шүүх гэдэг ардчилсан иргэний нийгмийн гол тулгуур юм шүү дээ. Үндсэндээ хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгаа болдог. Тиймээс үүнийг хайрлаж хамгаалж, төгөлдөржүүлэх ёстой.

-Шүүх эрх мэдэлтэй холбоотой чухал есөн заалт орж ирсэн гэсэн. Хэлэлцүүлгийн явцад гурав нь үлдсэн гэж байна. Магадгүй чуулганы үеэр дахин нэг, хоёр заалт нь алга болчихвол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны хэрэг гарах болов уу?

-Нэмэлт, өөрчлөлт оруулна гээд эрчимтэй яригдах үеэс хуульчдын зүгээс зарчмын байр сууриа хүргүүлсэн. Есөн чухал заалтаас гурав нь үлдсэндээ биш. Бид өнөөдөр зарчмын гол юмаа хийх ёстой. Уг нь 62 гишүүний өргөн барьсан нэмэлт, өөрчлөлтөөр мэргэшсэн шүүгч, мэргэжлийн хуульчдаас бүрдсэн байгууллага сонгон шалгаруулж томилно гэж оруулбал дээрдүүлсэн заалт болно. Ингэж чадахгүй бол ядаж Ерөнхийлөгчийн “томилох” гэдэг заалтад хязгаарлалт оруулж өгөх ёстой.

Б.Лхам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэн. (64.119.22.192)
    Хуульчийн ажил хийдэг хүнтэй нийлдэг энэ арван жилдээ сурч байхдаа хүнтэй үерхэж байсан.
    2021 оны 03 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 8 цаг 29 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 8 цаг 31 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 8 цаг 32 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 8 цаг 35 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 8 цаг 37 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 8 цаг 47 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 8 цаг 48 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 8 цаг 50 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 8 цаг 55 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 12 цаг 58 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 13 цаг 3 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 13 цаг 5 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 13 цаг 9 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 13 цаг 11 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 13 цаг 12 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 13 цаг 13 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 13 цаг 14 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top