x

Д.Тогтохсүрэн: Ерөнхийлөгчийг парламентаас сонгох АН-ын саналыг хүлээж авах боломжгүй

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх ажил УИХ-д суудалтай намын бүлэг, зөвлөл дээр гацаад буй. 

 

Өнгөрөгч долоо хоногийн Даваа гарагт эхэлсэн МАН-ын бүлгийн хурал өнөөдөр ч үргэлжлэв. Өнөөдөр 11:00 цагт зарлагдсан бүлгийн хурал удаан үргэлжлэлгүйгээр завсарласан юм. Харин АН-ын зөвлөлөөс Үндсэн хуульд нэмж тусгуулах саналаа МАН-ын бүлэг, зөвшилцлийн ажлын хэсэгт хүргүүлснээ өчигдөр мэдэгдсэн. 

Өнөөдрийн хуралдааны талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгээс АН-тай зөвшилцөх шийдэл гарсан. Үүний дагуу зөвшилцөх ажил үргэлжилж байна. Өчигдөр АН-аас албан ёсоор 25 санал ирүүлсэн. Үүний 17-г нь хүлээж авах боломжтой, найм нь огт өргөн баригдаагүй учир хэлэлцэх боломжгүй гэж үзсэн. 

АН-аас байгалийн баялагтай холбоотой, парламентын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлд олон санал өгсөн. Эдгээр саналууд хөндөгдсөн учраас хүлээж авах боломжтой гэж үзсэн. 

Харин парламентаас Ерөнхийлөгчийг сонгодог байх, олон улсын шүүх байгуулах зэрэг саналуудыг хүлээж авах боломжгүй юм. 

Сонгуулийн тогтолцооны хувьд АН-аас холимог байх санал ирүүлсэн. Энэ дээр хоёр талаасаа ярилцаж байгаа. Мөн тус намаас УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг болъё гэдэг санал ирүүлсэн. Өмнө нь Төрийн байгуулалтын байнгын хороон дээр энэ асуудлыг шийдсэн. УИХ-ын гишүүдийг хууль зөрчсөн тохиолдол эгүүлэн татдаг болъё гэдэг заалт орчихсон. Тиймээс АН-ын саналыг тусгасан гэж үзэж байгаа.  

Үүнээс гадна ахиад хэд хэдэн чиглэлд АН-ыг албан ёсоор байр сууриа илэрхийлээч гэж хүсэлт тавьсан. Үүний дагуу АН-ын зөвлөл өнөөдөр хуралдана гэсэн.

АН-ын зөвлөлийн хуралдааны шийдийг хараад манай намыг бүлгийн хурал завсарлалаа. Дээр нь Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөх зүйл байгаа. Энэ ажлууд өнөөдөр дуусах байх. 

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг энэ долоо хоногийн Пүрэв гарагт чуулганаар хэлэлцэхийг зорьж байна” гэлээ. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 8 цаг 24 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 8 цаг 27 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 8 цаг 28 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 8 цаг 30 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 8 цаг 33 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 8 цаг 42 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 8 цаг 43 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 8 цаг 45 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 8 цаг 51 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 12 цаг 54 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 12 цаг 58 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 13 цаг 0 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 13 цаг 5 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 13 цаг 6 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 13 цаг 7 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 13 цаг 8 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 13 цаг 10 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top