x

Боловсролын сангаар тоглохоо болино уу, Боловсролын сайд аа!

Өчигдөр Засгийн газрын хуралдааны дараа Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Баатарбилэг нэгэн “ноцтой” мэдээллийг хийлээ. Боловсролын сайд Боловсролын зээлийн сангаас зээл авсан 13000 оюутны зээлийг чөлөөлнө гэв. Зээлийн нийт дүн нь 16 тэрбум төгрөг. Боловсролын сангаас зээл авч суралцаад зээлээ төлөөгүй 13000 оюутны диплом өнөөдөр тус санд хадгалагдаж байгаа гэнэ.

Өмнө нь Төрийн сангийн зээлээр суралцаад голч оноо өндөр төгссөн оюутныг зээлээс бүрэн чөлөөлдөг, мөн мэргэжлээрээ таван жил (мэдээж төрийн болон төсвийн байгууллагад) ажилласан бол зээлээс чөлөөлдөг байв. Харин 2008 оноос шинэ журам гарч тийм боломжгүй болсон тухай сайд ярилаа. Тиймээс гэрээний үүргээ биелүүлж нийгмийн даатгалаа төлж байгаа иргэдийн зээлийг бүрэн чөлөөлж, дипломыг нь олгохоор боллоо. Үүний тулд УИХ-аас шийдвэр гаргуулах шаардлагатай байна гэв. Энэ асуудал нь явсаар ирэх сонгуультай золгох юм байна л даа.

Сайдын хэлж байгаагаас үзвэл, Боловсролын сангаас зээл авч суралцаад төгссөн иргэн хаана ч, ямар ч ажил хийсэн (бизнесийн байгууллагад ч ажиллаж байсан ч ялгаагүй) хамаагүй, нийгмийн даатгал төлж байгаа л бол зээлээс чөлөөлөх гэнэ. Тэгвэл нийгмийн даатгал төлж байгаа бүх хүний бүх зээлээс чөлөөлж яагаад болохгүй гэж. Цалингийн зээл, ипотекийн зээл, элдэв төрлийн лизинг гээд зээлгүй хүн Монголд лав байхгүй. Хэрвээ нийгмийн даатгал төлж байгаа нь зээлээс чөлөөлөх үндэслэл болдог бол тэднийг ч гэсэн чөлөөлөхөд буруудах газаргүй.

Харин ч Боловсролын сангаас зээл авч суралцсан хүн үүнийг өөрийнхөө ирээдүйд хийсэн хөрөнгө оруулалт гэж үзээд хууль, журмынх нь дагуу эргүүлэн төлөх нь иргэний, бас ёс суртахууны үүрэг. Тэр тусмаа зээл авсан иргэдийн зээлийн үлдэгдэл 500.000-1000.000 төгрөгийн хооронд байхад тэр дайны мөнгийг эргүүлээд төлчих ухамсар хувь хүнд байх ёстой. Дундаж ажлын байрны нэг сарын л цалин шүү дээ. Олсон мэргэжил, боловсролоороо ашиг орлого, амьдралаа авч яваагийн хувьд шүү дээ. Боловсролын санд эргүүлэн төлөх тэр мөнгө нь эргээд дараа, дараагийн үеийнхний боловсрол олох, мэргэжил эзэмших боломж болж очих ёстой. Боловсролын сайд монголчуудын боловсролд санаа тавьсан ингэж хэлээд зээлээ төлөхийг шаардах ёстой байлаа. 16 тэрбум төгрөг гэдэг ямар чихрийн цаас юм уу, Боловсролын сайд аа?

Ингэхэд сонгууль болгоноор нэг ийм хөгийн, тулга тойрсон юм ярьж, иргэдээ бэлэнчлэх сэтгэлгээнд сургадгаа хэзээ болих вэ, МАН? Саяхан л ЖДҮХС-гийн хэрэг мандахад төрийн нэртэй бүх сангуудын үйл ажиллагааг цэгцэлнэ, үр ашгийг нь тооцно гэж уран донгодоод байсан нь хоосон үг болсон уу?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • схд иргэн (64.119.26.66)
    Энэ саиданцар юу ярьж эргүүтэх нь вэ.зээл авсан бол төлөх ёстои биз дээ.улсад 30жил татвар төллөө минии орон сууцны зээл18000000сая төгрөгииг чөлөөл ндг т төлсөн мөнгөөр нь сонгууль болохоор худал ярьдаг уих тар
    2019 оны 08 сарын 19 | Хариулах
  • Tuya (202.9.45.94)
    Dandaa darga saiduuduun huuhed zeel avsan bolohoor choloolj bgam MAN ta nariig dahij gargana gej bodoj bnu .aimsjigtai humus oorsoddoo huuli zohiodog Ard tumnee doromjildog.
    2019 оны 08 сарын 16 | Хариулах
  • Gurten (202.126.89.248)
    Balai zasag darga ch hiij chadahgui nuhruur said hiilgesen man yalagdval taarna. Zasag dargad ch tolgoi ni hurehgui ene amitan henii gsr hul bolj yavaa yum bol.
    2019 оны 08 сарын 16 | Хариулах
  • Хөх Суурь (66.181.161.14)
    Яагаад төлөхгүй гэж энэ чинь дараагийн хүний сурахад зориулагдана шүүдээ эсвэл дандаа дарга сайдуудын хүүхдүүд юм уу
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
Элит үрийг бойжуулж эхэллээ 11 цаг 39 мин 7 настай О.Анхилуун улсын аварга шатарчин боллоо 11 цаг 42 мин Тангараг өргөх ёслолд гадаад орнуудын удирдагчид оролцоно 11 цаг 43 мин Сэргээгдэх эрчим хүчээр 24 цаг хангах анхны станцыг АНЭУ-д байгуулжээ 11 цаг 45 мин Монгол уран бүтээлчид цасан урлалын ДАШТ-д түрүүлжээ 11 цаг 47 мин “Ногоон автобус”-ны шүүх хурал өнөөдөр болно 11 цаг 57 мин Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ 11 цаг 58 мин 2025 оны цэргийн бүртгэл энэ долоо хоногт дуусна 12 цаг 0 мин Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв 12 цаг 5 мин Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар 16 цаг 9 мин Хөрөнгө оруулалтад сюрприз болох ТОП-7 боломжийг Bank of America нэрлэжээ 16 цаг 13 мин Бага бол сайн: ОУЭХА дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 2025 оны өсөлтийг дүгнэв 16 цаг 15 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн судалгааны ажилтай танилцав 16 цаг 20 мин АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж байна 16 цаг 21 мин Төрийн аудитын сэдвээр санал авах үйлчилгээг нэвтрүүлнэ 16 цаг 22 мин Халх голын сав газраар цас орж, говь талын нутгаар салхитай 16 цаг 23 мин Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц 16 цаг 25 мин “Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 2025-01-18 Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 2025-01-18 СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 2025-01-18
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ
Top