УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ.
Үдээс хуралдаан эхлэхийн өмнө УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан юм байна. Намын бүлгийн хуралдаанаар гишүүдийн ирцийн тухай хэлэлцсэн гэв.
Чуулганы үдээс хойших хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл дэх зарчмын зөрүүтэй асуудлаар явуулж буй санал хураалтыг үргэлжлүүлэх юм. Хуулийн төсөлд зарчмын зөрүүтэй 150 орчим санал байгаа аж.
Чуулганы хуралдаан эхэлсэн ч гишүүдийн ирц санал хураалт явуулахад хангалттай хэмжээнд хүрээгүй байгаа тул УИХ-ын дарга гишүүдийн нэрсийг дуудаж байна.