x

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч манай улсад айлчилж байна

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гүйцэтгэх нарийн бичгийн дарга А.Алисжабана манай улсад айлчилж байна. Тэрбээр Азийн төлөөх Боао форумын Улаанбаатарын бага хуралд оролцохоор иржээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хатагтай А.Алисжабанаг өнөөдөр хүлээн авч уулзаж, тус хуралд бүс нутгийн олон улсын байгууллагын удирдлага оролцож байгаа нь форумын ач холбогдлыг нэмэгдүүлж байгааг, мөн түүний айлчлалын үр дүн Монгол Улс-Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. 

Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газар идэвхтэй ажиллаж байгаа, Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс Засгийн газартай байгаль орчин, эрчим хүчний салбарт хамтран ажиллаж байгааг хатагтай А.Алисжабана тэмдэглэв. Тэрбээр БОАЖ болон Эрчим хүчний сайдтай тус тус уулзалт хийжээ.

Нью-Йорк хотноо өнгөрсөн сард болсон НҮБ-ын Тогтвортой байдлын хөгжлийн асуудлаарх өндөр түвшний уулзалтад манай улс “Тогтвортой хөгжил 2030” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх сайн дурын илтгэлээ танилцуулсан. Манай улсын хөгжлийн тулгамдсан асуудлын нэг болох агаарын бохирдлыг бууруулах асуудлыг илтгэлд онцгойлон тусгасныг Ерөнхий сайд дурдлаа.

Мөн бүс нутгийн орнуудын цахилгаан эрчим хүчний сүлжээ байгуулах манай санаачилгыг дэмжиж буйд Ерөнхий сайд талархал илэрхийлээд энэхүү санаачилгыг бүс нутгийн орнуудад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдтэй холбоход анхаарахыг хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.     

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 8 цаг 24 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 8 цаг 27 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 8 цаг 28 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 8 цаг 31 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 8 цаг 33 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 8 цаг 43 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 8 цаг 44 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 8 цаг 46 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 8 цаг 51 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 12 цаг 54 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 12 цаг 59 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 13 цаг 1 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 13 цаг 5 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 13 цаг 6 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 13 цаг 7 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 13 цаг 8 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 13 цаг 10 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Уржигдар 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Уржигдар 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top