x

“Азийн төлөөх Боао форум”-ын 20 жилийн ойн үйл ажиллагаанд Ерөнхийлөгч Х.Баттулгыг урив

Монгол Улсад зохион байгуулагдаж буй “Азийн төлөөх Боао форум”-ын Улаанбаатарын Бага хуралд оролцохоор хүрэлцэн ирсэн форумын дарга, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өчигдөр хүлээн авч уулзлаа.

Тэрээр “Азийн төлөөх Боао форум”-ын төлөөлөгчидтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, форумын санаачлагч орнуудын нэг болох Монгол Улс нь форумын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг зорьж ирснийг тэмдэглэв.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Боао форум дахь эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид, төр, засгийн албаны хүмүүсийн оролцоо нь Ази тивийн асуудлаар санал мэдээлэл солилцох, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг ярилцахаас гадна Монгол Улстай явуулж буй бизнесийн харилцаанд тулгарч буй саад бэрхшээлийг даван туулах, цаашид өргөн хүрээнд хамтран ажиллах бололцоог эрэлхийлэх завшаан олгож буйг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Боао форумын үйл ажиллагаанд Монгол Улс идэвхтэй оролцох бодлого баримтлахын сацуу ноён Бан Ги Мүний тэргүүлдэг байгаль орчны байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгааг илэрхийллээ.

Ноён Бан Ги Мүн Боао форумын арга хэмжээг анх удаа эх орондоо зохион байгуулж байгаа Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийлж, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжил хурдацтай өсч буй үед энэхүү форумыг зохион байгуулж байгааг онцлов.

Мөн ирэх жил тохиох “Азийн төлөөх Боао форум”-ын 20 жилийн ойн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг оролцохыг урьж байгаагаа форумын дарга ноён Бан Ги Мүн уулзалтын үеэр уламжлав.

Түүнчлэн ноён Бан Ги Мүн уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалсан олон улс, бүс нутаг дахь сорилтуудыг хөндөж, Зүүн хойд Азийн Цэвэр агаарын түншлэл (NEACAP), өөрийн тэргүүлдэг Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага (GGGI) зэрэг механизмуудын хүрээнд Монгол Улстай агаарын бохирдлыг бууруулах, ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах боломжтойг тэмдэглэлээ.

Талууд бүс нутгийн агаарын чанарыг сайжруулах, эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх арга замын талаар дэлгэрэнгүй санал солилцсон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 8 цаг 28 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 8 цаг 31 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 8 цаг 32 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 8 цаг 34 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 8 цаг 37 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 8 цаг 46 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 8 цаг 48 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 8 цаг 50 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 8 цаг 55 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 12 цаг 58 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 13 цаг 3 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 13 цаг 5 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 13 цаг 9 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 13 цаг 10 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 13 цаг 11 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 13 цаг 12 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 13 цаг 14 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top