x

БНСУ-д зорчих визний журамд орсон өөрчлөлтийг танилцууллаа

БНСУ-ын Элчин сайдын яамнаас виз олгох журамд оруулсан өөрчлөлтийг танилцуулдаа.

 

БНСУ-ын Элчин сайд Кин Канг Мүн:

-"БНСУ болон Элчин сайдын яамны зүгээс 2017 оны наймдугаар сараас эхлэн монгол иргэдийн  визийн бүртгэл, шалгахтай холбоотойгоор системийг сайжруулах болон энгийн иргэн хууль бус үйлдлийн хохирогч болохоос сэргийлэхийн төлөө хичээн ажиллаж ирсэн.

2018 оны аравдугаар сарын 4-ний өдөр БНСУ-д зорчих монгол иргэдийн олон удаагийн визийн нөхцөлийг өргөтгөж, визийн журамд томоохон өөрчлөлт орсон байдаг. Харин энэ удаагийн өөрчлөлтөөр шуурхай шалгах, хүмүүнлэгийн шалтгааныг харгалзан үзэх гэх хоёр зүйлд голчлон анхаарсан. Солонгосын Элчин сайдын яаманд таньдаг хүнтэй байх, Консулыг таньдаг байх нь визийн хариу эерэг гарах шалтгаан биш" гэв.

Мөн визийн хариутай холбоотой  залилангийн хэрэг гарч буй тул энгийн иргэд хууль бус үйлдэлд автахгүй байхыг анхаарууллаа. 

БНСУ-ын Элчин сайдын яамны зүгээс виз олгох журамд дараах өөрчлөлтүүд орсон байна.

БНСУ-д зорчих визийн материал шалгах системийг сайжруулах тухай

Санхүүгийн бодит чадавхийг нотлон харуулах тогтолцоог нэвтрүүлэх

  • 5 сая төгрөг байршуулах тогтолцоог хүчингүй болгож байна.
  • Сүүлийн 6 сарын дансны хуулгаар санхүүгийн байдлаар нотлохоор болов

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр(Е-9) ажиллаж буй гэр бүл

  • Солонгост ажиллаж байгаа хүн сүүлийн 6 сарын хугацаанд өөрийн гэр бүлдээ шилжүүлсэн мөнгөн гуйвуулгын хуулгыг материалдаа хавсаргана. 

Хууль бусаар оршин суух, хууль бусаар хөдөлмөр эрхлэх магадлал бага виз мэдүүлэгчийн материалыг шуурхай шалгах (9-р сарын 16-ны өдрөөс)

  • Хууль ёсны дагуу хилээр олон удаа орж гарсан тэмдэглэлтэй, төрийн албан ажлаар томилогдон явж буй ажилтан

ХУР системийг ашиглах (9-р сарын дундаас хэрэгжүүлэх)

  • ХУР системийг ашиглан виз мэдүүлэх эсэхийг виз мэдүүлэгч өөрөө шийднэ.

Хууль бус үйлдэлд авах арга хэмжээний тухай

Виз мэдүүлгийн төлөөлөн гүйцэтгэх байгууллагад тавих хяналтыг / чангатгах (9-р сарын 16-ны дотор)

  • ХУР мэдээллийн системийг буруугаар ашиглах зэрэг зөрчил үүсэх тохиолдолд үйл ажиллагаа явуулах эрхийг нь хязгаарлах

Татгалзсан хариу авсан виз мэдүүлэгчийн дахин мэдүүлэх эрх үүсэх хугацааг сунгаж байна. (9-р сарын 16-ны өдөр)

  • Татгалзсан хариу авснаас хойш дахин виз мэдүүлэх боломжтой хугацааг татгалзсан хариу авсан өдрөөс хойш 6 сарын дараа болгон сунгах

Хууль бус үйлдэлд rap бие оролцсон этгээдэд авах захиргааны арга хэмжээг чангатгах (9-р сарын 16-ны өдрөөс хэрэгжүүлэх)

  •  Хуурамч бичиг баримт мэдүүлэх, визийн брокертой холбогдох зэрэг хууль бус үйлдэлд гар бие оролцсон виз мэдүүлэгч төдийгүй, визийн брокеруудад авах захиргааны хариуцлагыг чангатгах.
  •  2 болон түүнээс дээш хууль бус үйлдэлд холбогдох тохиолдолд виз шалгалтын системд бүртгэх
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 8 цаг 27 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 8 цаг 29 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 8 цаг 30 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 8 цаг 33 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 8 цаг 35 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 8 цаг 45 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 8 цаг 46 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 8 цаг 48 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 8 цаг 53 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 12 цаг 56 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 13 цаг 1 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 13 цаг 3 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 13 цаг 7 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 13 цаг 9 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 13 цаг 10 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 13 цаг 11 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 13 цаг 12 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top