x

У.Хүрэлсүх: Шаардлагатай гэвэл цэрэг, армиа хөдөлгөе. Газар нутгаа очиж хамгаалаг!

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд болон аймгуудын Засаг дарга нарт үүрэг өглөө.

 

Тэрбээр "Гэнэт хүйтэрвэл мөстлөг тогтоно. Газар хөлдөнө. Экологи урьдчилж таахын аргагүйгээр өөрчлөгдөж байна.

Тиймээс ялангуяа гурил, махан дээр онцгойлон анхаарч ажиллах ёстой. Энэ талаар би Ч.Улаан сайдад адбан ёсоор үүрэг даалгавар өгөөд байна. Ирэх жил мах, гурилын үнэ тэнгэрт хадвал Ч.Улаан сайд өөрөө толгойгоороо хариуцна гэдгийг би эртхэн хэлье. Эртхэн шиг энэ тал дээр зохицуулалтаа хийж, арга хэмжээ аваарай ХХААХҮЯамны холбогдох хүмүүс ээ. Мал нядлагаа эхлэхээс өмнө би Ерөнхий сайдын хувьд хэллээ шүү.

Дараа нь зохицуулалт хийж чадахгүй юмаа алдчихаад янз янзын тайлбар тавих шаардлага байхгүй учраас одооноос энэ асуудалд сайн анхаар.

Мөн бүтээн багуулалтын асуудал дээр шаардлага тавих хэрэгтэй байна. Орон нутгийн болон улсын бүтээн байгуулалтийн асуудлууд байна. Графикийн дагуу явах хэрэгтэй байна. Аймаг орон нутгийн дарга нар та бүхэн хариуцсан ажилдаа эзэн байх хэрэгтэй. Сахилга бат хариуцлага дэг журмыг тогтоож ажиллах хэрэгтэй байна.

Засгийн газар хоёрхон зорилт тавьсны нэг нь нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлага дэг журмыг тогтоох хоёрт нь улсын эдийн засгийн уналтыг зогсоож сэргэлтийг хангах юм.

Харин энэ зорилтыг ханган хэрэгжүүлэх үүрэгтэй хүмүүс бол өнөөдөр энд сууж байгаа хүмүүс та бүхэн юм. Нэг дэх асуудал дээр бид онцгойлон анхаарах хэрэгтэй байна. Нийгэмд шударга ёсыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүний тулд бид хууль хяналт прокурор гэх мэт олон асуудлыг шийдэж явна. Шударга ёс гэдэг чинь нэг өдрийн дотор тогтохгүй нь ойлгомжтой ч түүнийг тогтоох ёстой хүмүүс нь дарга нар.

Газрын баялгаас авахуулаад төрийн баялгийг уландаа гишгэж ард түмнийг доромжилдог, эрх мэдлээ ашиглаж байгалийн баялгийг хууль бусаар олборлож байгаа нөхдүүдтэй хатуу тэмцэх хэрэгтэй. Үүнийг би хүний өөрийн нам засаг ч гэж ялгалгүй маш олон удаа хэлж байна.

Монголын төрд олигархууд орж ирснээс болж Монголын төрийн үйл ажиллагаа гацаанд орж байгаа юм. Тэр олигархуудтай тэмц гэж би олон удаа хэлж байна.  Тиймээс аймаг орон нутгийнхаа олигархуудтай тэмц. Хэдэн халтар цаасан амаа үдүүлж болохгүй. Өнөөдөр олигархууд Монголын төрд орж ирснээр Монголын төр ийм гутамшигт байдалд орсон. Монгол төр мөнгөний өмнө гудайж болохгүй гэж би олон ч удаа хэлж байна.

Би шударгаар бизнес хийж байгаа баялаг бүтээж байгаа бизнес эрхлэгчдээ хэлээгүй байна. Харин хууль бусаар монголын ард түмний баялгийг хулгайлж авсан олигархуудын тухай ярьж байгааг ялгаж салгаж ойлгоорой. Цаашдаа монголын төр бизнес улс төр хоёрыг салгаж хэрэгтэй байна. Энэ хоёрыг салгаж байж төр ариусна. Энийг удирдлагууд анхаарах хэрэгтэй.

