Халх голын ялалтын 80 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн хүрээнд А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын зэвсэгт хүчний эрдмийн чуулгынхан Монголд ирсэн. Тэд маргааш 20:00 цагт Д.Сүхбаатарын талбайд тоглоно. Мөн маргааш Хүй долоон худагт ОХУ-ын цэргийн нисэх хүчин байлдааны онгоцны үзүүлэх тоглолт хийнэ.
Харин Ерөнхийлөгч Путин есдүгээр сарын 2-нд Улаанбаатарт буух юм байна. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай ганцаарчилсан уулзалт хийж, баримт бичигт гарын үсэг зурсны дараа хэвлэлийн бага хурал хийхээр төлөвлөжээ. В.В.Путин Дорнод аймгийн Халх гол сумын нээлтэд очихгүй. Харин баярын зарим арга хэмжээнд оролцоод есдүгээр сарын 3-нд буцах болсон тухай албаны эх сурвалж хэлсэн байна.