x

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ

Засгийн газрын тэргүүнийг уул уурхайтай байлдаж байх зуурт бидний суган доогуур гараад явчихаж мэдэх нэг асуудал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болоод байна.

Өнгөрөгч долдугаар сард зарлагдсан ээлжит бус чуулганаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсэг болон Байнгын хороод дээр нэлээд сайн базаад байсан ч Ерөнхийлөгчийн оруулж ирсэн саналаас болж дахин задрахад хүрсэн билээ. Өнгөрөгч даваа гаригт АН-ын зөвлөлөөс дахин 25 заалт бүхий саналыг МАН-ын бүлэгт хүргүүлсэн байна. Эдгээр саналыг МАН-ын бүлгээр хэлэлцээд “хүлээж авах боломжгүй” гэж үзсэн зарим зүйл, заалтын талаар өчигдөр мэдээлэл хийлээ. (АН-ын зөвлөлөөс илүүлсэн саналыг 17-г хүлээж авах боломжтой, наймыг нь хүлээж авах боломжгүй гэв)

Тухайлбал, АН-ын зөвлөлөөс ирүүлсэн саналд “Ерөнхийлөгчийг парламентаас сонгох” буюу сонгодог парламентын тогтолцоог санал болгосон юм байна. Гэвч энэ санал өмнө өргөн баригдсан төслүүдэд тусаагүй. Дээр нь УИХ-ын ажлын хэсэг болон Ерөнхийлөгчөөс өргөн барьсан төслүүд тус бүрдээ одоо байгаа Үндсэн хуулийн 28-аас илүү хувийг эзэлж байгаа тул хуулийн төслийг “нэмэлт өөрчлөлтийн” түвшинд барихад хүндрэлтэй болж байгаа. Хуулийн төсөл одоо байгаа хуулийн 34-өөс илүү хувийг хөндөхөд хүрвэл нэмэлт өөрчлөлт биш, шинэчилсэн найруулга, шинэ Үндсэн хуулийн түвшинд ярих хэрэгтэй болно.

Хуваарь ёсоор ээлжит бус чуулган ирэх сарын 1 хүртэл үргэлжлэх ёстой ч энэ хугацаанд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж дуусгана гэдэг үндсэндээ боломжгүй болоод байна. Одоогийн байдлаар УИХ-ын олонхи гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл дээр үндсэн болон дэд (зөвлөлдөх гэж нэрлээд байгаа) ажлын хэсгүүд сууж, харин МАН-ын бүлэг дээр голлох дүгнэлтүүд гараад явж байгаа.

МАН-ын бүлгийн зүгээс АН-ын зөвлөлийн өгсөн саналд тусгагдаагүй ч ажлын хэсгийн түвшинд шийдэгдэж байгаа зарим асуудлаар саналыг авахаар хүргүүлсэн гэдгээ Б.Тогтохсүрэн гишүүн өчигдөр мэдээлсэн. АН-ын зөвлөл хариугаа өнөөдөр ирүүлж, мөн Ерөнхийлөгчтэй зөвшилцөж чадвал маргааш пүрэв гаригт УИХ-ын нэгдсэн чуулганыг хуралдуулах юм байна. Эндээс өнгөрсөн сар гаруйн хугацаанд ажилласан ажлын хэсгийн үр дүн хийгээд, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл цаашид хэлэлцүүлэгт явах уу, эсвэл нэгмөсөн нурж унах уу? гэдэг шийдэгдэнэ.

Тухайлбал, өнгөрөгч долоо хоногт Монголын хуульчдын холбоо, хараат бус хуульчдын зүгээс “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн амин сүнс болсон шүүхийн бие даасан байдал, хараат бус байдлыг хангахтай холбоотой заалтуудыг хуулийн төслөөс хасах нь Үндсэн хуулийн шинэчлэлд ухралт болно” хэмээн үзэж УИХ-ын дарга болон Байнгын хороодод зургаан зүйл бүхий шаардлагыг хүргүүлээд байгаа. Энэ шаардлага гэхэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд сүүлд өгсөн Ерөнхийлөгчийн санал, түүнийг хүлээж авсан МАН-ын бүлгийн шийдвэрийг хөндөж байгаа юм.   

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 8 цаг 38 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 8 цаг 41 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 8 цаг 42 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 8 цаг 45 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 8 цаг 47 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 8 цаг 57 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 8 цаг 58 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 9 цаг 0 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 9 цаг 5 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 13 цаг 8 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 13 цаг 13 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 13 цаг 15 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 13 цаг 19 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 13 цаг 20 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 13 цаг 21 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 13 цаг 22 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 13 цаг 24 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top