Байгаль орчноо хамгаалах тал дээр ихээхэн анхаарал тавь. Тост Тосон бумбын ордыг бид яаж байж эргүүлж олж авав. Тэрийг дагаад хэд хэдэн компаниуд өнөө маргаашгүй газар ухах гээд зогсож байгаа. Үүнийг Байгаль орчны яам анхааралдаа ав. Лецензүүдийг нь цуцал. Төрд төмөр нударга байдаг гэдгийг харуулах хэрэгтэй. Энэ асуудал дээр төрийн хуулийг зөрчсөн ямар ч олигархууд бөхийдөг гэдгийг харуулах хэрэгтэй байна.

Улс орон гэж байдаг юм бол замбараагүй уул уурхайтай тэмцэх ёстой. Эх орноо хамгаалах ёстой. Шаардлагатай гэвэл цэрэг, цагдаагаа хөдөлгөе. Цэрэг, арми газар нутгаа очиж хамгаалаг. Хамгаалалтад авъя. Яах гэж бид цэрэг тэжээдэг юм. Эх орноо хамгаалах гэж. Тэгвэл хэдэн тонуулч нар ухаад дууслаа. Тэр Орхон голын асуудлыг хэдэн жил ярив. Таван аймгийг дамжиж явдаг Орхон гол ширгээд дууслаа. Одоо энэнд цэг тавих хэрэгтэй. Сэлэнгэ, Хүдэр, Ерөө, Орхон, Эко Алтан заамар, Тост тосон бумба, Гутайн даваа гээд газруудыг эхний ээлжинд шалга, арга хэмжээ ав. Та нар ажлаа хийцгээ. Чадахгүй бол ажлаа өг. Хийх хүн байгаа.

Ө.Энхтүвшин даргаар ажиллуулсан дөрвөн сайдтай  ажлын хэсэг гарсан. Монгол Улсад олгогдсон бүх лицензийг эргэн шалгана. Аль нь хууль ёсны, аль хууль ёсны биш гэдгийг шалгана.

Бидэнд алт хэрэгтэй юм уу экосистем хэрэгтэй юм уу. Байгалийн тогтвортой байдал, экосистемийн өмнө ямар ч дарга, хууль бөхийх ёстой. Байгалийн эсрэг хууль дүрэм, албан тушаалтан гэж байхгүй. Нийгмийн хууль байгалийн хуулийн доор байдаг. Хамгийн агуу хууль бол байгалийн хууль.

Хууль бусаар газар ухаж төнхчиж байгаа хүмүүс, олигархуудтай тэмцэх ёстой. Сумын Засаг даргад авилга өгөөд Тост тосон бумбын ордыг зогсоох гэж оролдсоныг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Тагнуулын дарга аа, тэр АТГ-ын даргыг дуудаж аврах хэрэгтэй. Манай өрөөнд өнөөдөр цугла. Гэмт хэргийг одоо илрүүл, шийтгэ. Ямар албан тушаалтан байх нь хамаагүй. Монгол Улсын өмнө гэмт хэрэг хийсэн бол тэр хүн ялаа эдлэх ёстой. Одоо цөмөөрөө ингэж ажиллая. Би энийг та нарт олон удаа хэлж байгаа. Одоо би ард түмний өмнө, телевизээр хэлж байна.

Монгол Улсын Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх үүрэгтэй. Тэмцэх хүмүүс нь та бүхэн. Шударга ёсыг тогтооход хатуу, чанга ажил дарга нар аа. Та бүхнийг дарамтлаад, амь насанд чинь занахийлээд байвал энд нэр устай нь хэл. Та нарыг хамгаална. Төр томилсон хүнээ хамгаалах үүрэгтэй. Тэр олигарх, хулгайч нараас битгий ай. Битгий худалдагд. Цаашдаа Монгол төрд олигарх, хулгайч нар сонгогдох ёсгүй. Хэн нь хулгайч вэ гэдгийг ард түмэн мэддэг болсон.

Хулгай хийнэ, хүн амины, хүчингийн хэрэгт холбогдоно, концессдоно, ЖДҮ-днэ ер нь бүх юмыг хийж байгаа. Ийм төр байж болохгүй" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (27)

