x

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас 3 сая ам.доллар олгоно

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн Филиппин, Номхон далайн орнууд болон Монгол Улсыг хариуцсан захирал Лоуренс Харди болон АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески нарыг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн зүгээс 2019-2021 онд хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд хамтарч ажиллах боломжийн талаар санал солилцов.

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хооронд 2004 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан “Тогтвортой, хувийн хэвшилд суурилсан эдийн засгийн өсөлтийг хурдасгах” стратегийн зорилтот буцалтгүй тусламжийн гэрээнд 2018 онд нэмэлт өөрчлөлт оруулж, улмаар АНУ-ын талаас 3 сая ам.долларын санхүүжилтийг олгохоор шийдвэрлэсэн байна.

Хөтөлбөрийг сайн засаглал болон иргэний нийгмийн салбарт хэрэгжүүлэх бөгөөд худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор ил тод байдлыг дэмжих, хариуцлага тооцох эрх зүйн орчныг сайжруулах, бодлогын дүн шинжилгээ хийх чадавхийг бэхжүүлэхээс гадна шийдвэр гаргах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, зөвшилцлийг бий болгоход анхаарч ажиллах юм.

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг нь 1991 оноос хойш Монгол Улсад идэвхитэй үйл ажиллагаа явуулж, 240 сая ам. долларын техникийн болон санхүүгийн туслалцаа үзүүлсэн байна. Тус агентлагаас 2016-2021 оны хугацаанд LEAD (Leaders Advancing Democracy) хөтөлбөрийг хэрэгжүүлж, залууст иргэний боловсролын агуулга бүхий сургалт явуулах, олон улсын солилцооны хөтөлбөрт хамруулан манлайллын ур чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 8 цаг 32 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 8 цаг 34 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 8 цаг 35 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 8 цаг 38 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 8 цаг 40 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 8 цаг 50 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 8 цаг 51 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 8 цаг 53 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 8 цаг 58 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 13 цаг 1 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 13 цаг 6 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 13 цаг 8 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 13 цаг 12 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 13 цаг 14 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 13 цаг 15 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 13 цаг 16 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 13 цаг 17 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top