Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг энэ жил тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Ойн албан ёсны арга хэмжээнүүд энэ сарын сүүлээр эхэлж, ирэх сард үргэлжилнэ.
Халх голын дайны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монголд айлчлахаар болжээ. Владимир Путин ирэх есдүгээр сарын 3-ны өглөө Монголд ирж, оройдоо буцах юм байна.
Түүний айлчлал ОХУ-аас жил бүр зохион байгуулдаг Дорнын эдийн засгийн ээлжит чуулга уулзалттай давхцаж буй учир ийнхүү шахуу төлөвлөгджээ. Ерөнхийлөгч Х.Баттулга мөн энэ удаагийн чуулга уулзалтад оролцох юм байна.