  • иргэд олон түмэн (59.153.115.254)
    ЕС-ыг шүүмжлээл байгаа тэр Хуян гэдэг хүн хаанахын хэний өмгөөлөгч хөлсний амьтан бэ?ийм гишүүнтэй нам,ийм гишүүнтэй их хурал хоёр мөн өрөвдмөөрөө,ийм л юмнууд төрд гарч улс эх орон ард иргэдийг хохироож байгаа юм шүүдээ,хэрэв би намын дарга байсан бол тэр этгээдийг маргааш нь л намаас хөөнө........харж л байядаа
    2019 оны 08 сарын 23 | Хариулах
  • Иргэн эмгэн (64.119.23.56)
    НАрд иргэдийн эсрэг биш араатнаас дор төр баригч нарт мэдрүүлээд өгөөч Эхнээс нь зөв цэгцтэй хийх нь чухал Байж байгаад л сүр сүр яриад цэрэг арми гээд хэрэггүй байхаа
    2019 оны 08 сарын 22 | Хариулах
  • Болд. Б (202.70.44.116)
    Ёстой зөв шүү. Одоо эх орноо хамгаалж газар нутгаа аврах цаг болсон. Энгэж ярьж байсан ерөнхий сайд 90 оноос хойш байсан уу. Хүрэлсүх бол ард түмний захиалгаар гарсан хүү шүү. Араггүй л эх орноо гэсэн зүрх сэтгэл үнэртэж байна. Хийсэн бүх зүйлд чинь ард түмэн чинь баярлаж байна. Чамайг ард түмэн чинь хамгаална.
    2019 оны 08 сарын 20 | Хариулах
  • Иргэн (202.9.42.237)
    Хэлсэн нь их хийсэн нь бага болох гээд байх шигээ зарим нь хуц хуц гээд сууж байна. Сүхбатарр аймгийн Цагдаагийн дарга харуул хамгаалалтын алба байгуулан хятадын компани хамгаалж байна гэж сэтгэгдэл бичсэний араас хуц хуц чи дут гэх мэтээр үл тоож хууль завхаруулах ажиллаа хийсээр . Хууль завхарулагч нараа эхлээд зайлуулж байж наад хэлж яриад байгаа асуудал чинь хэрэгжинэ үгүй бол үлгэр болоод төгснөнө гээд дарга нэртэй хууль завхаруулагч чинь хуц хуц гээд сууж байндаа
    2019 оны 08 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.161.46)
    Яахаараа хангалтгүй гэж худлаа хурцыг л өмгөөлж байна бүхэл бүтэн УИХ гишүүд нь очиж хараад нотолсон байхад их хурлын гишүүд баримтыг нь хүртэл авч ирээд гаргаа биз дээ. Шүүхд л но нь байдаг юм байна даа.
    2019 оны 08 сарын 20 | Хариулах
  • Бурхан (122.201.24.167)
    Дайн хиих гээ юу хамааагүй хааж боож болдогүймаа нөгөө доллур чинь гараад явчихнааа
    2019 оны 08 сарын 20 | Хариулах
  • Зочин (43.242.242.237)
    нѳхѳн сэргээлтээ хийхгүй байгаа компаниудтай хариуцлага Тооц ! лицэнзийг нь хураа
    2019 оны 08 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.126.89.43)
    Iim yos zarchimiig l bid huleej bgaa um amjilt huu mni
    2019 оны 08 сарын 20 | Хариулах
  • Д ЗЭНЭЭМЭДЭР (66.181.161.82)
    САЙД ХҮРЭЛСҮХИЙН ХЭЛСЭН ҮГЭНЭЭС ЖИНХЭН МОНГОЛ ЦУС ҮНЭРТЭЖ БАЙНА
    2019 оны 08 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.161.19)
    -30d gadaa zogsoj bsan demjigchiin neg bi bnaa ene ercheeree zov shylyyn ywaarai amjilt xvsie Xvvkdee
    2019 оны 08 сарын 19 | Хариулах
  • Bolor (66.181.161.19)
    Eronxii saidiig anxnaasn demjsen demjseer ch bx bolno amjilt
    2019 оны 08 сарын 19 | Хариулах
  • Zochin (66.181.161.13)
    Eronhii saidiin zovoo mongold bga uul uurhain kompaniud dandaa hulgain shinjtei baylagaa dandaa tuuhiigeerni hyamd gargadag baigali orchind ikh haltai nohon sergeelt hiideggui deereesni tsalin bagatai jisheeni altainkhuder kompani mongoliin jaahan hudriin nootsiig 10 n jil zooj bna uhaj duusgahiin tuld erkh medeltei bolgoniig avilgalddag Mon oyu tolgoi tamsag bulag geed nerleed bval duusahgui
    2019 оны 08 сарын 19 | Хариулах
  • Jargal. (112.72.11.110)
    Demjij Baina.
    2019 оны 08 сарын 19 | Хариулах
  • Zochin (206.75.50.138)
    EC iin setgetsiin eruul mendiig shalguulmaar yum.Tur barij bui hunii amnaas garch bui ug bolgon tsenzurtai baih estoi
    2019 оны 08 сарын 19 | Хариулах
    • chi amaa hamhi
      2019 оны 08 сарын 19
  • Зочин (103.212.118.130)
    Одоо төрд шургачихаад байгаа том жижиг бизнес эрхлэгчдийг яах уу.
    2019 оны 08 сарын 19 | Хариулах
  • Баян орны иргэн (66.181.161.39)
    Олигархи -- авилгач-- алуурчид-- хулгайч-- луйварчид-- даварсан гадны гар хөл болоочид удахгүй ГЯНДАНД морилох цаг асуй !!!! Ерөнхий сайдаа зовсон түмэн чинь уухайлан дэмжиж байна .
    2019 оны 08 сарын 19 | Хариулах
  • Дэмжиж бн (66.181.161.104)
    Тттттт
    2019 оны 08 сарын 19 | Хариулах
  • зочин (202.126.88.203)
    Өө зааз. Ингэж сүржигнэж болохгүйшд. Цэрэг зэвсгээр наадахыг ингэж сэтгэл хөөрлөөр хийдэггүй юм. Төрийн хүний үнэр ч алга! Ийм галзуу юмнуудад төрийн жолоо атгуулбал ямар аюул ирэхийг мэдэх үү? Уурхайтай биш уурхайн лиценз олгосон, хяналт тавьж чадкү байгаа төрийнхөнтэйгээ тэмц! Тэд нь ТА НАР ӨӨРСДӨӨ ШҮҮ! УИХ+ЗГ+ЕРК+ОН
    2019 оны 08 сарын 19 | Хариулах
    • Хэлээд ойлгохгүй хууль зөрчдөг хулгайч нартай Е.сайд ингэж л харьцахаас өөр яах вэ, мал шиг хүмүүстэй адил мал шиг л харьц зөв, дэмжиж байна
      2019 оны 08 сарын 19
    • Тэнэгт
      Гүйх нохойнд гүйхгүй нохой садаатай гэж. Одоо л эхэлж байхад чи битгий саад хийх гэж оролд аалз минь.Хяналт тавих гэж үүрэгдээд байгааг нь ойлгож уншаагүй новш уу чи.
      2019 оны 08 сарын 19
  • Хүрэлсүх-цэргийн бага дарга (59.153.113.234)
    Сүржин, даржин
    2019 оны 08 сарын 19 | Хариулах
  • irgen (202.131.247.34)
    Ulaanii tolgoigoor ard tumen yaah ch yum bilee! MANgar saiduud n tegeed ajil uragshluuullaa yu?
    2019 оны 08 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.126.88.187)
    Монголын одоо олигархуудад төиөр нүүрээ харуулах хэрэгтэй зөв Шударга эх оронч ерөнхий сайдыг дэмжиж байна
    2019 оны 08 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.126.88.129)
    Эцсийн шатандаа орсон цаг үед ЦЭРЭГ,ЦАГДАА хөдлөх нь зөв.
    2019 оны 08 сарын 19 | Хариулах
  • Irgen (64.119.25.61)
    Uvsiin zasag darga durtai gazraa alt uhuulj bgaa shuu deerees irj shalgaa ene heden tserguud ni aigaad shalgaj chadahgui bgaa shuu
    2019 оны 08 сарын 19 | Хариулах
    • Иргэн
      Увсын засаг дарга Д.Батсайхан гэж дийлдэхгүй этгээд байнаа даа.Өмч хөрөнгө идээд шоронд орлоо л гээд байсан. Гарч ирээд засаг дарга боллоо л гэсэн. Энэ этгээдийг эсэргүүцэж жагаал, цуглаан болоол байсан одоо бас юу гээд унав. Зүгээр байж чадахаа байсан луйварчин бололтой.
      2019 оны 08 сарын 19
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 8 цаг 32 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 8 цаг 34 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 8 цаг 35 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 8 цаг 38 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 8 цаг 40 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 8 цаг 50 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 8 цаг 51 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 8 цаг 53 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 8 цаг 58 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 13 цаг 1 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 13 цаг 6 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 13 цаг 8 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 13 цаг 12 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 13 цаг 14 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 13 цаг 15 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 13 цаг 16 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 13 цаг 17 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top